Түгээх    
АН-ын даргад нэр дэвшигчдийн сунгааны өнгө

 

 

Ардчилсан намын генсек "170 мянган гишүүн намын даргаа сонгоно" гэсэн мэдэгдэл хийжээ. 180 мянган гишүүнтэй хэмээдэг тус намын гишүүд бараг бүгдээрээ намын даргаа сонгох сонгуульд оролцохоор бүртгүүлсэн бололтой. Гэвч энэ 170 мянгаас 40-50 мянган гишүүний бүртгэл хасагдах магадлалтай байгааг зарим эх сурвалж хэлж байна. Учир нь, энэ сарын 6-ны өдрөөр дуусгавар болсон гишүүдийн бүртгэл дээр зарим нэг будлиан гарсан бололтой. АН-ын даргын сонгуулийг зохион байгуулах хорооныхон үүнийг нууцалж байгаа ч, 30-40 мянгаар багцлагдсан гишүүдийн бүртгэлийг 6-ны орой бөөнөөр нь бүртгүүлсэн гэх мэдээлэл байна. Чухам аль нэр дэвшигчийн зүгээс ийнхүү "Царцааны нүүдэл" хийхийг завдсан нь тодорхойгүй ч, зарим эх сурвалж "Залуу үеийн төлөөлөл" гэх тодотголтой нэр дэвшигчийн зүгээс үүнийг зохион байгуулсан байх өндөр магадлалтай байгааг илэрхийлж байв. Ямартай ч энэ асуудлаа санал хураах өдрөөс өмнө шийдвэрлэж чадвал 120-130 мянган хүний саналаар намын даргын асуудал шийдэгдэх бололтой.

 

 Сунгаа эхлэхтэй зэрэгцэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэгэн зэрэг рейтинг тогтоох судалгаа, санал асуулга явуулж, үр дүн нь иргэдийн толгой эргүүлэм зөрүүтэй гарч эхэлсэн. Нэг нь Н.Алтанхуягийг тэргүүлж байна гэсэн бол нөгөө Ж.Батзанданг, бусад нь С.Эрдэнэ, Л.Гантөмөр, Д.Эрдэнэбатыг гэхчилэн хэн нь санал асуулгыг тэргүүлээд байгаагийн учрыг олж хужрыг тунгаахад бэрх болгосон. Санал асуулга явуулж буй субьект бүхэн ямар нэгэн байдлаар аль нэг нэр дэвшигчдийн талд захиалгаар ажилласан гэсэн үндэслэл ханатай болов уу. Ямартай ч энэхүү санал асуулга сүүлдээ утгаа алдсан. Харин гишүүдийн бүртгэл эцэслэснээс хойш хэн хаана илүү дэмжлэгтэй байгаа нь ойлгомжтой болж байх шиг байна. Жишээ нь, Архангайнхан нутгийн хүү С.Эрдэнийгээ дэмжиж байгаа бол Увсынхан Н.Алтанхуягаасаа илүү Л.Гантөмөрийгөө дэмжиж байгаа бололтой. Харин Баян-Өлгийчүүд Н.Алтанхуягийг, Д.Эрдэнэбатыг Сэлэнгийнхэн, Л.Гантөмөр Булганаас түлхүү дэмжлэгтэй гэх мэтээр яриа хөөрөө үүсгэх болжээ. Олны үг ортой л гэдэг. Ялангуяа ардчиллынхан өвөр зуураа ийн хэлэлцэж байгаа бол үнэний ортой л болов уу. Жишээлбэл, Баянгол дээр бол С.Эрдэнээс бусад нь юм харалтгүй л гэж байна. Тэрчлэн Ж.Батзандан Баянзүрх, Д.Эрдэнэбат Сэлэнгэ гэхчилэн УИХ-ын гишүүн болсон тойргуудаасаа гишүүдийнхээ саналыг хамах бололтой. Энэ мэтчилэн нэр дэвшигчдийн дэмжлэгийг тооцож үзвэл Ж.Батзандан 20 орчим мянган гишүүний санал, Д.Эрдэнэбат 20, Л.Гантөмөр 25, Н.Алтанхуяг 30, С.Эрдэнэ мөн 30 орчим мянган гишүүний санал авахаар зураглагдаж байгаа аж.

 

Үүнийг онооны системд хувааснаар эцсийн дүн гарна. Хэн нэгэн гишүүн нэрээ татвал хүчний харьцаа өөрчлөгдөж болох ч, маргаантай байгаа 40 орчим мянган гишүүний бүртгэлийн асуудал бүхнийг шийдэх магадлалтай байгаа аж. Өөрөөр хэлбэл, хөгшчүүл нь санал хувааж, дундаас нь залуучууд нь "Царцааны нүүдэл"-ийн тусламжтайгаар гараад ирэх боломж бүрджээ гэсэн үг. АН-ын даргын сунгаа хөөрхийлэлтэй жүжиг болж, хэн их мөнгө цацаж олон царцаа нисгэсэн нь хождог сонгуулийн бохир тоглоомын дүрмийг давтах бололтой. Нөгөө талаас АН-ын лидерүүд нэг нэгэндээ шавар хааж, санал хувааснаар хэний ч хүсээгүй "Утсан хүүхэлдэй"-гээр намаа, өөрсдийгөө удирдуулахад хүрэх бололтой.

У.Жанцан

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд TSENZURGUI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Сэтгэгдэлүүд
Нийт 12
batzandan sain... ! (69.143.*.*)
2017/01/16 01:26:53
Arai man ii gishyyn bsn hyn songogdood bdg n ymar heregtei yum be??...,!!1 Batzandan gaas uur shinechlel hiih hyn bhgyi yum bndaa.
Зочин (66.181.*.*)
2017/01/12 15:48:31
Бууны нохой У.Жанцан алиаманд үүрлэсэн өт мэт аяглах юм. Сэтгүүлч хүний чадвар чансаа, холыг харах ухаан алга даа. Хэн нь дарга болох нь Танд огт хамаагүй. Эцсийн эцэст Монгол төрийн алдааг засаж зүгшрүүлэх чадварыг ямар нэгэн нам олох нь чухал байна. Тэр бүхнийг дан ганц Ман ч хийчих юм биш. Ан-ын даргын өрсөлдөөн бусдыг ирлэж хурцалж байна. Хүмүүсийг ухааруулж буй хэлбэр юм.
zochin (182.160.*.*)
2017/01/12 11:44:47
Batzandan chini songuuliin sanaliin hairtsag avch zugtaad barigdlaa geed l zuragtaar garaad bn shu dee. Unen bol iim hun ch bas l ergelzeetei l uum bna
Зочин (223.39.*.*)
2017/01/11 19:49:11
Hvmvvse ene hvm.g bitgi songo ed nar shichilher bsan bol shinchilhel bsan.odo ene hvmvvs uurchlult chad.gvi.bvgd l notoi hvmvvs.bi law itgehgvi bna.
Сонгогч (202.9.*.*)
2017/01/11 19:47:18
Эрдэнэ намын дарга болвол хадаар толгой бяц цохино өндөрөөс түлхэж ална, Алтанхуяг хүргэн, эгч, охин ах дүүгээ төрөөс мөнгө хулгайлан өгнө Гантөмөр намын байрыг архи, хүүхэнээр булна, Эрдэнэбат авилга, хулгайг цэцэглүүлэнэ залуу хүнээ сонгоно
Зочин (202.9.*.*)
2017/01/11 19:13:20
Batzandan namiin darga bolvol samarj uguh bh daa. Hudlaa yrisan sagsaljsan nuhur duu. Buuritai suuritai hun ni deer...
Зочин (202.9.*.*)
2017/01/11 18:38:01
Эрдэнэ бол үнхээр хэрэггүй шүү батзандан дарга шүү
0000 (103.10.*.*)
2017/01/11 13:28:01
Батзандан ялвал АН ийн намын гэшүүн болно
зочин (103.10.*.*)
2017/01/11 12:55:09
Батзандан ялаасай тэгвэл энэ намд элсэх залуус олон болнодоо
Зочин БА (202.179.*.*)
2017/01/11 12:40:48
Ардчилсан намын даргын сунгаанд С.Эрдэнээ ялуул аятайхан болох байх нам Д.Эрдэнэбат жижиг дүүргийн намын хороог авч явж чадахгүй Очирлхамын хүн,Оюунбаатарын хүн гээд хэд хувааж орхисин зөвхөн өөрийгөө боддог гэхдээ буруу бодож байгаа шүү
Зочин (182.160.*.*)
2017/01/11 11:45:09
Баянголд зөвхөн Эрдэнэ гэж ёстой жинэхэнэ хайрцаглаж байна гэнэ. Энэ зөв үү?
Зочин (124.158.*.*)
2017/01/11 11:17:25
tiishde mungutei hun n hussen hugjmuu zahualj bgaa. gantumur guai unen munutei bnaa. MCS iween tetgej bgaa n unen bolotoi