Түгээх    
Он гарсаар 5 хүн төмөр замын ослоор амиа алдсан ч нууцалсан гэв үү

 

Сүүлийн үед төмөр замын осол ихээр гарах болсон байна. Шалтгаан нь мэргэжлийн бус хүмүүс энэ салбарт ажиллаж байгаатай холбоотой бололтой гэх мэдээллийг цацаад байна.   

Тодруулбал, арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Чойрын Шивээ-Овоогийн өртөөнд галт тэрэгний туслах найруулагч 20-иодхон настай залуу вагонд зүтгүүр залгах үеэр дунд нь хавчуулагдаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.  Талийгаач УБТЗ-д ажилд ороод удаагүй, арванхоёрдугаар сарын 24-нд ажлын байрных нь тушаал гараад байсан аж. Осол болсон өдөр талийгаачийн ажлынх нь гурав дахь гараа байсан гэнэ. Тэрбээр төмөр замын сургууль төгсөөгүй бөгөөд биеийн тамирын багш мэргэжилтэй нэгэн аж. Одоогоор машинч, туслах машинч сэлгээний удирдагчийг дохио өгөөгүй байхад галт тэргийг хөдөлгөөнд оролцуулсан, талийгаач зүтгүүрийг хөдөлгөөнд оролцуулах дохио өгсөн гэх асуудлаар хуулийн байгууллага хавтаст хэрэг үүсгээд байгаа юм байна. Уг асуудлыг мэргэжлийн бус хүн байсан гэдэг утгаар далдлах гэж оролдож байгаа бололтой юм.

Үүнээс гадна

2017.01.05-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд мөн осол гарч хүний амь эрсэдсэн

2017.01.07-ний өдөр Толгойт өртөөний зам дээр ойролцоогоор 17-18 насны 2 оюутан охин галт тэргэнд дайруулж газар дээрээ нас барсан

2017.01.08-ний өдөр Амгалан өртөө - Улаанбаатар хот хоорондын замын 407 км-т 15 настай охин галт тэргэнд шүргүүлж бие хүнд байгаа

2017.01.09-ний өдөр БЗД-10 “Амгалан өртөө”-ний Төмөр замын зам засварын машинт станцын салбар II зам дээр сэлгээ хийж байсан “ДКУ 4250” мотовозын 946, 98-р вагоны хооронд холбогч найруулагч ажилтай Л /эр.52н/ нь хавчуулагдаж гэмтэн нас барсан зэрэг хэрэг гарсан ч холбогдох хүмүүс нь нууцалж байгаа аж.

 

 

Н.Түвшин

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд TSENZURGUI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Сэтгэгдэлүүд
Нийт 5
Зочин (103.229.*.*)
2017/01/11 14:02:07
Монго хулгайлаж байвал ухэл. Огт хамаагуй биз дээ?
zochin (202.72.*.*)
2017/01/11 12:53:18
tz iin hatuu durem iig zorchij bain tsusaar bichegdsen durem shuu
Зочин (202.170.*.*)
2017/01/10 18:29:44
ажлаа хийж чадахгүй хүмүүсийг огцруул
zochingoo (124.158.*.*)
2017/01/10 12:40:38
amid yawah ch odoo bvvr hetsuu bolchij ee tomor zamiinhan yunii tuld tusdaa 4 jil oorsoddoo mergejilten belddeg surguulitai bilee ashig honjoo harj mergejliin bus hun awch ajillaluulsanaas iim hereg vvsch baigaa yum
Зочин (202.170.*.*)
2017/01/10 12:12:42
araichdee. ene yu bolood bgaambee