Түгээх
Д.Авирмэд: Хүүхдүүд улс төрийн золиос болох ёсгүй
Монголын хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбоо сүүлийн үед үйл ажиллагаагаа идэвхижүүлээд байгаа. Хаврын морин уралдаанд унаач хүүхэд оролцуулахгүй байх шаардлагыг Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний төвийн тэргүүн Ч.Сайханбилэгт хандаж гаргасан ч морин уралдаанууд болдгоороо болж, “Дүнжингарав 2016” уралдаанд оролцсон 3 хүүхэд хүндээр гэмтсэн. Энэ бүхнээс болж, тус холбооныхон хүүхдийн эрхийг хамгаалах үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдгээ өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж мэдэгдсэн юм. Энэ үеэр Монголын хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбооны тэргүүн, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Авирмэдээс цөөн асуултад хариулт авсан юм.
-Танай холбоо өмнө нь унаач хүүхдүүдийн асуудлыг хөндөж, олны анхаарлын төвд дахин оруулж чадсан. Харамсалтай нь төр засгийн зүгээс анхааралдаа авсан зүйл алга байна. Энэ удаа ямар асуудлыг олны анхаарлын төвд оруулах гэж байна вэ?
-Улстөрчдийн уваагүй, хувиа хичээсэн, сандал суудал булаалдсан байдлаас болж Эрүүл мэндийн салбар толгойгүйгээр үйл ажиллагаа явуулсаар байна. Гэтэл энэ хооронд нь хүүхдийн өвчлөл нэмэгдэж, улаан бурхан өвчнөөр хүүхдүүд амиа алдаж байна.
Гурван жилийн өмнө Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Улаан бурхан устлаа” хэмээн сүр дуулиантайгаар мэдэгдэж байв. Ингэж мэдэгдсэнээр нийгмийг, Нийгмийн эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэгтэй ЭМЯ, НЭМГ-ыг сэрэмж алдахад хүрсэн гэж бид үзэж байна. Улаан бурхан өвчний тохиолдол 2015 оны 3 сараас эхлэн эргэн бүртгэгдэж 2015 онд 19.427 хүн өвдсөн бол 2016 оны эхний зөвхөн 2 сарын байдлаар 3236 тохиолдол бүртгэгдэж, он гарсаар 10 гаруй хүүхэд улаан бурхан өвчний улмаас амиа алдаад байгаа нь эрүүл мэндийн салбарт ажилладаг эмч, ажиллагсдын санааг зовоож байна. Тэдний дийлэнх нь 0-8 сартай нялх хүүхдүүд. Учир нь вакциныг нь зөвхөн 9 сар хүрсэн хүүхдэд хийж эхэлнэ гэснээр 9 сар хүртэлх хүүхдүүд нас барагсдын дийлэнхийг эзлэж байна. Тиймээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Эрүүл мэндийн салбарыг яаралтай эзэнтэй болгох хэрэгтэй болжээ.
Би Халдвартын эмнэлэгт өнгөрсөн амралтын өдөр очиж ажиллалаа. Энэ эмнэлэг 530 ортой ч 600 хүн хэвтэн эмчлүүлж байна. Халдвартын тасаг 330 ортой ч 400 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг ачааллаа дийлэхгүйгээс болж нэг орон дээр хоёр хүүхэд хэвтэж, хүчилтөрөгчийн аппаратаа хуваан хэрэглэж, хүүхдийн эрүүл мэндийн амин үзүүлэлтүүдийг хянах аппаратаар хүүхэд бүрийг хянах ёстой ч зургаан хүүхдийн дунд нэг аппарат байна. Нөхцөл байдал иймдээ тулчихаад байхад ямар ч арга хэмжээ авахгүй байгаагаар барахгүй, хүүхдийн өвчлөл буурсан гэж ярьж байгаа Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга албан тушаалаасаа сайн дураараа огцрох хэрэгтэй гэж үзэж байгаагаа энэхүү ярилцлагаар дамжуулж мэдэгдэж байна. Тэд иргэдээс үнэн бодит байдлыг нууж, вакцинжуулалт, вакцинжуулалтын товын талаар иргэдэд урьдчилан мэдээлээгүй, соён гэгээрүүлээгүй, ажилдаа хайнга, хариуцлагагүй хандсан. Одоо ч мэдээллийг олон нийтэд мэдээлэхгүй, урьдчилан сэргийлэхгүй, урь унаж дулаарахыг хүлээн өнөө маргаашаа аргацааж байна. Харамсалтай нь өнгөрсөн жил ийм байдлаар өнөө маргаашаа аргацаасан ба оны 2 сарын байдлаар 10 нярай хүүхэд амиа алджээ.
-Та Халдвартын эмнэлэг дээр өөрийн биеэр очиж ажилласан гэлээ. Нөхцөл байдал бодит байдал дээр ямар байгаа талаар тодруулна уу?
-Халдварт өвчин судлалын үндэсний төв дэх бодит байдалтай танилцан явж байхад Сэхээн амьдруулах тасагт 4 настай хэрнээ 8 килограмм болтлоо тураалдаа орж, нүдээ ч нээх тэнхэлгүй болсон А.Ган-Очир гэх хүүтэй таарсан. Ээж нь архины хамааралтай, аав нь орхиод гадаад явсан, ээжийнхээ ээж дээр байдаг ч хангалттай хоол хүнс өгөлгүй өлсгөсөн бололтой тураалтай болсон. Дээр нь нэмээд хүү Улаанбурханаар өвчилсөн. Эрчимт эмчилгээ хийх гэхээр тэжээлийн гүн дутагдалтай тул зүрх нь дийлэхгүй байна хэмээн эвч нар хүүгийн байдлыг тодорхойлж байлаа. Гэвч маргааш нь биднийг очиход Ган-Очир хүү нас барсан байсан. 4 настай хүүхэд угтаа 16-17 кг байх ёстой, харин 6-8 сартай хүүхэд л 8 кг байдаг. Мөн хүүгийн эгэм нь 2 хугарсан байсан нь гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг байжээ гэж хардахад хүргэж байна. Нэмж мэдээлэл хайхад талийгаач хүү 6 настай Ганзориг гэдэг ахтай, тэдэнтэй хамт амьдарч байсан нагац ах нар нь хүүхдүүдийг зоддог байв уу гэж хардахад хүргэсэн.
Нөгөөтэйгүүр, ХӨСҮТ болон Өрхийн эмч, ажиллагсдын талаар хэдэн баримт тоочьё. Улаанбурхан оношоор эмчлүүлэгсдийг нийт 5 тасагт буюу тус төвийн элэгний клиник, бруцеллезын тасаг, хүүхдийн цочмог гепатитын тасаг, гэдэсний халдварын тасаг, насанд хүрэгчдийн гепатитын эрэгтэй тасгуудын үйл ажиллагаа зогсоож, зөвхөн улаанбурхан өвчний оноштой өвчтөнийг эмчилж байна. Өрхийн эмнэлгүүд илүү цагаар ажиллаж байна. ХӨСҮТ ч тэр Өрхийн эмнэлгийн эмч, ажиллагсад ч тэр илүү цагийн хөлс авахгүй байна. Төр мөнгөгүй болсон, өргөсөн тангарагтаа үнэнч бай хэмээн тэднийг хүчээр ажиллуулж байна. Өнгөрсөн оны эцсээр улаанбурхан өвчний дэгдэлт маш өндөр гарч жилийн эцсийн байдлаар Халдварт өвчин судлалын үндэсний төв 693 сая төгрөгийн өрөнд орчихоод байна. Сэхээн амьдруулах тасагт гэхэд л гурван эмчийн хийх ажлыг нэг эмч, гурван сувилагчийн хийх ажлыг нэг сувилагч хийх зэргээр нойргүй ажиллаж байна. Гэвч эмч нар илүү цагийн мөнгөө авч чадахгүй, хувийн компанийн цэвэрлэгчдээс ч бага цалинтай байсаар байгаагаа хэллээ.
Цаашид өвчлөл энэ байдлаараа үргэлжилбэл ХӨСҮТ-ийн эмч ажиллагсадын цалин, эм, эмнэлгийн хэрэгсэл, хоол, тээвэр шатахууны зардал хүрэлцэхгүй байдал үүсч 6 сар хүртэлх хугацаанд 725 сая төгрөгийн өр үүсэх тооцоо гарчээ. Иргэд зөвхөн Улаан бурханаар илүүтэй өвчлөөд байгаа юм биш. Энэ өвөл гэхэд Улаан бурхан, нүдний ханиад, томуу томуу төст өвчин, салхин цэцэг өвчний дэгдэлт маш өндөр хувьтай байна. Энэ талаар мөн л ЭМЯ ч, НЭМГ ч мэдээлэхгүй байна. Мэдээлэлтэй хүн урьдчилан сэргийлж чадна шүү дээ. Дүүргийн эмнэлгүүд хатгаа, ханиадтай хүүхдээр хахаад шалаараа зулж, эмчилж байна. Хатгаа туссан хүүхдээ тэвэрсэн эцэг, эх аль эмнэлэгт очихоо ч мэдэхгүй байна. Хувийн эмнэлгүүд ч мөн ялгаагүй өвчтөнөөр дүүрч, шалаараа зулах нь холгүй байна. Дүүргийн нүдний эмч нар, Нүдний өвчлөлөөр мэргэшсэн хувийн эмнэлгүүдэд Нүдний ханиад туссан хүмүүс дугаарлаж байна. Гэр бүлийн нэг гишүүн нүдний ханиад тусахад бусад гэр бүлийн гишүүд энэ өвчнөөр өвчилдөг. Тэгэхэд намраас хойш энэ талын нэг ч мэдээллийг ЭМЯ, НЭМГ олон нийтэд мэдээлсэнгүй. Энэ бүхэн бол эрүүл мэндийн салбар эзэнгүй болсны нэгээхэн жишээ.
-Цаашид та бүхэн хүүхдийн төлөө ямар ажил хийх гэж байна вэ. Хүмүүс яриад л байдаг үр дүнд хүрсэн тохиолдол нь цөөхөн байдаг нь харамсалтай юм?
-Бид хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байгаа бүх асуудал дээр анхаарлаа хандуулж, олны дуу хоолой болж ажиллана. Цаашид хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалсан сан байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хүүхдийн эрх ашиг хаана хөндөгдөж байна бид тэнд ажиллах болно.
-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
-Баярлалаа.
Р.Сарангоо
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд TSENZURGUI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд
Нийт 16
Judithedisa (46.161.*.*)
2017/01/27 05:36:08
wh0cd190055 Viagra  torado l 15 mg Augm entin  tetracycline buying nexium online buy motilium Sinequan
qgbyalcayr (46.161.*.*)
2016/11/22 21:33:41
543fdsstr (91.185.*.*)
2016/10/09 07:57:23
Njrjd842ufshbcs
Tylerpex (37.115.*.*)
2016/10/06 07:11:03
zllufcqk (91.185.*.*)
2016/10/06 03:40:56
Shirley (188.143.*.*)
2016/05/04 21:42:45
Hi, the first letter was sent to my billing address, not my shipping address. I do not know if it is just me or other individuals had this challenge but I just planned to let you guys know. It was definitely diapipointsng not getting the letter where I am right now! http://tjgvyioggv.com [url=http://stdptxlc.com]stdptxlc[/url] [link=http://drtjuqtsmsh.com]drtjuqtsmsh [/link]
Carlinda (188.143.*.*)
2016/05/04 11:58:48
That's a smart way of thninikg about it.
Lola (188.143.*.*)
2016/05/03 13:06:29
( <a href="http://fwubzpmcktw.com"& gt;2021.03.10 09:26 ) : Nice blog right here! Also your site rather a lot up fast! What web host are you using? Can I am getting your associate hyperlink for your host? I want my site loaded up as fast as yours lol
Karcy (188.143.*.*)
2016/05/02 13:08:59
Bonjour Sylvain,Ton étude de cas est passionnante et constructive. C’est toujours bien de constater qu’une pénalité infligée par Google n’est pas irÃrv©ersible, qu’il existe toujours une possibilité de corriger les erreurs commises et de faire machine arrière même si cela doit faire mal à la tronche comme tu l’as évoqué dans le billet. Bref, ta démarche est très intéressante. http://sykmuhl.com [url=http://ulqdciai.com]ulqdciai[/url] [link=http://vnkkdct.com]vnkkdct[/link]
Esther (188.143.*.*)
2016/04/30 10:43:29
excellent points <a href="http://skjzajxygzw.com"& gt;aloheettgr, you just gained a brand new reader. What would you recommend about your post that you made some days ago? Any positive?
Lynell (188.143.*.*)
2016/04/30 00:39:50
Thanks for sharing the infitmaroon. As a pet owner, there can be nothing more important than the safety and security of your pet. A GPS pet locator is surely a good way to know your beloved pet’s whereabouts.
зайлуулаач (202.179.*.*)
2016/03/25 22:11:54
нийслэлийн эрүүл мэндийн дарга энхбат гэж хууль бус тусгай зөвшөөрөл олгож хөлжихөөс өөр юу хийж чадахгүй нөхөр байнаа тэр
Зочин (103.229.*.*)
2016/03/18 23:26:11
tv-r olon garlaa baigaa onihgui ee
Zochin (202.72.*.*)
2016/03/16 09:59:52
NEMG-n Enhbat gedeg dargiid shuud ajilaas ni halah heregtei huuhdiin amiar togloh erh ter abilgachihd baih erhgui
ЭРЧҮҮДИЙН БАЯР (103.57.*.*)
2016/03/15 10:21:54
ЗӨВ ШҮҮ
Зочин (202.21.*.*)
2016/03/14 17:32:52
songuuli duhjee gej l hely uur yu gehev