Түгээх    
Баянхошууны хүүхэд багачууд спорт цогцолбортой боллоо

 

Хүүхэд залуучуудад чөлөөт цагаа зөв өнгөрөөх газар ховор байдаг. Ялангуяа гэр хороололд хангалтгүй байдаг. Тэгвэл Баянхошуунд спортын олон төрлийн секц дугуйлангуйд хичээллэх боломжтой Хан Чандмань спорт цогцолбор нээлтээ хийсэн байна.

СХД-ийн 9-р хороо, Баянхошууны тойрогт баригдсан Хан Чандмань Спорт цогцолборын барилгын ажлыг өнгөрсөн зун эхлүүлж, оны өмнөхөн ашиглалтад оруулж байгаа нь энэ ээ. Баянхошууны ойр орчимд томоохон спорт цогцолбор байдаггүй. Хүүхэд багачууд аливаа тэмцээн уралдааныг сургууль дээрээ зохион байгуулж, секц дугуйлангууд ч сургуулийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байсан бол  одоо шинэхэн спорт цогцолборт хүссэн секц дугуйландаа хамрагдах бүрэн боломжтой болжээ.

 

Хан Чандмань спорт цогцолборт Сагс, волейбол, Чөлөөт бөх, бүжиг, фитнесс гээд спортын олон дугуйлангууд хичээллэхээс гадна насанд хүрэгчид ч гэсэн хамрагдах боломжтой юм.

Энэхүү спорт цогцолборыг Зонхова компаний хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрсдийн хөрөнгөөр бүтээн байгуулж шинэ оны босгон дээр спортоор хичээллэх дуртай хүүхэд залуусаа хүлээн авахад бэлэн болсон байна. Спортын олон төрлийн сургалт явуулах боломжтой.  Хан Чандмань спорт цогцолборыг ашиглалтанд оруулснаар Баянхошуу, Зүүн салаа орчмын хүүхэд багачууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, спортын олон төрлөөр амжилт гаргах боломж нээгдэж байна.  

 

 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд POWER.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Сэтгэгдэлүүд
Нийт 0