Түгээх    
Будаач, будаач гэхээр сахлаа будчих юм аа, Су.Батболд

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд энэ албан тушаалд очсоноосоо хойш нэлээд хэл аманд өртсөн. Хамгийн сүүлд л гэхэд баруун 4 замаас зүүн 4 зам хооронд зүүн эргэхгүй байх шийдвэрийг гаргаж, олны дургүйцлийн галыг өрдөөд буй. Өчигдөрхөн түүнийг огцруулах ёстой гэдэг байр суурийг БЗД-ийн АН-ынхан илэрхийлж, хотын захиргааны гадна жагсаад амжсан. Энэ бүхнээс айсан уу, эрхэм мээр маань ямартай ч өнөөдөр зүүн эргэхийг хориглосон шийдвэрээ цуцалсан юм байх. Олонд таалагдаж л байвал юу  ч хийсэн яадаг юм гэсэн уриатай болчихсон бололтой юм. Бүр сүүлдээ будаач, будаач гэхээр сахлаа будна гэгчийн үлгэрээр өөрийг нь эзгүйд орлогч нь зүүн эргэхийг хориглох шийдвэр гаргасан тухай мэдээлэл гаргуулаад л сууж байх жишээний. Ямбыг нь та эдлээд ялыг нь доорх албан тушаалтнууд тань үүрнэ гэж тооцсон бол андуурсан байна Су.Батболд мээр ээ.

Хариуцлагаас зугтаж, хэн нэгэн рүү асуудлыг чихээд орхиж болох ч зүүн эргэхийг хориглох шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд үр дүнгүй гаргасан зардлыг хэн эргүүлж төлөх вэ гэдэг асуултад хариулт өгөөч.

 

У.Жанцан

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд POWER.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Сэтгэгдэлүүд
Нийт 0