Түгээх    
МАН Ц.Сандуйгаасаа салах уу

 

Өнөөдөр Төрийн ордонд Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Хэдийгээр МАН олонхи болсон ч намынх нь 30 гишүүн засгаа унагах төлөвлөгөөг хэдийнэ боловсруулаад өргөн мэдүүлээд амжсан. Энэ нь нам дотроо ямар асуудалтай байгааг нь илтгэж байгаа хэрэг. Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдээс гаргасан шийдвэрээсээ буцаж буй нөхөд мэр сэр сонсогдох болсон. Нөгөөтэйгээр МАН-ын бүлэг НИТХ-ын дарга Ц.Сандуй болон зарим нэг сайдыг огцруулж, засгаа авч үлдэх талаар ярилцаж байгаа гэнэ.

Ц.Сандуйгийн хувьд МАН-ыг хангалттай харлуулж байгаа. Үнэн худал нь мэдэгдэхгүй 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг гэж мэлзэх ч, зарим нь эвлүүлэг биш хэмээгээд байгаа зэрэгт Ц.Сандуйгийн нэр холбогдож байгаа. Энэ бол МАН-ын гишүүдийг харлуулах хангалттай шалтгаан. Иймд намын гишүүд бүгд Ц.Сандуйгаас болж муу нэр зүүхийг хүсэхгүй бололтой. Тэд Ц.Сандуйгаасаа салахаар шийдэв үү. Ингэж байж засгаа авч үлдэхээр байвал түүнийг явуулахад намын дарга М.Энхболд бэлэн байж мэдэх. Учир нь сонгуулийн дараа МАН-ын дарга М.Энхболд “Сонгуулиас хойш Ц.Сандуй их өөрчлөгдөөд том болчихоод байгаа” гэх үгийг унагаж байсан нь бичлэгт хэдийнэ үлдсэн байдаг.

Засгийн газарт хангалтгүй нэр зүүж буй сайд нар бий. Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ гэхэд саяхан хариуцлагаа хүлээнэ гэсэн байна билээ. Хүлээх ёстой хариуцлага мөн үү гэвэл тийм. Энх цагт буун дуу гарч, бөмбөг тэсэрч хүний амь эрсдэж байхад сайд нь ганц үг олигтой ган хийгээгүй. Тухайн үедээ шат шатанд нь хариуцлага тооцно гэхээс биш өөрөө хариуцлагаа хүлээх тухай яриагүй нэгэн. Гэтэл Засгийн газар огцрох эсэхтэй зэрэгцэн яагаад ингэж ярих болов гэдэг нь мөн л сонин. Ямартай ч Засгийн газрыг огцрох уу, эс огцрох уу гэдэг нь МАН-ын бүлгийн хурлын дараагаас байнгын хороо, чуулганы хуралдааны үеэр илүү тодорхой болно. Тэд засгаа авч үлдэхийн тулд Ц.Сандуй нарын нөхдөөсөө салах уу.

М.Болор

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд POWER.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Сэтгэгдэлүүд
Нийт 11
Зочин (202.179.*.*)
2017/08/30 20:50:43
Энэ нэг засаг дийлдгүй хэдэн хувалз бна. Хариуцлага тооцож хөрөнгийн хураа
chuk) (192.162.*.*)
2017/08/30 18:42:09
Sandui gj huvalznaasaa salsan deer shdee
ogi) (158.69.*.*)
2017/08/30 18:40:36
Huuj zailuulaachee naad novshoooooo
зочин (158.69.*.*)
2017/08/30 17:47:45
Оффшортой худалч луйварчин гаруудыг огцруулах хэрэгтэй
иргэн (178.20.*.*)
2017/08/30 17:45:51
Сал сал салье гүйцээ
Zochin (202.70.*.*)
2017/08/30 17:17:27
Sandui Enhbold Ganbaatar3 ter bichlegen dr duu hooloi n bga bizde. 3 nohoig bugdiig n shitgevel taarna
zochin (202.179.*.*)
2017/08/30 17:16:56
TCEBERLEGEE XIIXGYI BOL MAN YNEXEER NER XYND NI XETCYY BOLJEE!
Зочин (185.89.*.*)
2017/08/30 17:09:43
нийслэлийн толгойд гарсан МАНАН-гийн гар хөл
Зочин (46.101.*.*)
2017/08/30 17:08:56
Шоронд суулгавал таарна
asa (202.131.*.*)
2017/08/30 17:03:25
shichlel hiigdeh heregtei
zochin (202.179.*.*)
2017/08/30 16:42:58
salval taarna