Түгээх    
Сэхэж буй эдийн засагт улстөр хэрэггүй

           

Хүчирхэг эдийн засагт орнуудын нөлөөтэй нөлөөгүй манай эдийн засаг саарч буурч, бас мандан бадарч ирсэн зохиох аргагүй өөрийн гэсэн цаг үеийн товчоонтой. 2008-2012 оны эхний хагасын байдлаар Монгол Улсын эдийн засаг 17.5 хувьд хүрч байсан нь ёстой л гэгээн сайхан түүх болон үлджээ. Харин ийм өсөлттэй байсан эдийн засаг маань аажим аажмаар унасаар 2015 оны сүүлийн хагас гэхэд хоёр хувьд ч хүрэхгүй болж улмаар 2016 оны эхний хагаст туйлын хүндэрсэн эдийн засгийг Ж.Эрдэнэбатын танхим хүлээн авсан нь үнэн. Гадаад зээлийн өрийг бол дурдахын ч хэрэггүй. Нөгөө талаар гуравдагчдын мөрөөдөлд автсан Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын Засгийн газрын бодлого нь гаднын хөрөнгө оруулагчдыг цааш харуулсан, тэр тусмаа өмнөд хойд хөршүүдтэй харилцах харилцаанд сэв суулгасан байв. Энэ харилцаанаас болж БНХАУ-д гаргадаг нүүрсний үнэ тийм ч таатай байсангүй. Нэгэн жишээ татахад 2011-2016 онд буюу бүтэн зургаан жилд нийтдээ 268.4 тэрбум төгрөгийг татварт төвлөрүүлсэн түүхийг статистик баримтаас харж болно.

            Тэгвэл 2016 оноос хойш Ж.Эрдэнэбатын Засгийн газар оновчтой зөв бодлого гаргаж ажилласны үр дүнд "Эрдэнэс Тавантолгой" компани нь 255.7 тэрбум төгрөгийн орлого олж, улсын төсөвт 149.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн статистик баримт бий. Зөвхөн 2017 оны эхний улиралд 76.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бол хоёрдугаар улиралд 179.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж 78 тэрбумыг татварт төвлөрүүлсэн байх юм. Үүнээс харвал 2011-2016 оны хооронд бүтэн зургаан жилийн туршид улсын төсөвт төвлөрүүлсэн мөнгийг "Эрдэнэс Тавантолгой" компани ганцхан жилийн дотор төвлөрүүлж чадсан байна.

            Энэ нь аливаа Засгийн газар зөв бодлогоор аль аль талдаа хариуцлагаа ухамсарлаад ажиллахад болохгүй зүйл үгүйг харуулсан хэрэг. Өдгөөгийн Засгийн газрын зөв бодлого, гадаад дотоод харилцааны уян байдлаас үүдсэн хэрэг байж таарна. Дэлхийд эхний аравт багтах аварга том орд газрын баялгийг бид ганцхан БНХАУ-д экспортолдог. Тиймээс гадаад бодлого, ялангуяа өмнөд хөрштэй харилцах харилцаандаа уян хатан бодлого барьж "хар алт" хэмээх нүүрснийхээ үнийг бага багаар өсгөөд явахад хямралаас төвөггүй гарч болохыг харуулж байна. Олон сая тонноор олборлож байгаа нүүрсний тонн тутамд нэг ам.доллар ч гэсэн нэмэхэд л манай эдийн засаг тэлэх үүд хаалга тэр хэмжээгээр нээгдэнэ. Тиймдээ ч "Эрдэнэс Тавантолгой" компани Засгийн газрын өгсөн чиг үүргийн дагуу нүүрснийхээ тонн тутамд нэг ч атугай цент нэмэх бодлого барьж байгаа нь бидэнд анзаарагдаж байна. Өнгөрөгч 2016 оны нүүрс олборлолтыг нэмэгдүүлснээр өнөөдөр нүүрсний олборлолт хоёр дахин нэмэгдэж, 20.5 сая тоннд хүрсэн мэдээ ч бий. Энэ бол өнөөх л гадаад харилцааны бодлого зөв замаар явж байгааг харуулж байна.

            Бидний мэдэж байгаагаар Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдсан даруйдаа эдийн засгийг сэргээхэд бүхий л анхаарлаа хандуулсны үр дүнд өнөөдөр дотоодын зах зээл дээр эргэлдэх мөнгөний хэмжээ нэмэгдэж, төсвийн орлого 579 тэрбум төгрөгөөр даван биелж байгаагаас харвал эдийн засагт эерэг үр дүн гарсан төдийгүй саяхан хоёр хувьд хүрэхгүй уруудсан эдийн засаг 5.3 хувьд хүрсэн сайхан мэдээ бий.

            Үүнээс үүдэн 2017 оны эхний хагас жилийн эдийн засгийн үзүүлэлтийг нэг жилийн өмнөх үетэй харьцуулаад үзье. Төсвийн алдагдал гэхэд 740 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 383 тэрбум төгрөгөөр буурсан статистик баримтыг хэн ч мэднэ. Нэгэнт дээш нь алдчихсан байсан ам.долларын ханш 2400 төгрөг орчимд тогтвортой байгаа нь цаашид ханш буухын дохио мөн. Гадаад хөрөнгө оруулалт бараг зогсчихсон байсан бол 2017 он гарсаар 200 гаруй сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийгдсэн мэдээлэл ч байна. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын хувьд өнөөдөр ийм л замаар явна. Тэдний хэтийн зорилгод тусгаснаас харвал, нэгдсэн төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувийг 2018 онд 9.5, 2019 онд 6.9, 2020 онд 5., 2021 онд 3.6 хувь болгон бууруулах, улмаар төсвийн тэнцлийг ашигтай гаргах боломж бүрдүүлэхийн төлөө чармайж байгаа аж.

            Ингэхийн тулд бидэнд тогтвортой Засгийн газрын зөв бодлого, тэр тусмаа тогтвортой улстөрийн нөхцөл байдал хэрэгтэй. УИХ-д үнэмлэхүй суудал авсан улстөрийн ууган хүчин олдсон боломжоо дүүрэн ашиглаж, эх орны тусгаар оршихын шалтгаан болсон эдийн засгаа аврахад бүхий л хүчээ дайчлах нь чухал болохоос биш ямар ч улстөр хэрэггүй.

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд POWER.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Сэтгэгдэлүүд
Нийт 10
АНГАЙ (202.9.*.*)
2017/08/30 17:23:37
АН ЗАСАГЛАСАН 4 ЖИЛ ЭНД ТЭНДЭЭС ОЛОН ТЭРБУМ ДОЛЛАР ЗЭЭЛЛЭЖ ӨӨРСДӨӨ ХУВААЖ АВААД, ЗАРИМ НЬ ХҮРГЭН, ДҮҮ ОХИН, ЗАРИМ НЭГ НҮҮРСЧИН, БАНКНЫ ЗАХИРАЛ, САЙДУУДДАА ХУВААЖ ӨГЧИХӨӨД, УЛС ОРНОО СЭХЭЭНИЙ ОРОН ДЭЭР АМЫГ НЬ АНГАЙЛГАЖ ХАЯЧИХААД, ГАНЦ СААЛИЙН ҮНЭЭ БОЛОХ ЭРДЭНЭТИЙГ НЬ ХУЛГАЙЛААД АВААД ЯВЧИХСАН ҮНЭН ТҮҮХ САЯХНЫХ. АРД ТҮМЭН МАНСУУРААД,ОЙ УХААН НЬ САМУУРЧИХААГҮЙ Л БАЙЛТАЙ. ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛСЭН ЭДИЙН ЗАСАГ ОВОО ӨНДИЙЖ НААШТАЙ ҮР ДҮН ГАРЧ БАЙГААГ МАГТДАГГҮЙ ЮМ АА ГЭХЭД ЧИМЭЭГҮЙ АЖИГЛААД СУУЖ БАЙХ СЭТГЭЛ, ЗҮРХ АРДЧИЛАГЧДАД АЛГА. МАН-ЫГ АЛЬ БОЛОХ ХАРЛУУЛАХ, ТАЛЦУУЛАХ, ЯС ХАЯХ, ХУТГАЖ ҮЙМҮҮЛЭХ, ХАГАЛАН БУТАРГАХАД ХАМАГ АНХААРЛАА ХАНДУУЛЖ БААТАР, ДОРЖЗОДОВ НАРЫН ЗЭРЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР ХӨЛСӨЛСӨН ПИ АРЧДАА ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УГЖИЖ ӨВГӨН АМЕРИКИЙН ГЭРТ НУУВЧ УХАН АЯГЛАЖ, ӨДӨР ТУТМЫН ХЭВЛЭЛД МӨНГӨ ЦОХИН ХАЯГЛАЖ, ӨӨРСДӨӨ ЦЭВЭРХЭН ЮМ ШИГ МАЯГЛАЖ,АРД ТҮМНИЙГ ХООРОНД НЬ ААРХУУЛЖ, ХЭРЭЛДҮҮЛЖ ТАЛЦУУЛЖ,
зочин (202.9.*.*)
2017/08/29 13:36:14
Сэхэж байгаа биш сэхээнд хорт хавдартай хэвтэж байна уул уурхайн баялгаар хэдхээн мафийн бүлэглэл баяжиж байгааг мэдэж байна оюу толгой таван толгойгоор үүнээс ч илүү мөнгө валют олох боломжтой тэр номтойбаярын эцэг улсад жилд хэдэн төг.ний татвар өгдгийн бол цагаан сувргыг буцааж ав ер нь ашигт малмал хэвлий дорхи баялгаа төр мэдэж ашиглах естой хувийн бүх лиценцийг хурааж улсын болго бусд нь хамаагүй хувийн хэвшилд байх естой одоо энэ нам нэртэй мафжсан сүлжээг тасалж хятадын гар хөл бологчдыг дүүжлэх хэрэгтэй засгын газар огцрох естой митэнгүүдийг бүгдий нь бривчил ялангуяа хууль хүчний толгойг арай дэндэж байна ийм улс гэж байхуу
зочин (202.131.*.*)
2017/08/29 12:48:40
Долгиноход бас учир бий Энэ учирийн гол нь үнэнийг "хүчиндэхгүй "байх зарчим шүү Үнэнийг дээш доош хэдэн хувь хөдөлгөж тайлбарлах ,үнэнтэй сээтэгнэж бяцхан боломж байдаг Таны тохилдолд бол дэлхийн зах зээлийн үнэ бол гол "үнэн" ОХУ -с УАЗ зөөх үнийг , газрын сүлжээнд нэгдэж олсон газартаа барих байшингийн үнийг сангийн сайд тогтоож болно , Эрлийз адуунд хэрэглэх допинг +овьесний үнийг Монголд уяачидийн холбоо - ЗГ тогтоож болно Тэр том сайдын . тэр том уяачидийн байтугай ТРАМП +Путин +Си жинь пи дарга нар хамтраад ч тогтоож,тодорхойлож чадахгүй зүйл бас байна Тэр бол зах зээлийн үнэ Үнийн өсөлтийг нааж байгаа ,наалгаж байгаа хүмүүс ямар хөөрхийлөлтөй харагдаж байгаагаа мэддэггүй бололтой Энэ чинь ЭВЛҮҮЛЭГ ээр болдоггүй , АТГ -р болдоггүй үнэн дээ Хэрэв төр маань энэтэй адил яаж ч болдоггүй шудрага үнэнтэй болвол бид яанаа ... бодоод.. бодоод танийс асууха нь дээр гэдгийх
зочин (150.129.*.*)
2017/08/29 12:11:45
За тэгвэл эдийн засаг сэргээгүй, засгийн газар маш муу ажилласан юм байж. Тэгээд тохиролцооны хэдэн сайд гарч ирээд сэргэдэг эдийн засаг юм уу??? Топоор хүрэлсүхийн чинь толгой хүрэхгүй гэдгийг тооцсон юм уу? Цээжээ дэлдээд эдийн засаг сэргэдэг юм биш, тогтвортой, тооцоотой зүйлд хүмүүс итгэдэг юм. Бид нарын хамгийн их алдаж байгаа зүйл ИТГЭЛ. энийг Ерөнхийлөгчийн сонгуулиаар байхгүй болгосон. Одоо хэн ч хэндээ итгэхээ байсан. Бид бие биендээ итгэхгүй бол бүх зүйл сүйрнэ. Энэ сүйрэл рүү тодорхой хэдэн хүн хөтөлж байна. Ханахгүй байна уу!!! Хүрэлсүх намд 30 жил зүтгэсэн гэлээ, тэгээд, энэ хугацаанд одоо үзэшгүй муухай болсон намыг бий болгоход хараад сууж байсан хэрэг үү. Уучлаарай, оролцоод, хорыг нь найруулаад, бүхэл бүтэн тийм үеийг бэлдсэн хүн шүү дээ. Хүрэлсүхийн мөрөөдлөөс болж монгол улс мөрөөдлөө мартах ёсмтой юу?!
Зочин (202.9.*.*)
2017/08/29 10:35:00
Ер нь муу ч бай сайн ч бай засгийн газраараа оролдох сайн үр дүн авчирдаггүйг өмнөх туршлагаасаа мэддэг боллоо шүү дээ. Ёстой нөгөөх эдээрээ оролдвол эвдэхийн тэмдэг,эхнэрээрээ оролдвол салахын тэмдэг гэдэг үг санаанд ороод байх юм. Дээгүүрээ ч яахав,суудал нтр нь булаацалддаг л юм байгаа биз. Эцсийн үр дүнд нь хөөрхий ядуу ард түмний нуруун дээр л буудаг шүү дээ..
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин (202.179.*.*)
2017/08/29 02:12:05
Харамсалтай байна яагаад гэвэл таны бичсэн ичлэлээс энд оруулах гэсэн чинь болохгүй байна. Таны бичсэнээр эдийн засаг сэргэсэн ард түмний аж амьдрал сэргэсэн. эдийн засгийн үзүүлэлт дээшилсэн байна. Одоо бидний нүдэнд амьдралд юу харагдаж байна. Авилга өгч чадах хүн амьдарч болдог, даргын цүнхийг барьж гүйдэг чам чиг худлаа мэдээлэл өгдөг хүн юум /албан тушаал, мөнгө санхүүгий эх үүсвэрээ олж авах нөхцөл бүрдэх/ олж авах боломжтой нийгэм бүрдсэнийг харж байна. Та МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ЭНЭ СЭТГЭЛГЭЭНЭЭС САЛНА ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА. ТАНД АМЖИЛТ ГЭХДЭЭ ЭХ ОРНЫ ЭРХ АШГИЙГ 1-Т ТАВИАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭН МИНЬ:
Зочин (202.179.*.*)
2017/08/28 21:22:38
Said guai naraa ger khoroolloor oroikhon neg yavaad uzeech.Ene ulsiig yamar bolgosnoo neg kharaachMongol erchuudiin khagas ni arkhichin boljee.Tsagaan zakhtai luivarchdad jiriin ard tumnii amidral khamaagui l dee,
Зочин (112.72.*.*)
2017/08/28 19:43:58
Худлаа битгий ш
Зочин (59.153.*.*)
2017/08/28 15:27:43
ediin zasgaa avarna gej kontsessiin gereeegeer said naraa iveehiig heldeg yum uu
Зочин (66.181.*.*)
2017/08/28 14:55:10
нүүрс, зэсийн дэлхийн үгэ өссөн гэвэл үнэнд ойрхон