Түгээх    
Ямар бүсгүй “зоргол нүд”-тэй байдаг вэ?

Сайхан бүсгүйг бид буга согоотой зүйрлэдэг. Тэгвэл зоргол бугын нүдээр нэрлэгдсэн нэгэн ХИТ дуу мэндэлжээ. Рок попын урлагт өөрийн өнгө төрх, дуу хоолойгоороо ялгарсан дуучин С.Бичүүгийн "Зоргол нүдэн” хэмээх шинэхэн уран бүтээл гарсан цагаасаа цахим ертөнцөд давалгаалж, FM радиогийн шилдэг дуугаар шалгарч, дурлалт хосуудын хамгийн ихээр сонсохыг хүссэн дуу болоод байна.

Дуучин маань ээлжит ХИТ дуугаа яагаад "Зоргол нүдэн” хэмээн нэрлэсэн талаараа фенүүдийнхээ асуултад ийнхүү хариулжээ. "Хоёр настай бугыг зоргол гэдэг. Маш гоё нүдтэй амьтан байдаг.

Түүнийг л бүсгүй хүний нүдтэй зүйрлүүлж, чи минь ийм сайхан шүү” гэдгийг дуугаар дамжуулж илэрхийлэхийг хүссэн гэнэ. Түүнийхээр "дурлуулсан бүсгүй бүхний нүд зоргол” байдаг аж.

Хайрын дуунуудаараа нэрд гарсан С.Бичүү бол "Будаггүй уруулын амт”, "Өөрт чинь”, "Ахиж би дурламааргүй байна”, "Намайг сонс”, "Би чамд хайртай”, "Чамайг л гэсээр”, "Өвөл хайр” гэх мэт олон ХИТ дууг сонсогч олондоо хүргэж, чанартай, чансаатай дуучин гэх үнэлгээг фэнүүдээсээ авсан нэгэн билээ.

 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд POWER.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Сэтгэгдэлүүд
Нийт 0