Түгээх    
МАН-ыг авах гэсэн У.Хүрэлсүхийн санаархал уу

 

Сүүлийн үед Шадар сайдыг тагнаж, чагнасан гэх мэдээлэл цацагдах болж, түүний зөвлөх хүртэл хэвлэлийн бага хурал хийж, сайдаа өмгөөлөв. Үнэн, худал нь үл мэдэгдэх энэ мэдээллийг хуулийн байгууллага шалгаж, учрыг олж, хужрыг нь тунгаах биз ээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас эхлээд л МАН дотроо илт бужигнаад эхэлсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ч тийм л байсан. Түүнийгээ нуусан болохоос биш намын хэсэг бүлэг нөхөд нь М.Энхболдыг унагаах гол ажлыг хийсэн гэх. Иймдээ ч өнөөдөр намынхаа дарга хэн болох вэ гэдэг марафонд МАН-ын фракциуд уралдаж байна. Энэ өрсөлдөөнд оролцож яваа нэг хүн бол У.Хүрэлсүх. Түүнд Шадар сайдын суудал хангалттай биш байсан бололтой.

Нэгэн цагт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, бас болоогүй МАХН нэрийг МАН болгон өөрчлөх гол ажлыг хийсэн хүн бол энэ эрхэм. Түүнээс нь болж Н.Энхбаярт МАХН нэрээ алдаж, өдгөө хоёр тусдаа нам болчихсон яваа. МАН нэрийг сэргээсэн ньь түүний гавьяа гэх үү, үгүй юу гэдгийг намынх нь олон мянган гишүүд л хариулт өгөх биз.

УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа хувийн шалтгааны улмаас бүрэн эрхээсээ татгалзаж явсан. Тэр үед улс төрөөс гарч байна гэж харж байсан нь өөр байж гэдгийг түүний гаргаж буй үйлдлээс харж болохоор байна. МАН ялалт байгуулж, У.Хүрэлсүх эргэн ирж, Шадар сайдын суудалд тухлав. Гэвч энэ түүнд хангалтгүйгээр барахгүй МАН-ын даргад шунаж байна.

Тэр олон мянган гишүүнтэй МАН-ын даргад тохирох хүн үү гэдгийг эхлээд бодох хэрэгтэй болов уу. Юм л бол гар зөрүүлчих гэдэг түүн шиг зантай хүн МАН-ыг удирдаж чадах уу. Намын нэрийг солиход гол үүрэгтэй оролцсон түүгээр намаа удирдуулах болов уу. Нэгэн үе МАН-ын улаан хамгаалагч байсан У.Хүрэлсүхийг нам нь шагнах шиг болсон. Шадар сайдын албаа тэрбээр сайн хариуцаж авч яваа, энэ албан тушаал нь түүнд хангалттай гэж харах нэгэн байх. Гэвч эрийн дотор эмээлтэй, хазаартай морь бий гэдэг шиг У.Хүрэлсүхийн дотор МАН тэр чигээрээ багтаж байгаа бололтой. Тагнаж, чагнасан гэдэг нь арай өөрийнх нь тавьж буй жүжиг юм биш биз. Ерөнхий сайдын хувьд хагаралдуулах зорилгоор ийм яриа гарч байна, шалгаж өгөөч гэх хүсэлтийг Цагдаагийн ерөнхий газар өгсөн. Харин У.Хүрэлсүхийн талаас энэ үнэн болохыг батлах гэж оролдох. МАН даргын суудлын төлөө ингэж ил цагаанаар улайрч байсан нь ховор. Ихэвчлэн далд байдлаар, тохиролцооны үндсэн дээр л асуудал яригддаг байсан. Харин одоо бол булаацалдаж, дайралцдаг болж дээ.  

М.Тулга

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд POWER.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Сэтгэгдэлүүд
Нийт 8
Зочин (202.131.*.*)
2017/08/11 11:52:49
Erdenebat boliochee
Зочин (202.131.*.*)
2017/08/11 11:51:28
uugan namiig yu l bolgood bn daa. odoo shinechlelt l tsoriin gants zav alham bolood bh shiv dee. ghdee uuniig Hurelsuh l hiih hun gdgiig tumen medne dee
нямка (202.131.*.*)
2017/08/11 11:47:36
Мөрдүүлсэн ч мөр зөв хүн шүү дагасан энэ хэрэг илүүтэйгээр нотолж байна
зочин. (202.131.*.*)
2017/08/11 11:43:57
оффшорчид мөнгө бидэнд үнэн байгаа. МАН ны самуурал оффшордолтоос үүдэлтэй асуудлууд
Tungaa* (85.203.*.*)
2017/08/11 11:37:50
MANAN-g odoo l unagaxgvi bol yaaj amidarch bgaagaa xarj baigaa bizde. Ireeddvigee bodmoor bn. Xvrelsvx garsan ni deer dee.
Adraa* (138.68.*.*)
2017/08/11 11:36:13
Hurelsuh ugaasaa busarmag zvil xiix xvn bish. Vnenii tuluu temtsej chaddag ardiin baatarshde. Yaarch ulairaad baigaa yum bish baix tur zasgaa xarin yaaraltai zasaxgvi bol xetsvv l bn shvv dee.
Зочин (103.26.*.*)
2017/08/10 18:06:06
МАН-н гишүүдийнх нь болоод цаг үеийн захиалга ч байж мэднэ
zochin (202.179.*.*)
2017/08/10 14:38:21
hurelsuheer yadiiin ugaasaa butehgui