Түгээх    
П.Баярхүү: "Автомашингүй гудамж" төслийг үргэлжлүүлэх эсэхийг Засаг даргын зөвлөлөөр шийдвэрлэнэ

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү болон бусад албаныхан Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Иргэд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд хэрэгжүүлэх “Автомашингүй гудамж” төслийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв.

 

 

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Дэд бутэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Автомашингүй гудамж” төслийг хэрэгжүүлэх явцад иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан учраас ажлыг түр зогсоосон. Өнөөдөр төслийн талаар иргэдийн санал сэтгэгдлийг сонсоод цааш нь нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулна. Ингээд Засаг даргын зөвлөлийн хурлаас гаргасан тогтоол, шийдвэрийг холбогдох албаныханд  болон иргэдэд шуурхай хүргэх болно” хэмээв.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд POWER.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Сэтгэгдэлүүд
Нийт 0