Түгээх    
“Чайна таун” буюу Хуа-цяо нарын аюул

                   

 

Хятадуудын “Чайна таун”-ны асуудал дэлхийн бүх оронд шүдний өвчин болоод байгаа билээ. Нэгэн үе хөгжилтэй байсан Хятад орон арчаагүй төрийн гайгаар дарлагдан зовж, хятад хүмүүс дэлхийн өнцөг бүрт цөлөгдөн боолын хөдөлмөрт нухлуулж явахдаа бие биеэ дэрлэн амь нэг байж амьжиргаа залгуулсанд тэдний эвлэлдэн нэгдэх тусласан нь ойлгомжтой. Олон улс оронд хятадын хөлсний ажилчдад явах суух тодорхой орон зайг заан өгч түүнээсээ гарахыг хориглодог байснаас “Чайна таун” буюу  хятад суурин үүсэлтэй. Харийн  газар амьдрахын тулд хятадууд байж болох бүхий л арга хэрэгслийг ашиглан хөрөнгөжиж байсан нь “Чайна таун”-ны хөшигний ард үүсдэг бохир бизнес, гэмт хэргийн сэжүүрийн эх сурвалж болсон байдаг. Тэдгээрт амьдардаг хятадуудыг  цагаач хятад буюу хуа-цяо хэмээн нэрлэснээс тэдний түүх эхлэлтэй. Хуа-цяо нарыг монголчууд дуудлагаараа хужаа гэж нэршсэн.

Өнөөдөр дэлхийн геополитик, стратегийн ач холбогдол бүхий хот суурин газар бүхэнд “Чайна таун” байдаг. АНУ, Канад, Европын Санфранциско, Нью-Иорк, Берлин, Лондон, Ванкубер Амстердам зэрэг олон хотууд, Зүүн өмнөд Азийн бараг бүх улс орнуудад хятадууд хот суурин газар шивээлэн сууж арилжаа наймаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэн суухын зэрэгцээ цагаачлан буй орнуудын эдийн засаг, нийгэм, улс төрийн амьдралд нилээд нөлөөтэй хүч болон хувирч байна. Хужаа нар хэзээнээс очсон газраасаа явдаггүй, ёстой болон ёс бусыг үл хайхран мөнгө олох баяжиж болох бүхий л арга замыг хайхдаа суугаа орны  ард түмний ёс заншил, соёлд нэвтрэн ялгагдахгүй болтол зүсээ хувилгах авч хуа-цяо чигээрээ үлдэж тааламжтай боломжийг үүстэл тэвчээртэй хүлээсээр нөхцөл бүрдмэгц хамгийн балмад аргаар ч хамаагүй ноёрхлоо тогтоохыг оролддог нь өнөөдөр дэлхийд ил болсон.  Зүүн өмнөд Азийн орнуудад Хятадын талыг баримтлагч маоистуудын хийсэн хорлон сүйтгэх ажиллагаа, Энэтхэг, Вьетнамын эсрэг өдөөсөн хилийн дайн одоо өмнөд хятадын тэнгист үүссэн арлын маргаан зэрэг олон баримтууд үүний нотолгоо ба  өнөөгийн байдлаар хятад улс хөрш зэргэлдээ олон оронтой хилийн маргааны асуудалтай,  үүнд хуа-цяо нарын оролцоо түгээмэл.

Цайны газрын угаагч, зөөгч, гутал засварын хар бор ажилтай байсан өчигдрийн хуа-цяо нараас цагаачлан буй орны эдийн засгийн гол судсуудыг атгасан хөрөнгөтнүүд, нарийн технологи, шинжлэх ухааны том нээлт, оюуны өмчийн патентуудыг эзэмсэн хуа-цяо эзэд зөндөө. АНУ-ын сансар судлалын НАСА-төв, америкийн их дээд сургуулиудын нэр хүндтэй эрдэмтэд, инженерүүд, Сингапур, Филиппин, Тайланд улсуудын бизнесийн голлох эзэд гээд урт жагсаал хөвөрнө. Цагаач хятадуудаас эх газарт буюу хятад эх орондоо оруулсан хөрөнгө оруулалт, дэмжлэг нь өнөөгийн хятадын хөгжил цэцэглэлтийн нэг эх ундарга болсон билээ. Дарга Мао нэг үе хятадаас дүрвэн гарсан хуа-цяо нарыг урвагчид, хувьсгалын дайснууд гэж зарлаж байсан ч Дэн-сяо-пины үед хуа-цяо нараас хөрөнгө оруулалт татах, дэмжлэг авахын тулд тэдний 90 хувь нь эх орончид 10 хувь нь л дайснууд гэж зөөллөж байсан түүхтэй. Хятадын төр улс эдгээр хуа-цяо нараа улс төрийн зорилгод идэвхтэй ашиглан өрсөлдөгч орнуудын улс төр, эдийн засаг, нийгмийг тогтворгүй болгох, өөрт ашигтай болгон хөрвүүлэх, дайсагнах, хөнөөх зорилгодоо олон талаар ашигладаг нь нууц биш.

Манай улсад ч мөн хуа-цяо нар гол мөрөн савын дагуух газар нутгуудад бөөнөөрөө амьдран ногоо, тариа, наймаа эрхлэн амьжиргаагаа залгуулж явахдаа эмс охидыг самууруулах, хар тамхи мансууруулах бодис тархаах, хутган үймүүлэх зэргээр бохир бизнес эрхлэх нь хэтийдэж байсан тул төр засгийн хүчээр бөөнөөр нь хүртэл хөөн гаргаж байсан түүх бий. Хятадад ууссан манжууд хүртэл аюулыг ойлгосон тул хятад хүнийг монгол хүнтэй гэрлэхийг хориглож байсан нь саяхан. Мөн хятадтай харилцаа тааруу байх үед тагнуулын ажилд ашиглаж байсан сөрөг тагнуулын гүйцэтгэх ажилтнуудын нэлээд хэсэгт хятад гаралтай иргэд байсан түүх ч  бий билээ.

Зах зээл ардчиллын замд шилжсэн Монгол Улс өмнөд хөрштэйгээ найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд мөн л хуа-цяо буюу хужаа нар идэвхтэй оролцож байна. Тэдний хүчин чармайлт хуа-цяо нарын гуанз, цайны газар, гутал засвар, дэлгүүр, ресторанаас эхэлсээр одоо  монголын баялгийн нөөцөд нэвтэрсэн Хятадын хөрөнгө оруулалттай компани, Монголын хөрөнгийн эзэд болон хувирч байна.

Ийм эгзэгтэй үед давхар иргэншил, харьяаллын тухай хуулийг батлуулахаар оролдож байгаа нь сонирхолтой л асуудал. Хууль санаачлагчид Герман, Америк болон барууны улсад гарсан монгол цагаачдын үр хүүхдийн, монголчуудын эрх ашгийн төлөө асуудал гэж ярих авч далд санаандаа хуа-цяо нарын эрх ашгийг хуульчлах замаар Монголын тусгаар тогтнолыг хуулийн аргаар хужаа нарт шилжүүлэх үйл явц өрнөж байна гэж судлаачийн хувьд үзэж байна. Монголын заяа их гэдэг. Монгол хүн зөн билгээрээ, хятад хүн хожоогоороо, төвд хүн шидээрээ гэдэг. Одоо бидэнд өвөг дээдсийн өвлүүлсэн зөн билиг, мэргэн ухаанаа сэргээх цаг болсон юм биш үү Монголчууд аа.

 

Санал дэвшүүлсэн иргэн Ц. Мөнхжаргал  ts_mjl@yahoo.com

 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд POWER.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Сэтгэгдэлүүд
Нийт 13
Зочин (43.228.*.*)
2017/08/09 10:54:42
Ц Нямдорж чуя цао гийн тагнуул гэсэн биздээ тэр л энэ хуулийг гаргах гэж хүчин зүтгээд бгаа юм бишүү болгоомжтой бх хэрэгтэй
хуя цао (66.181.*.*)
2017/08/08 19:42:33
хужаа нөгөө талаас еврей нар л дэлхийг эцэстээ захирах юм шив дээ. бид бол хоосон цээжээ дэлдсэн шалдан банди нар юм байна
Н.О,.н (203.91.*.*)
2017/08/08 19:19:27
Улс үндсээ хамгаалж .хужаа нартай гэрлэхгүй үр удмыг нь гаргахгүй байвал таарна.нэгдье
Зочин (203.91.*.*)
2017/08/08 14:52:10
Цагаач хятадууд болон эрлийзүүүдийг хөөн зайлуулж.үлдсэнийг нь алж устгах хэрэгтэй
₮ (202.72.*.*)
2017/08/08 14:10:33
Монголчуудаа Хятадын хувцас хунар 90 хувь хэрэглэж байна Төмөр нефьт жоншоо түүхийгээр гаргаж байнс ямар овсгоо хийморь вэ
Зочин (110.70.*.*)
2017/08/08 12:08:26
Tord bgaa huja naraa buulgaj bj l shan niigem bie bolno gol n ter toriin humuusiin namtaruudiig 7 uyeer n sudlah eostoi
Зочин (202.70.*.*)
2017/08/08 11:52:06
Монгол улс аливаа цагаач иргэдийн хүч хөрөнгөөр биш,газрын доорхи баялаг,өргөн уудам нутаг,өв уламжлал соёл.хэдэн малын буян,өөрсдийн сэхээ самбаагаар энэ зэрэгтэй яваа.
Зочин (202.9.*.*)
2017/08/08 11:34:36
122.201.*.*-оо тэгьёоо тэгье хуа-цяо нараар цусаа сэлбье хужаа нартай охид хүүхнүүдээ суулгы тэгээд юу болох бол? ЧИ ӨӨРИЙНХӨӨ ОХИД ХҮҮХНИЙГ ТЭР ХУЖАА НАРТАЙГАА СУУЛГА тэд дараа нь чамайг босоогоор чинь борцлоод ногооныхоо талбан захад босгох биз ээ. УЛИН ГУЦАЖ УНГАН ЖОРООЛОО ӨМХИЙ ХУРЛИЙЗАА МОНГОЛ НУТАГТАА МОНГОЛ ХҮН Л АМЬДАРМААР БАЙНА. ХЯТАДТАЙ СУУСАН ХҮҮХЭН УХААНТАЙ ХҮҮХЭД ГАРГААД МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛНЭ ЭНЭ ЭРЛИЙЗЖҮҮЛЭЛТ НЬ МОНГОЛ ХҮНИЙГ ИХ АЖИЛСАГ ХҮН БОЛГО ГЭХ ГЭЭ ЮУ? ЧИ.
Зочин (122.201.*.*)
2017/08/08 11:27:25
Нэмж хэлэхэд орчин үеийн сэхээтэн залуу хүн гэхэд арай л хуучинсаг барилтай санал дэвшүүлжээ. Бид ийм үхширмэл номлолоос ангижирч оюун санаагаа сэргэг, цэвэр, эрүүл байлгаж байж л хөгжих болохоос иймэрхүү ягшмал үзлээ хадгалаад байвал харвард төгсөөд ч, майкрософтод ажиллаад ч нэмэргүй л байх болов уу. Учир нь иймэрхүү ягшмал, үндсэрхэг номлол яг үнэндээ ламын шашинаас ч дор шүү дээ. Хөгжлийн хамгийн том хөдөлгөгч хүч бол чөлөөт сэтгэлгээ, либерал үзэл юм. Байнгын хөдөлгөөнт байдал. Бүх юм өөрчлөгдөж хувьсаж байдаг тул түүнд хэн сайн дасан зохицож хувирч чадсан нь тэсч үлддэг. Энэ бол эволюцийн хууль. Дээрээс нь хэлэхэд зөн билэг гэдэг ойлголт нь 2 тусдаа зүйл шүү. Зөн совин бол байгалиас өгөгддөг зүйл. Харин билэг оюун бол хөдөлмөр, зүтгэлээр олж авдаг системтэй мэдлэг юм. Үүнийг ялгаж салгаж ойлговол зүгээр. Зөн билгийн тулаан гэсэн нь монгол ойлголтоор бол мэдрэл муутнуудын цугларалт.
Зочин (122.201.*.*)
2017/08/08 11:19:57
члөгдсөнөө эрүүл ухаантай л бол эргээд нэг эрэгцүүл дээ. Бид тэр хүндрэлийг хятад гурил, хятад бараагаар давсан юм шүү. Түүнээс Элбэгдорж, Бат-Үүл бидний амин зуулгыг тэтгээгүй. Ардчилсан хөдөлгөөн нь нийгмийн захиалгын дагуу болсон үндэсний оюун санааны дэвшил байлаа. Аж ахуйн талаасаа бид ОХУ-с өөр бусад улс орнуудтай нээлттэй харилцах зам нээгдсэний улмаас мөн Хятадуудтай өргөн хэмжээгээр харилцах болсоны дүнд өнөөдрийн ололтонд хүрсэн юм. Бид хөгшин залуу, эр эмгүй энэ бүхнийг эрүүл саруул ухаанаар дүгнэх ёстой. Тэгэж чадаж байж бид бодит ололт руу улам дөтлөх болно. Баабар гуай хэлдэг. Бид өнгөрсөн хугацаанд тултал хөгжсөн. Энэ үнэн. Бүдүүлэг нүүдэлчний хувьд 100-гаад жилийн энэ үсрэнгүй хөгжил бол үнэхээр гайхамшиг байлаа. Хэрэв бид уламжлалт, бүдүүлэг, ягшмал үзлээр биш эрүүл саруул сэтгэлгээгээр урагшлах юм бол биднийг гайхамшигтай ирээдүй хүлээж байна.
Зочин (122.201.*.*)
2017/08/08 11:14:58
ж байна. Гэртээ сансрын хүлээн авагч, нарны үүсгүүр, хятад мотоциклгүй малчин айлыг олоход бэрх болжээ. Тэд амьдралд нь хэрэгтэй байгаа учраас л энэ бүхнийг авч байгаа шүү дээ. Мотоциклоор малдаа явах нь мориор шогшуулснаас хэдэн хувь илүү бүтээмжтэй байгаа болоод л тэр. Энэ мэтчилэн бид хятадуудаас ойр харилцаатай байх замаар тэдний амьдах арга хэлбэрт суралцах боломжтой. Барилгын салбарт л гэхэд ойрын 20 жилийн дотор ямар их дэвшил гарав аа? Уул уурхайг оролцуулахгүй бол энэ манай хамгийн нүсэр салбар. Олон ч амьтныг тэжээнэ. Хятадуудын л буян шүү дээ. Бид барууны үнэтэй технологийг хятадуудаар дамжуулан хямдруулан хэрэглэж байгаадаа тэдэнд талархах ёстой. Монгол барилга дэлхийн шилдэг шагналыг хүртдэг болсон юм шүү. Хятадуудын л буян. Тодорхой хэмжээгээр бид юм хийж чаддаг болж байна. Социализмын төгсгөлд амьдрах ямар ч чадваргүй монгол хүн бий болсон бол ардчиллын 25 жилд бид яаж өөр
Зочин (122.201.*.*)
2017/08/08 11:10:16
Хуа Цяо нарын хүчээр өнөөгийн монгол орон одоогийн төрхөө олсон юм биш үү? Миний бодлоор бол аливаа зүйлийг боож хаах биш түүний мөн чанарыг ойлгож шинээр үүсч бүү үзэгдэлд хүлээцтэй, эеврүү хандсанаар өөрсдийн оршин тогтнолыг бталгаажуулах үндэс болох юм шиг санагддаг. Иргэншилд ч гэсэн ийм жишээ олон байдаг. Япон орон 200 жил хилээ хааж ертөнцөөс тусгаарлагдахдаа биш хилээ нээж гадагшаа хэдэн мянгаар нь хүмүүсээ явуулж сургаснаар өнөөгийн хөгжлийнх нь түүх эхэлсэн. Хуа цяо нар манайд суурьшихдаа амьдрах арга хэлбэр, соёл, ёс заншил, үйлдвэрлэлийн патент гээд бүх юмтайгаа орж ирнэ шүү дээ. Бид нэг талаараа алдаа гаргаж байгаа юм шиг боловч нөгөө талаараа маш их зүйлийг олох болно. Үндэстнийхээ цусыг нь сэлбээд авна. Эцэст нь залхуу монголчууд бид юм хийж сурна. Саяын өнгөрсөн хэдхэн жилд хятадууд бидэнд ямар их зүйлийг өгөө вэ? Техникийн дэвшил бүх салбарт, бүхий л амьдралд маань нөлөөл
Б.зочин (124.158.*.*)
2017/08/08 11:07:10
Үнэн үг хэлсэн байна.Монголчууд бодууштай санааг хэлжээ