Түгээх    
Оффшор данстнуудад сарын хугацаа үлдлээ

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын тоолж буйгаар оффшор дансанд мөнгөө байршуулж, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дансаа нуусан гэх олон шалтгаантай эрх мэдэлтнүүдэд 34 хоног үлдээд байна. Ийнхүү сар гаруйн хугацаанд оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор дансаа хааж, тэнд байршуулсан хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэх болоод байна. Өнгөрсөн сарын 24-нд Монгол Улсын Ерөнхийлөгч уриалга гаргаж, тэдэнд 49 хоногийн хугацаа өгсөн юм.

Мөн түүнчлэн АТГ-ын дарга, Улсын Ерөнхий прокурор нартай уулзаж, улстөрч 40 гаруй хүн оффшор данстай холбогдсон асуудлыг шийдвэрлэхийг хүссэн. Энэ дагуу Улсын Ерөнхий прокурорын газраас дээрх хэргийг мөрдөн шалгах хэд хэдэн байгууллага байх шаардлагатай гэж үзжээ. Иймд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг гаргаж, хэргийг мөрдөн шалгах ажлыг хамтран явуулахаар болоод байна.

Ерөнхийлөгч албан ёсоор уриалга гаргаснаас хойш сайн дураараа оффшор дансаа хааж, дотоодын банкинд орууллаа гэсэн улстөрч, төрийн албан хаагч байхгүй. Харин хэргийг албан ёсоор шалгах ажлын хэсэг гарсан учир ажлын хэсгийн дүгнэлтийн дараа асуудал илүү тодорхой болох нь. Зарим нэг нэр нь дурьдагдсан улстөрчид өөрсдийгөө оффшор дансгүй гэдгийг мэдэгдээд байгаа ч, Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум дэлхийн улс орны нэр нөлөө бүхий улстөрчдийн дансыг ил болгосоор, мэдээлсээр байгаа юм.  

Ардчилсан намын хувьд оффшор бүсэд данстай хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж мэдэгдэж байсан ч, нэр дэвшүүлж байв. МАН-ын хувьд ч оффшор бүсэд данстай улстөрчдийн нэр зурайж байгаа. Намууд татваргүй бүсэд мөнгөө нуун дарагдуулж байгаа нөхдөөсөө салахгүй бол иргэд олон нийт тэдэнд итгэх итгэл буурна. Ерөнхийлөгчийн энэ удаагийн уриалга бол нүдээ олсон. Харин үнэн бодитоор дүгнэлт гаргаж, тэдгээр улстөрчдөд хариуцлага тооцох цаг нь болсон. Тэдэнд 34 хоногийн хугацаа үлдлээ.

М.Болор

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд POWER.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Сэтгэгдэлүүд
Нийт 2
Moнголхүү (172.58.*.*)
2017/08/09 01:09:01
Тун зөв, зоригтой шийдвэр! 49 хоногын дараа хүч хэрэглэх нь тодорхой! Амжилт.
zochin (202.179.*.*)
2017/08/07 12:56:08
zuv zuv mungiig ni oruulsan ni deer. haanaas mungu olchihood tatvargui bused nuuj bdgiin shalga