Түгээх    
С.Баяр шиг бай л даа

 

 

Ингэж хэлмээр санагдтал үйлдэл хийх улстөрчид олон болж. С.Баяр бол лидер улстөрч. Үүнтэй та санал нийлэх байх. Тэр олон хүний, магадгүй таны дургүйцлийг хүргэх шийдвэр олонтаа гаргаж байсан биз. Эцсийн дүндээ энэ бүгд нь Монгол Улсад ашигтай байсныг өнөөдөр та бид харж суугаа. Хамтарсан Засгийн газрыг байгуулах шийдвэрийг гаргаж байв. Энэ засаг нь Оюутолгой төслийг хэрэгжүүлж чадсан. Хэдийгээр энэ төслийг эхлүүлсэн хэл ам, хэрүүлийн алим нь өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа ч энэ бол яах аргагүй Монголд үр өгөөжөө өгсөөр байгаа. Монгол Улсын саалийн үнээ. Тугалж амжаагүй атлаа саалиа өгөөд эхэлж байсан төсөл гэж С.Баяр хэлсэн байдаг. Оюутолгойн төслөөс гадна “Төрийн таван төгөлдөршил”, Тавантолгойг “Энержи ресурс”-д өгөх, “Атрын аян-3” зэрэг ажлуудыг гүйцэтгэсэн. Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр завсаргүй улиран сонгогдсон энэ эрхэм 23 сарын турш л Ерөнхий сайдын албыг хашсан. Хугацаанаасаа өмнө бүрэн эрхээ дуусгасан тэрбээр түүхэнд үлдэх томоохон ажлуудын эхлэлийг тавьж, том шийдвэр гаргасан нэгэн.  

Тэр амбицаа татаж чаддаг. Тиймдээ ч эрүүл мэндээ бодон гүйцэтгэх засаглалын тэргүүний албан тушаалыг өгсөн. Бас болоогүй түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж бишгүй яригдаж байсан ч тэрбээр өөрийгөө Ерөнхийлөгч болох хүн биш хэмээн амбицаа татаж байв. Хэзээ хаана юу хэлж, ямар үед өөрийгөө татах ёстой вэ, юуг хийж болохгүй вэ гэдгээ маш сайн мэддэг хүн. С.Баяр богино зайн улс төрийг хийдэггүй. Мөн намын олонхиор шийдсэн шийдвэрийг дагах ёстой, түүнийг шүүмжлэгчдэд дургүй гэдгээ ярилцлагадаа дурьдаж ч байсан. Түүн шиг лидер хүн ховор. Өнөөдөр ч ийм лидер гээд хэлчих хүн алга.

УИХ-д сонгогдсон улстөрчид нь өөрийн амбицаа дарж чадахгүйгээсээ болж ухар мөчид бодлоор асуудалд хандаж, бас болоогүй өөрийн биеийг зөв авч явж чадахгүйгээсээ болж олон нийтэд шүүмжлүүлж байна. Энэ бол тэдний арчаагүй байгаагийн л илрэл. Мөн УИХ-ын гишүүн болсон гэх шокноосоо гарч чадахгүй байна уу даа гэж бодогдтол инээдтэй үйлдлүүдийг ар араасаа гаргаж байна. Ард түмэн нэгэнт саналаа өгсөн бол та жирийн нэгэн иргэн биш. Та бол төр түшилцэж яваа төрийн хүн гэдгээ бодоод нэг үзээрэй. Үүнийгээ ойлгоод ирэхээр хаана, хэнтэй юу ярих вэ, яаж биеэ авч явах вэ, асуудалд хэрхэн хандах ёстой вэ гэдэг чинь аяндаа тодорхой болох биз ээ. Болохгүй, мэдэхгүй бол бусдаас суралц. С.Баяр шиг бай л даа. Түүний ямар улстөрч болохыг хойч залуу үеийнхэн нь судалж, суралцаж, хэрэгтэйг нь аваад өөртөө хэрэгжүүлээд яв л даа. Их хурлын гишүүн болоод олигтой хууль батлуулж, бодлогын түвшинд дорвитой ажил хийж ч эхлээгүй байж, арчаагүй байдлаасаа болж олон нийтэд шүүмжлүүлж байгаагаас чинь сонгогчид чинь ичиж байгаа шүү гэдгийг санахад илүүдэхгүй биз ээ. Амбицаа татаж чаддаггүй, арчаагүй байгаагаа засаж чаддаггүй, ард түмнээсээ уучлалт гуйж чаддаггүй, УИХ-ын гишүүнийхээ шокноос гараагүй улстөрчдөд зориулав.

 

М.Төр

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд POWER.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Сэтгэгдэлүүд
Нийт 5
Зочин (103.57.*.*)
2017/08/08 12:25:41
Баяр ч аргагүй л мундаг бас мунаг л дөө..
zochin (202.179.*.*)
2017/08/02 13:09:02
er ni zaluu ulsturchid joohon humuujmeer yumaaaaa arai l bn shvvv
Жамбаа (202.9.*.*)
2017/08/01 23:23:42
Үнэн дээ хүн болгонд таалагдах албагүй залуу улс төрчдийн хувьд ч гэсэн үнэн үг хэлж яг бэлтгэгдсэн залуучууд биш биёээ авч явж чадахгүй элдэв хэл аманд өртөж байгаа нь үнэн аль ч намаас гарсан адил гэхдээ зарим нэг хүний явуулга байхыг үгүйсгэхгүй
ард (202.179.*.*)
2017/08/01 16:26:07
хогийн лалрын өвгөн хэдэн цаас өгсөн пи ард чинь ард түмэн итгэх нь өнгөрсөн бусдыгаа өөр шигээ ширлэж сур гэх гээд байгаамуу оюутолгойгоос шагнал авч офшорт хийчээд одоо болтол гүрийгээл нөгөөдхөө сайн болсон гэж хуцаадл .... олон түмний хараал идээд сайн юм болохгүдээ
zochin (124.158.*.*)
2017/08/01 15:50:41
unen unen ugaasaa iim lider bhgui l bgaashd bgaa heden ulsturchid ni ch gejdee chaavaas