Түгээх    
М.Энхболд уу, Х.Баттулга уу

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль хоёр дахь шатны сонгуулиар үргэлжлэхээр болов. МАН-аас нэр дэвшсэн М.Энхболд, АН-аас нэр дэвшсэн Х.Баттулга, МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар нар ойролцоо санал авч, хэн нь ч нийт сонгогчдын 50+1 хувийн саналыг авч чадсангүй. Иймд хамгийн их санал авсан нэр дэвшигч М.Энхболд, Х.Баттулга нар дахин санал хураалтад оролцохоор болж байна.

СЕХ-ны мэдээлж байгаагаар ирэх сарын 9-ний ням гарагт дахин санал хураалтыг явуулна. Харин гадаадад суугаа иргэдийн тухайд ирэх сарын 4-ний өдөр дахин санал хураалтад оролцоно. Дахин санал хураалтыг явуулахад төсвөөс 7.2 тэрбум төгрөгийг гаргуулах шаардлага үүсэж байгаа аж.  

Ийнхүү дахин санал хураалтад М.Энхболд, Х.Баттулга нар тунаж үлдлээ. Дахин санал хураалтаар нийт сонгогчидын 50 хувийн ирц хүрэхгүй бол дахин сонгууль явуулна. Ингэснээр намууд дахин өөр нэр дэвшигчийг санал болгож, сонгуульд өрсөлдөх юм. Дахин сонгууль явуулж, төсвөөс их хэмжээний мөнгө гаргуулахгүйн тулд иргэд сонгогчид ирэх сарын 9-нд болох дахин санал хураалтад идэвхтэй оролцох ёстойг Сонгуулийн ерөнхий хорооноос хүслээ.

МАН, АН-аас залхаж байгаагаа иргэд энэ удаа харуулах шиг боллоо. Тэд С.Ганбаатарт эн тэнцүү санал өгч харуулав. МАХН-ын зүгээс сонгуулийг луйвардчихлаа гэсэн мэдээллийг хийгээд байгаа, тэд тэмцэл хийнэ гэдгээ ч мэдэгдсэн. Гэвч СЕХ-ны мэдээлж байгаагаар зарим хэсгийн хорооны санал ирээгүй, хэсгийн хороодын санал ирсэний дараагаар нэр дэвшигчдийн саналд өөрчлөлт орсон болохыг хэлж байгаа юм. Ингээд С.Ганбаатар тоглоомоос гарч, М.Энхболд, С.Ганбаатар нар үлдэж байна. Гэхдээ сонгогчдын ирц хүрэхгүй бол тэр хоёр ч мөн тоглоомоос гарна. Эцсийн сонголтыг ард түмэн хийнэ. Төсвөөс үрэлгэн зарлага гаргахгүйн тулд иргэд ирэх сарын 9-нд сонгуульдаа идэвхтэй оролцоорой.   

М.Болор

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд POWER.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Сэтгэгдэлүүд
Нийт 3
Баттай мэдээ (139.5.*.*)
2017/06/28 15:41:08
Баттулга үнэхээр нүнжигтэй гэмээр эр мөн үү!? Бэлтэй нь бэлтэй эрдэг ээ.Ямартай ерөнхийлөгчийн сонгуульдаа санал худалдаж авах зардын төсөв өө 11 тэрбумаар хийсэн 6 тэрбумыг тарааж амьжсан гээд ажилласан хүмүүс нь яриад явж байх юм. Мөн санал худах ажлаа сургуулийн хүүхдүүдэд ангид нь мөнгө тараах,шөнө дөлөөр " Энхболдыгаа хужаа гэж харлуулах" тухайд хар пиардаж хужааг бүү сонго гэх үгтэй хуудсыг хашаа байшингийн хананд тарааж наах зэргээр олон авиралсан нь хуульд нийцэх үү!!!Энэ үйлдэл нь баталгаатай баримт нотолгоо нь хууль,тагнуул гээд холбогдох газар хэд хэдэн удаа хүрсэн. Ер нь Баттулгад монгол улсын хууль үйлчилдэг үү
Иргөх (202.131.*.*)
2017/06/28 06:19:40
ӨӨРӨӨ ОЙЧСОН ХҮҮХЭД УЙЛДАГГҮЙ. ИЙМ НИЙГМЭЭС ШУДАРГА СОНГУУЛЬ ХҮЛЭЭНЭ ГЭДЭГ ТЭНЭГ ХЭРЭГ. БУЛХАЙ Л ГАРНА Ш ДЭЭ. ГАРАХ ЮМ НЬ Л ГАРЧ БНА. ОДОО ГОНШИГНОХ МАНАН ЗАНАН ГЭЖ ЗҮХЭХ ХЭРЭГГҮЙ. ЯМАР ЭНХБОЛДЫГ ГАРГАЛТАЙ БИШ...МЭХ ДАГУУЛААД Л ТҮҮНЭЭС САЛАХ ХЭРЭГТЭЙ. ТЭР ГАРАХГҮЙ БОЛ МАНАНД ЖИНХЭНЭ ДОРГИЛД ЗАДРАЛ ЭХЭЛНЭ.
zochin (124.158.*.*)
2017/06/27 14:17:59
humuus sanalaa idevhtei uguh heregtein bndaa