Түгээх    
БСШУС-ын шинэ сайд Г.Чулуунбаатар

 

 

Ж.Батсуурийн орны хүн өнөөдөр томилогдлоо. Ерөнхий сайдын оруулж ирсэнээр БСШУС-ын шинэ сайдаар Г.Чулуунбаатар томилогдлоо. Гишүүдийн 94.2 хувийн саналаар түүнийг ийнхүү томилсон. Өмнөх сайд Ж.Батсуурийн хувьд ерөнхий боловсролын сургуулийн шалгалтын материал хоёр ч удаа задарч хариуцлагын алдаа гаргасан гэж үзэн огцроход хүрсэн. Магадгүй нөгөө талаараа яамныхаа аппарат нь түүнтэй хамтарч ажиллах чадахгүй байгаагаа илэрхийлж байсантай нь ч холбоотой байж болох. Түүнээс биш мэдлэг боловсрол, чадварын талд дутагдал байгаагүй хэмээн чуулганы хуралдааны үеэр үг хэлсэн гишүүн бүр хэлж байсан юм.

Ж.Батсуурийн хувьд улс төрд олон жил зүтгэж яваа. Харин түүний орыг Г.Чулуунбаатар зангарагтайгаар удирдаж чадах уу, боловсролын салбарын шинэчлэлийг хийж чадах болов уу гэсэн хүлээлт үүсэж эхэллээ. Боловсролын салбарт насаараа ажиллаж буй Г.Чулуунбаатар мэргэжлийн хүн мөн үү гэвэл тийм. Харин энэ том салбарыг удирдаж чиглүүлж явах чадвар түүнд байгаа эсэхийг түүний гаргах шийдвэр ажлаас нь харах үлдэж байна.

Түүний хувьд:

-  1975-1981 онд МУИС-ийн Философийн салбарыг философич, нийгмийн ухаан багш, судлаач мэргэжлээр бакалавр, магистрын зэрэгтэй төгссөн

-  2013 оноос одоог хүртэл Монгол Улсын ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал

-  2008-2013 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийн захирал

-  2007-2011 онд НҮБХХ-ийн Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх Мянганы хөгжлийн есдөх зорилгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төслийн Үндэсний захирал

-  2000-2008 онд УИХ-ын даргын ахлах зөвлөх

-  1997-2009 онд Монгол Улсын ШУА-ийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэнгийн захирал

-  2004-2008 онд МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн

-  ШУА-ийн Тэргүүлэгч гишүүн (одоог хүртэл)

2014 оноос Философи, шашин судлалаар доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалуулах зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байсан юм.

 

М.Болор

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд POWER.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Сэтгэгдэлүүд
Нийт 2
naraa (202.179.*.*)
2017/06/10 14:03:51
mergejliin hun tavisan ni mash zuv
zochin (124.158.*.*)
2017/06/09 13:02:52
salbaraa her avch yvahiig ni harjil baiy