Түгээх    
С.Жавхлангийн тэмцэл

 

УИХ-ын гишүүн С.Жавхлан Төрийн гурван өндөрлөгийг шаардлагын хариугаа өг хэмээн тэмцэж эхэлсэн. Тэрбээр өнгөрсөн сарын 31-нд буюу лхагва гарагийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр шаардлагын хариуг өгтөл нь Төрийн ордон дахь өрөөндөө амьдрахаар шийдсэнээ хэлсэн юм. Хүүхдийн баяраар хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөлгүй өрөөндөө сууж, шаардлагын хариуг хүлээн иргэдтэй санаа бодлоо хуваалцан сошиалд цагийг өнгөрөөв. Бүх нийтийн амралтын өдөр улс даяараа амарч байгаа болохоор түүнд шаардлагын хариуг өгөхгүй нь лавтай байсан. Гэсэн ч тэрбээр тэмцэж байгаагаа харуулан ийнхүү өрөөндөө суулт хийх болов.

УИХ-ын гишүүн гэдэг ард түмнийхээ өмнө, сонгогдсон тойргийнхоо иргэдийн дуу хоолой болох учиртай. Хууль тогтоох дээд байгууллагад байгаа учир хууль баталж, хэлэлцэж, иргэдийн аюулгүй, амар амгалан, тайван, ажилтай, орлоготой амьдрах хууль эрх зүйн орчныг хангалттай бүрдүүлж өгөх үүрэгтэй. Ажлынх нь гол үүрэг энэ. Гэтэл эрхэм гишүүн С.Жавхлан хууль баталж, асуудлыг хэлэлцэхээс илүү улс оронд тулгамдаад байгаа асуудлыг тэмцэлийн хэлбэрт оруулж байж шийдвэрлэх гэж оролдож байх шиг. Түүний гаргаж байгаа үйлдлээс харахад. Үүнийг нь улстөрчид улстөржилт гэж хэлдэг. Бие даан сонгогдсон гишүүн бодлого ярьж, асуудлыг шийдвэрлэхэд хэцүү байдагийг өмнөх парламентын бие даагч гишүүд бэлхнээ харуулсан. Энэ удаа С.Жавхлан ганцаараа намгүй, парламентын бие даагч гишүүн. Түүнд олонхи болсон эрх баригчдын өөдөөс дуугарахаас илүү хийчих зүйл гарахгүй нь мэдээж. Үүнийг тэр хамгийн сайн мэдэж байгаа учир тэмцэл гэх хэлбэрийг сонгож ажиллахаар шийдсэн нь энэ бололтой. Үүнийгээ чадамгай хийж, ажлын өрөөндөө амьдарч байх шиг. Түүний тэмцэл цаашид хэр хол үргэлжлэх бол. Тэр санаснаа хэрэгжүүлж чадах болов уу гэдгийг бид харахаас өөр яах билээ.

М.Болор

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд POWER.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Сэтгэгдэлүүд
Нийт 24
иргэн (202.179.*.*)
2017/06/02 17:25:32
Энэ сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс МАН хүмүүс байна.Камерын өмнө худлаа шоовууддаг нөхдийг улс төрч гэхүү. Ёстойл ганц ганцаараа үзвэл наадуулаас чинь монголын төлөө гэх амьтан нэг ч байхгүй
ган (119.40.*.*)
2017/06/02 16:17:13
Манай Баянзүрхийн хороогоор үхэр тэрэгтэй яваад боломжийн юм яриад байсан нөхөр чинь юу л хийгээд байна даа.
saraa (122.201.*.*)
2017/06/02 15:16:17
zov zov demjij bna
Зочин (202.179.*.*)
2017/06/02 15:05:42
Аргагүй л хоосон толгой эдэг харагдаж байна даа. Зүүний сөвөгчийн төдий ч бол ухаантайсан бол хурал дээрээ Баасанхүү шиг барилцаж аваад үзэлцэнэ биз.
зочин (202.126.*.*)
2017/06/02 15:05:20
Жавхлан эр зориг гаргаж УИХ-ын гишүүнээс татгалзах хэрэгтэй шүү дээ. Монголоо гэж байгаа бол ядаж хууль эрх зүй, эдийн засаг, батлан хамгаалах эрүүл мэнд гээд бүх талын мэдлэгтэй чадвартай, төрийн болон улс төрийн ажлын дадлага туршлагатай хүмүүст боломж олгооч. Сохор азаар гишүүнээр сонгогдчихоод их юм бодож болохгүй. Чиний яриад байгаа монголчууд, чамайг сонгосон иргэд гайхаж байгаа шүү дээ. УИХ-ын дарга нар наад нөхрөө сургалтанд суулгаач ядаж. Дээд сургууль төгссөн нэртэй болохоос яг яаж суралцсан юу сурсан нь тодорхойггүй. нийтийн дуу дууллаад л төгссөн гэж ойлгож байна.
Ц. Эрдэнэбат (202.9.*.*)
2017/06/02 14:57:16
Интернетээр хамгийн их хурал тасалсан гишүүн гэх юм. Хуралдаа суудаггүй мөртлөө цалингаа бүрэн авдаг гэх... Ийм байхад яаж улс хөгжих вэ? Хий улс төржих өө боль!!!
Болдоггүй Бор Өвгөн (202.9.*.*)
2017/06/02 14:56:10
Чамайг УИХ дээрээ үгээ хэлээд тэмц гэж явуулсан уу,Унгас алдаад өрөөндөө өмхийрөөд бай гэж сонгосон уу
Зочин (202.179.*.*)
2017/06/02 14:38:43
Ийм тэнэг хүн дэлхий дээр ичихгүй амьдраад л байх юм аа.
Хнз (182.160.*.*)
2017/06/02 14:37:26
Энэ бол тэмцэлийн хэлбэр.Лондонд Баярыг эсэргүүцэж олон хоног жагсаж үүнийг Улаанбаатар хотод дэмжиж эсэргүүцлээ илэрхийлсэн ч МАН түүний толгойлогч Энхболд үл тоож дүлий дүмбэ царайлж биднийг доорд үзсэн.Бид яая даа гэж байсан энэ үед Жавхлан шинэ арга хэрэглэж эднийг хөдөлгөх гэж оролдож байгаа нь зүйтэй.Хатуу чихтэй МАН д шахалт хэрэгтэй байна.Ер нь бид чинь ямарч үг хэлээд энэ хоцрогдсон МАН хайхрахгүй гөлийж байна.Бид загас биш.Бас дээр нь хонь биш биздээ.Арга ядахдаа хатуу үг хэлж зарим сэтгүүлчид эсэргүүцлээ илэрхийллээ.
Зочин (203.91.*.*)
2017/06/02 14:23:15
Энэ бол тэмцэл биш зүгээр л өөрийн үзэл бодлыг бусдад тулгасан шаардлага. Түүнээс биш сонгогдогч олныхоо санал бодлыг сонсож хууль санаачилж гаргаачээ. Батлагдаж байгаа хуульд саналаа өгч тус болоочээ.
ррр (66.181.*.*)
2017/06/02 14:21:28
Тархи нь жижиг болохоор л жижиг юм ярьж явна даа. Хууль сурталчлаад явбал ажил их бии л дээ
зочин (202.126.*.*)
2017/06/02 14:06:31
тэмцээд бай тэмцээд бай дэмжиж байна
zochin (202.9.*.*)
2017/06/02 13:50:21
gachuurtadaa ochij malaa mallaj mongoloorroo amidar yuheb bayanzvrhchyydiin songoltiig husur hayalaa zailaa Jabhlaan
zochin (103.57.*.*)
2017/06/02 13:42:56
teneg yum bichij bgaa humuus uursdiiguu bolovsruul uursduu yum unsh. unuudr nongol uls yagaad urund barigdaj yagaad hedhen uls turchid hagartlaa bayajsanig oilgohgui baigaa malnuud baidag l yum bna daa. iim bolohoor turd garsan hed n bidnii tolgoi deer garchaad baaj baina .javhlan uuriiguu bodson bol manangiinhantai niileed ideh bolomj ene hund zunduu bii. gevch ene hun tegeegui shuu
зочин (202.5.*.*)
2017/06/02 13:04:35
Наад татварыг гарцаагүй байдлын улмаас нэмсэн гэдгийг ард олон ойлгож байгаа, олон удаа ТВ-ээр тайлбарлаж байгаа, учрыг нь сайн ухаж ойлгоод зөв зүйл дээр санал нэгдээд ажиллаад явах хэрэгтэй шүү
иргэн (202.9.*.*)
2017/06/02 13:00:36
жавхлан өрөөндөө амьдарч жаахан юм уншаарай энэ хүүд боловсрол аргагүй дутаад байгаа юм.Өөрөө мэдэхгүйгээ мэдэхгүй болохоор ичиж бас мэддэггүй өрөвдмөөр шүү
zochin (50.109.*.*)
2017/06/02 12:59:14
zob l eum yarij bgaa shudee . eh ornoo aldsan hoinoo l haramsahaas omno tsemtsej bgaa
Zochin (66.181.*.*)
2017/06/02 12:45:18
Муусайн дуучид энэ том төрийн хар хүний өндөр дээд сэнтийд түмэн олныг төлөөлж суучихаад өрөөн дотроо унтаж хурхирахаас өөр юу хийж чадах билээ дампууг буцааж тат
сонгогч (202.179.*.*)
2017/06/02 12:45:11
Жавлан минь ам алдвал барьж болдоггүй гэдэг дараагийн сонгууль хүртэл өрөөндөө амьдарч дээ тэр үед гэгээрээд жаал юм уншаад гарч ирээрэй. Ер нь бие даагч гэх популистууд ямар ч хэрэггүй гэдэг нь ойлгогдож байна.
Зочин (139.5.*.*)
2017/06/02 12:41:49
Худлаа хуцааад л
Зочин (202.55.*.*)
2017/06/02 12:35:24
Дараагийн УИХ-ын сонгууль хүртэл 3 жил өрөөнд нь амьдруулъя.
Зочин (203.91.*.*)
2017/06/02 12:34:46
зүгээр дуугаа дуулаад жаргаж явахгүй дээ,,,ЖАВХЛАН МИНЬ хайран цаг хугацааг алдаж амьдралаа,сонгогчидо гацааж юу боднов,,,дуугаа дуулж ард олноо баясгаж ,,хүмүүлэг үйл ажлаа хийж явбаас олон тустай буянтай үйл с гэнэм,,
лллл (202.131.*.*)
2017/06/02 12:34:02
ямар ч хуулийн мэдлэггүй, чадваргүй энэ нөхөр энэнээс өөр хийж чадах зүйл байхгүй шүү дэ
Зочин (103.9.*.*)
2017/06/02 12:30:40
Хийх ажилгүй хийгээдч чадах юмгүй эрүүл солиотой нь мэдэгдэхгүй амьтан тэгээ л хэвтэж байг. Харин ордноос гаргаж золбин нохойтой гудманд хэвтүүлмээр байгаа юм