Түгээх    
Д.Очирбат: “Амгалан” амаржих газрын эмгэг нярайн тасагт шаардлагатай 50 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэлээ

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон албан хүмүүс Нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газарт ажилласан. Амаржих газруудад тулгамдаж буй асуудлын талаар эмч эмнэлгийн ажилтнуудтай уулзаж ярилцсан юм. Амаржих газруудад шинэ техник тоног төхөөрөмж авах, барилгын засвар үйлчилгээ, төрөхийн ор, эмч эмнэлгийн ажилтнуудын нийгмийн хангамж зэрэг олон асуудал байгааг нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газрынхан яамны Төрийн нарийн бичгийн даргад хэлж байлаа.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга амаржих газруудад ажиллах үеэрээ тэдэнд тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Амгалан амаржих газрын тухайд эмгэг нярайн тасгийг нээн ажиллуулахад шаардлагатай хөрөнгийн асуудал байгааг дуулгасан юм. Тэдэнд шаардлагатай 50 сая төгрөгийн хөрөнгө санхүүг нь ойрын хугацаанд шийдвэрлэхээр боллоо. Дараагийн амаржих газар болох Өргөө амаржих газарт ажиллахдаа хагалгааны өрөөг тохижуулах санхүүжилтийг шийдвэрлэхээр болсон юм. Өргөө амаржих газрын хувьд эмэгтэйчүүдийн тасгийн дурангын мэс заслын ариутгалын аппарат, зарим тоног төхөөрөмжийг шинэчлэх, эх барихын яаралтай тусламжийн хагалгааны өрөөг тохижуулах шаардлагатай байгаа аж. Иймд салбарын Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат тус амаржих газрын дарга Ж.Энхбаярыг шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийн жагсаалт болон үнийн саналыг гаргаж өгөхийг хүссэн.

 

 

Төрийн нарийн бичгийн дарга болон холбогдох албаны хүмүүсийн дараагийн очсон амаржих газар бол Хүрээ амаржих газар. Тус амаржих газрын тулгамдаж байгаа асуудал нь 1959 онд ашиглалтад орсон эмнэлгийн барилга болохыг Хүрээ амаржих газрын дарга Р.Оюунханд дуулгалаа. Иймд тус амаржих газрын барилгын ажлыг концессын гэрээгээр шийдвэрлэх ажлыг онцгойлон анхаарч ажиллахаа Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэлсэн юм. Амаржих газрын ажил байдалтай танилцахаас гадна газар дээр нь зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон холбогдох албаны хүмүүсийн ажлын үр дүн байлаа.    

 

 

   

 

М.Болор

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд POWER.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Сэтгэгдэлүүд
Нийт 3
хүүхдийн эмч (66.181.*.*)
2017/05/15 16:06:20
Эмгэг нярай байхдаа яахав дээ. Айл гэрийн баяр баясгаланг ингэж доромжилж болохгүй. Нярайн эмгэгийн тасаг.
zochin (124.158.*.*)
2017/04/29 21:01:13
mash zuv ajil hiijee, ingej asuudliig gazar deer ni shiidverleh heregtei
Зочин (43.228.*.*)
2017/04/28 18:08:29
hahahahha