Түгээх    
Н.Энхбаярын дараагийн нүүдлийн цаана

 

 

Оффшорчдын эсрэг жагсаал дээр ирснээрээ “Ард түмний онц түр зөвлөл буюу АТОЗ-ийг МАХН санхүүжүүлж байж, Н.Энхбаярын ээлжит шоунд өртлөө” гэх зэрэг хэл аманд ороод байгаа МАХН-ын даргын дараагийн нүүдэл юу байх бол гэдгийг олон хүн хүлээж суугаа. Ялангуяа МАН, АН-ын удирдлагууд. Учир нь энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН, АН, МАХН-аас нэр дэвшигч тодорно. Яг л өнгөрсөн сонгуультай ижилхэн гэх үү дээ.

 

Нэгдүгээт алхам: “Golden ticket О.Баасанхүү”-гээр наймаалцах

 

О.Баасанхүүгийн хувьд МАХН-аас УИХ-д сонгогдсон ганц гишүүн гэдгээрээ Н.Энхбаярын хувьд үнэтэй хүний тоонд орчихоод байгаа. Үүнтэй нь зэрэгцээд Н.Энхбаярт МАН-тай наймаалцах уу, АН-тай юу гэдэг сонголт тулгарчихаад байгаа. МАН-ын хувьд хамгийн ашигтай, амархан хувилбарыг МАХН-д санал болгосон нь Ерөнхийлөгчийн сонгууль дуустал О.Баасанхүүг МАН-д оруулах гэнэ. Н.Энхбаяр үүнийг зөвшөөрвөл МАН-ынхан Н.Энхбаярын хүслийг биелүүлэх нь тодорхой.

Харин АН-ынхны хувьд МАН-ын саналыг хуваах хүнийг МАХН-аас нэр дэвшүүлэхийг хичээх нь мэдээж хэрэг. Харамсалтай нь АН өрсөлдөгчтэйгөө тоглолт хийх биш өөрсөдтэйгөө уралцаад эхэлчихсэн учир МАХН-д 2 саналыг хүргүүлээд байгаа гэсэн сураг дуулдсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд АН-аас өөрийн хүн буюу Э.Бат-үүлийг нэр дэвшүүлэх ticket авчихвал МАХН-тай зууралдаад, царай алдаад байх сонирхолгүй. Харин чадахгүй бол чаргууцалдахаас өөр арагагүй гэж байгаа. Урьдчилаад МАХН-аас нэр дэвшүүлэхээр 2 ч хүнийг санал болгоод байгаа нь УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, “Гацуурт” ХК-ийн захирал Л.Чинбат нар гэх юм билээ. Тэднийг сайн тордчихвол МАН, АН-аас нэр дэвшигчдийн саналыг хуваах нь байтугай олонхийн саналыг авчихна гэж горьдож суугаа юм билээ. Ц.Элбэгдоржийн төлөвлөгөө амжилттай болбол тэр Путины замналаар явах нь тодорхой биз ээ.

 

Хоёрдугаар алхам: Нэр төрөө сэргээлгэх

 

Түүний туйлын хүсэл нь цагаатгуулах. Тиймээс дээрх 2 сонголтын алийг нь ч хийсэн Н.Энхбаярын хувьд хамгийн чухал асуудал нь нэр төрөө сэргээлгэх. Энэ бүхний цаана бусдын Ерөнхийлөгч болох хүсэл нуугдаж байгаа. Тэгэхээр алийг нь ч биелүүлсэн Н.Энхбаярын хүсэл биелж, бас хэн нэгний мөрөөдөл бодит биелэлээ олох нь дамжиггүй. Харин тэр хүн хэн бэ гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.

У.Жанцан

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд POWER.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Сэтгэгдэлүүд
Нийт 14
Зочин (103.10.*.*)
2017/04/05 16:56:48
МАН -АН аас л ерөнхийлөгч сонгож золигтов доо иргэдээ Хуц ухна давсан биш дээ энэ хэдэн хулгайч нараас өөр ологтой хүн Монголын гурван сая хүн дотор алга уу Эх орноо гэсэн шудраг нэр цэвэр гар цэвэр хүн нэр дэвшмээр юм даа даачдээ Нам гэж нэг гай байна аа үүнээс болоод дан хулгайч нар сонгууль бүрээр нэр дэвшнэ Үнэндээ ард түмэнд сонголт алга Ядаж ерөнхийлөгчийг бүх ард түмэн нэр дэвшүүлдэг байяал даа
Зочин (122.201.*.*)
2017/04/05 15:27:56
Яг одоохондоо бол Монголчуудын хамгийн зөв сонголт Энхбаярыг ерөнхийлөгч болгох. Энхбаяр нилээд муужирсан. Олигархууд түүнээс холбоогоо тасалсан. Түүнд тэднээс өшөө авах ганцхан чин хүсэл бий. Нөгөө кинонд Өөрсдйиг нь өөрсдөөр нь гэдэг үгийг санацгаа.
Demjigch (202.9.*.*)
2017/04/05 12:07:45
Enhbayr guai l haragdaj bainada
янчилын ам (202.9.*.*)
2017/04/05 07:51:46
МАХН Н.Энхбаярыгаа гаргаачээ. өөр хүн байхгүй шдээ. бүх хүн Н.Энхбаярыг дэмжинэ гэд хөдөө гадаагүй ярьж байна
Зочин (66.181.*.*)
2017/04/05 02:50:04
МАХН Энхбаярыгаа гаргах хувилбараа хайж олсон дээр.МАНАН-г базаж,сарниулж чадах хүн түүнээс өөр олдохгүй л болов уу.Гацууртын Чинбат сайн бизнесмэн болохоос ерөнхийлөгч болох зиндааны хүн биш.Мөн Ганбаатар Элбэгдорж шиг сайн л лектор,харин ерөнхийлөгч бол биш.Ядаж ОХУ-тай харилцаа муудаад буй энэ цаг үед Энхбаяр л хэрэгтэй хүн.
zochin (103.229.*.*)
2017/04/05 00:09:42
ok amjilt
зочин (103.229.*.*)
2017/04/05 00:07:12
Н.Энхбаяр дарга бол лидер улс төрч. Энэ олон жил ард түмэн түүнийг үгүйлж байна. Ерөнхийлөгч байх үедээ ард түмнийхээ төлөө маш олон зүйлийг хийсэн юмтай хэлэх үгтэй хүн. Амжилт хүсье
G (66.181.*.*)
2017/04/04 23:38:13
MONGOLCHUUD NEG YUM UHAARDAGGUI SONGUULIAR BUGD L ARIUHAN AMITAD GARCH IREED BUGD ADGIIN LUIVARCHID BOLJ HUVIRDAGIIG MEDSEER BJ AHIN SONGOH JISHEENII!!! ENE ENHBAYAR MONGOLIIN UNDSEN HUULID DORDHIIN 7OON TOGTOOL ENE LUIVARCHIDAD SUUDAL ZARSAN HUN!!! GARAAD ZASAH AHIAD ZARAHUU!!! 60TAI HUN ZASARCH UHAARDAGGUIL YUMDAA!!! MAL UNDESTEN!!!!
зочин (66.181.*.*)
2017/04/04 21:15:12
Баасны хар хэрээнүүдээс хэн ч хэрэггүйдээ. Би өөрөө гарч эднийг бүгдын золигт гаргана мэдтүгэй сантугай
энхээ (59.153.*.*)
2017/04/04 18:24:50
Монголчуудыг Энхбаяр тэнэг гэж боддог бололтой. Хулгайн хамсаатан төрсөн дүү энхтуяа найз билэгт туслах асан хуяг нарыгаа гадаадад нууж интердолоор хайлгаад зааж өгөөгүй байж өөрийгөө шударга гэж хэлж болохүй биз дээ. Гэм хийгээгүй юм бол тэр хэдийгээ хаана байгааг заагаад өгөх л хэрэг тэй шд.
Зочин (103.10.*.*)
2017/04/04 16:32:50
БААСАНХҮҮ ЭНЭ ХОЕР НАМЫГ ХАРЖ Л БАЙГААШ ДЭЭ ДАН БҮТЭХГҮЙ НОХОД БАЙГААГ САЙН МЭДНЭ МАН АН ЯГ АДИЛХАН ХУЛГААЧ ЛУЙВАРЧИД ТИЙМ БАЙХАД МАН АНЫГ ЯГ ДЭМЖИЖ ХАРАГДААЧ ШУДАРГА ХҮН МАХН ДАА ИТГЭЛ ҮНЭМШИЛЭЭРЭЭ ОРСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА МАХНЫГ ДЭМЖИЖ БАЙНА УРВАГЧ БИШ ЭЭ АРД ТҮМЭНИЙГ БҮҮ ХОШИГРУУЛ БИД МАЛ БИШ ШУДАРГА ҮНЭН ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ЯЛНА БИТГИЙ ТАЛЦУУЛЖ ХОР НАЙРУУЛАХ ГЭЖ БҮҮ УЛААР
хүн хүн (103.10.*.*)
2017/04/04 14:52:14
Ганбаатарыг бол дэмжнэ МАХН шудраг эх оронч ард түмэнд танигдасан эрдэм мэдлэгтэй хүнийг олож нэр дэвшүүлэх хэрэгтэй Энгэсэн цагт бүх зүүл зөв замаар явна ялалтанд хүрнэ Элбэгдорожтой үгсэн буруу аргаар Энхбаяар нэр дэвшэн өрсөлдөх юм бол МАХН ийг гэсэн иргэдийн зэвүү дургүйг хүргэнэ Ийм арчаагүй хулгайн улс төрөөс чинь болоод Монгол мөхөж байгааг энэ 17 жилд иргэд харлаа одоо болийл доо иргэдээ Арчаагүй аргаар хулгайч нарын хуйвалдааны сонгууль болох юм бол ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй сонгуульд нэ ч шудраг иргэн санал өгөхгүй байх хэрэгтэй
Зочин (124.158.*.*)
2017/04/04 14:06:08
hahaha baasanhuu zugeer shatriin huu shuu dee gdgiig batallaa. Neeren MAN MAHNs hun dewshuulehgui bhiin tuld baaskag songuuliin umnu tur ch gsn namdaa awchuul boloh l yum bnshde
Чимэд (122.201.*.*)
2017/04/04 12:39:23
Жанцангийн таамаг оносонгүй Н.Энхбаярыг М.Энхболдтой өрсөлдүүлсэн тохиолдолд Элбэгдоржийн хүн гарч магад.Бат-үүлийгээ уг нь гаргачих туйлын хүслэн ч байгаа л даа Ард олон дэмжих эсэх эргэлзээтэй. Баасанхүүгээр МАН юу хийнэ гэж тооцсон байхав.Энэ худлаа.Чинбат Эбээг дэмжих горьдлого төрүүлсэн учир баатар цол өгсөн нь ойлгомжтой.Олимпийн аварга Баянхонгорт очоод хоосон буцсан шүүдээ.Иргэд их баян сонгочихвол надад багач гэсэн хөрөнгө өгөх байх гэж горьдохгүй л боловуу