Түгээх    
Ядуус нь архинд живж, баячууд нь хар тамхинд мансуурсан Монгол орон минь

 

 

Өчигдөр сошиал ертөнцөд цагдаагийн нэгэн офицерийн архины талаар бичсэн сэтгэгдэл олон хүнийг эмзэглүүлсэн. Тэрбээр шөнөдөө Улаанбаатарын баар, цэнгээний газрууд залуусаар дүүрч, согтуу эцэг, эх дээрээ очихоос айсандаа цагдаагийн газарт хоног төөрүүлж буй хүүхдүүдийн талаар цаашлаад эмзэг давхаргынхан архинд живчихснийг сэтгэл эмзэглүүлэн бичсэн.

Тэгвэл өнөөдөр “Рояал кастель” хотхоны 12 давхраас унаж нас барсан залуутай хамт байсан хүмүүс мансуурсан байсныг нь шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс тогтоосон талаар мэдээлэл ил боллоо. Нас барсан эрэгтэй нь олны танил жүжигчний хүү байсан бөгөөд талийгаачтай хамт мөн л олны танил эрхмүүдийн эрх танхи хүүхдүүд байсан гэдгийг тухайн үед цагдаагийнхан мэдээлж байв. Хар тамхи бол тахал. Энэхүү тахлыг оруулж ирдэг наймаачид нь боломжтой айлын хүүхдүүдийг хэрэглэгчээрээ сонгодог бөгөөд үнэ өртөг нь ч өндөр учир ядууст энэ тахал хүртээлгүй. Архиндаа живж байвал барав гэж ярилцдаг гэж байгаа.

 

 

Надад нэг танил маань хар тамхи хэмээх тахлын талаарх өөрт нь тохиолдсон бодит явдлыг ярьж өгснийг товч сийрүүлье. Тэр хүний хүү нь Өмнөд Солонгост ажил хийдэг. Хүүдээ ганц захидаг зүйл нь “Муу зуршилд автаж, хар тамхи хэрэлэв”. Учир нь түүний нэгэн танилын хүүхэд нь монголдоо атлаа хар тамхинд донтож, өдөрт 300 мянган төгрөгөөр өөртөө тахал худалдан авдаг гэх. Ээж нь Нарантуул дээр наймаа хийдэг бөгөөд тухайн айлынх дансандаа цуглуулсан хэдэн төгрөгтэй байж. Харамсалтай нь айлын эрх хүү тэрхүү мөнгийг нь дээрх байдлаар үрэн таран хийсэн. Одоо ээж нь түүнээс нь ч үнэтэй эмчилгээнд хүүгээ явуулж, амийг нь аврахын тулд бүхнийг хийж байгаа ч тусыг эс олжээ. Энэ бол ердөө л нэг жишээ төдий зүйл.

Улс төрийн хүрээнийхэн хийгээд урлаг соёл цаашлаад спортын алдартангууд ч энэхүү муу зуршилд автчихсан, донтчихсон олон тохиолдол монголд бүртгэлтэй. Ялангуяа урлагийнхан хар тамхи борлуулсан нь ил болж, хэд хэдэн удаа шүүх хурлаар орсон тохиолдлыг олон түмэн мартаагүй байх.

Ядуус нь архинд живж, баячууд нь хар тамхинд донтсон Монгол минь, хэдий болтол оршин тогтнох бол гэсэн сэрдхийсэн бодол төрөх нь аюулын дохио биз ээ. Тиймээс хүүхэд, залуус минь өөрсдийнхөө төлөө, ар гэрийнхнийхээ цаашлаад ирээдүй хойчийнхоо төлөө дор бүрнээ хичээж, эх орноо оршин тогтноход нь бага ч атугай хувь нэмрээ оруулаач гэж гуйя. Та бүхэн л өөрсдөө хичээхгүй бол хэн ч таны өмнөөс амьдрахгүй шүү дээ.

 

У.Жанцан

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд POWER.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Сэтгэгдэлүүд
Нийт 14
баяр (66.181.*.*)
2017/06/10 19:26:13
баяр
Зочин (103.26.*.*)
2017/03/15 11:51:01
Хар тамхины хууль чангатгаж хар тамхи оруулж ирсэн борлуулсан хадгалсан хүмүүсийг насаар нь хорьдог болговол таарна ийм юманд төр төмөр нүүрээ харуулах ёстой
zocnin (108.181.*.*)
2017/03/15 11:14:12
baycnuud xar tamhind dontdog gej yyniig bicneecn ih mulgyy heljee. HYN CNIN BAYAN BH TUSMAA ERYYL MENDDEE ANXAARCN YUN HAR TAMHI BE URT NASLAHAA BODDOG . HARIN CN ESREGEER ONDOR HOGJILTEI ORNII AJILGYI YADUUS NI ILYY HAR TAMHI HEREGLEDEG YUM SHYY DEE. GETEL MANAIHNII TENEG ZALHYY HYYHDYYD ALI MYY MYYHAIG SURCN IREED YYNIIGEE GAWYA BGUULSAN YUM SHIG L SURTACNILDAG BOLOLTOI . YYNIIGEE ZOW BODOJ BICNIHGYI BOL BAYAN AILIIN HYYHED BOLOH GEJ HAR TAMHI HEREGLEGSED OLSHIROOD NEG YOSNII IMIJ MET BOLGOH GEED GAAMYY .. MASH BYRYY BICNWER MASH MYY YR DAGAWAR .. HAMGIIN YADYY TENEGYYD L HAR TAMHI HEREGLEJ GUDAMJNII ZOMBI9 BOLSON BDAG ..
сэндэ (103.10.*.*)
2017/03/15 10:08:13
Үпэш болонгуут өмхий утаан дундаас ганц харагдах юм нь BAR HOTEL гэсэн ёлтойсон улаан гэрлүүд Ормогц үхэтхийн унасан эсвэл сөлийн харсан өөрийн мэдрэлгүй охид хөвгүүд Дээрээс нь хэнгэрэг хагармаар хөгжим гармагц өвгөнтйн сүүдийсэн сүгнүүд яг л шөнийн бэрд шиг бээцийн сүлжидэнэ Гэрт ормоогц малиийсан цатгалан царайтай нүдний шилтэй полдгор Ардчилал хүний эрх гэж зурагтаар хошгоруулна Тарвага мөндөл болсон бид хар нүхнээсээ гармагц хутга барьсан дээрэмчин эсвэл тооны машин барьсан луйварчин бэлэн өлбөлзөнө
zoshin (202.179.*.*)
2017/03/14 22:14:51
ер нь ирээдүй бүрхэг байна шүү энэ цөөхөн офшор данстай хулгайч нар нэг л өдөр бид өглөө босоход байхгүй болно
Зочин (202.126.*.*)
2017/03/14 18:42:49
би бол элит хүн муусайн гэр хороололын үмхийчүүд та нарыг харахаас ой гутдаг нүүрээ угааж үзээгүй энэ олон монгол нэртэй ертөнцийн шаар шавхруу нартай би цуг амьдрахгүй гэсэндээ оффшор данс орогнох байраа монгол хүний тархинд багтахгүй хэмжээгээр цэнэглэсэн заза би шүлсээ нулимах ч газар олдохгүй нь дээ миний ариун шүлс анхилуун баасыг долоодог улсууд мөнгөө төлөх гээд оочерлочиж байна
irgen (62.167.*.*)
2017/03/14 15:26:16
odoo tetgeveriin nas nemj zaluust byr ajil oldohgui hogshchyyl ni tetgevert garahgui um chin,,,,,teneg tortei,,toriinhon oorsdiigoo oorchlohgui bol mongol uls sonoloo
zochin (202.21.*.*)
2017/03/14 13:40:07
yaduusiinhaa ayagatai hooliig n ajliig n bulaagaad bga yum chin
Зочин (122.201.*.*)
2017/03/14 12:55:10
Dalai Lam mongolchuudiig arhinaas gargasan arhi uudag hun bhgui bolson geed bsan yasan be
harhun (202.21.*.*)
2017/03/14 12:23:15
bidnii niigem yalzarch bna..
Зочин (159.253.*.*)
2017/03/14 12:17:53
yoyoyo yu l boloodiindoo ene chin odoo ain
Зочин (124.158.*.*)
2017/03/14 12:16:56
hurdhan ene ulsaas daijitsgaa ard tumen min. naad ulsturchid chin uursduu bugd 2 ba tuunees deesh irgenshiltei bgaa. shn zarj zarchihaad ta nariig bool bolgoj urunduu uguud daijna shuudee
Зочин (124.158.*.*)
2017/03/14 12:15:47
mongol yer n udahgui muhuh yum bnoo. iim ulsturchidtei iim ard tumentei bhd udahgui2
хар тамхи+архи (122.201.*.*)
2017/03/14 12:01:00
Ядуу хоосноор л ялгахгүй ДОХ бүгдийг нь залгичихна аа