Түгээх    
Б.Чойжилсүрэн сайд аа, Сангийн яам цаашлаад Монгол Улс хувийн компани тань биш

 

Сангийн сайд болмогцоо ОУВС-ийн төлөөлөгчийг найзын хувиар утасдаж дуудаад ард түмнийхээ бүсийг чангалахаар тохиролцсоны үр дүнд 5.5 тэрбум ам.доллар зээлэхээр болсон Сангийн сайд Б.Чойжилсүрэнд хэлэх үг байна.

Нэгдүгээрт: Сангийн яам бол таны хувийн компани биш. Сангийн сайд гэдэг албан тушаал ч захирлын суудлаас өөр гэдгийг ухаарах хэрэгтэй болов уу. ОУВС-тай ажлын хэсгийн түвшинд хэлэлцээр хийж болох ч УИХ хийгээд Засгийн газарт асуудлаа танилцуулалгүйгээр шууд олон нийтэд мэдээлэх нь байж болохгүй асуудал. Таны ярьсанчлан ард иргэдийнхээ бүсийг чангалах арга хэмжээ авч чадаж, төсвийн сахилга баттай гэдгээ баталчихвал өөрийн чинь нэрлэснээр найз тань гэгдэх ОУВС-ийн төлөөлөгч эхний ээлжний зээлийг шилжүүлж болно гэдгээ мэдэгдсэн. Үүнд:

-Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх

-Тэтгэврийн насыг нэмэгдүүлэх

-Хүн амын орлогын албан татварыг нэмэгдүүлэх

-Цалин нэмэхгүй байх

-Шатахууны онцгой албан татварыг нэмэгдүүлэх зэрэг багтаж байгаа. Энэ бүх асуудлыг Төсвийн тодотголд оруулж, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай асуудал одоо л хөндөгдөж байгаа нь УИХ дахь бүдүүн бүлэг дотооддоо ямархан хагаралтай байгааг илтгэж байгаа юм.

Хоёрдугаарт: Ард түмний хоолой дээр хутга тавихын оронд албан тушаалтнуудын тансаглалыг танах замаар төсвийн хэмнэлтийг хийх боломж байсныг УИХ-ын гишүүдээс эхлээд ард иргэд хүртэл хэлж байгаа. Дэд сайдаас эхлээд төрийн албан хаагч нарын тоог цөөлөх бүх л арга чаргийг хамтдаа хайсан ч харамсалтай нь тэдний үгийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн нохой хуцсан чинээ тоосонгүй. Тэр бүү хэл, УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва ОУВС-аас зээл авахгүйгээр төсвийн хэмнэлт хийх зарчмаар эдийн засгийг сэргээж болох байсан талаар эсэргүүцлээ илэрхийлж, мэдээлэл хийгээд амжсан.

 

Гуравдугаарт: ОУВС-ийн дүгнэлтэд “Уул уурхайгаас хараат Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүнүүдийн үнэ огцом унасан нь эдийн засгийн зогсолтод гол нөлөө үзүүлсэн” гэж байгаа. Тэгвэл өнөөдөр нүүрс, зэсний үнэ нэмэгдэж, урд хөршийн нүүрсний хэрэглээ хэдэн тэрбум тонноор нэмэгдэж байна. 35 ам.доллараар борлуулагдаж байсан 1 тонн нүүрс 65 ам.долларт хүрч үүнээс ч илүү үнэд хүрэх төлөв ажиглагдаж байгааг мэргэжилтнүүд онцолсон. 1 тонн нь 4000 ам.доллар байсан зэсийн үнэ 6000 ам.долларт хүрчихлээ. Цаашид ч өсөх хандлага ажиглагдаж байгаа. Эдийн засгийг зогсонги байдалд оруулсан гэгдэх шалтгаан нь үгүй болж, түүхий эдийн үнэ өсөж байхад бүх зүйл уруугаа харсан байгаа мэтээр ард түмэндээ ойлгуулж, Чингис бондоос даруй 3 дахин их хэмжээний өрийг тавих гэж байгаа тань ямар учиртай вэ, Сангийн сайд аа. Энэхүү мөнгийг ямар нэгэн бүтээн байгуулалт бус зөвхөн төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулна гэж байгаа тань улайм цайм луйвар бус уу. Монголын ард түмэн улстөрчид та бүхний тансаглалын өрийг төлөхөөс татгалзаж байна.

 

У.Жанцан

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд POWER.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Сэтгэгдэлүүд
Нийт 27
Зочин (103.10.*.*)
2017/04/11 17:14:56
чойжилсүрэн үхээсэээ
Carajean (46.161.*.*)
2017/03/14 06:13:48
we might be "total strangers" but we soon become frAeSds!CONGRATULiTION'nI have enjoyed ur blog, ur LO, especially ur flower making--love them. I like hearing about ur life in Japan and ur family !!!u worked hard for what u have acheived ,,u go girl !
иргэн (202.179.*.*)
2017/03/10 12:40:53
Энэ сангийн сайд нэг л бишээ,оффшорчдын болон улсаас хулгайлж,луйвардсан баячуудын мөнгийг хурааж төсөвтөө нэмэрлээчээ,сайдад өөрт нь асар их хөрөнгө бий эд бүгдийг төсөв рүү хийх ёстой бишүү.
ойрад хүн (103.212.*.*)
2017/03/10 10:31:39
Ойрдууд монголоо вч үлдэхийн төлөө тэмцэж явсан үе үеийн баатарлаг сайхан түүх бий. Өнөөгийн эдийн засгийн хямралыг арилгаж эх орон ард түмнээ аврах түүхэн үүрэг та бүхэнд тулгарлаа, хичээгээрэй та бүхэн минь Увсчууд гээд хэл амаа билүүдэх элдэв үл бүтэх нөхрийн үгийг анзаарч тоолгүй "алсыг зорин" итгэлтэй алхаарай, сайдууд минь...
САНАЛ (202.179.*.*)
2017/03/09 11:46:21
ХУЛГАЙЛСАН МӨНГӨӨ ТӨРД ТУШААГААЧ ОБШООРЧДЫГ ЦЭЭРЛҮҮЛЬЕ ТА НАР ЧАДАХГҮЙ БОЛ БИД ЧАДНАА ....
Зочин (119.40.*.*)
2017/03/09 11:18:44
Луйварчдын идсэн уусан тэр их мөнгийг ард түмэн төлөх ёсгүй. Тарааж аваад идэж уусан улсуудаар нь төлүүл. Бас ард түмний бүсийг чангалах биш, тэр улсуудынхаа л бүсийг чангал. Үнэхээр тэр их мөнгөөр бодитой харагдах юм хийсэн бол хэн ч маргахгүй. Бүсээ чангалаад ч болов төлъе, өргүй байя гэх байсан байхаа.
аялгуу (103.242.*.*)
2017/03/09 11:00:06
өрөөр шоу хийж гарч ирсэн МАН юу юу гэж хуцлаа Монголыг барьцаалж ард түмнийг басан дормжилж ханаагүй юу 2020оныг хүлээх хол байна. 2019онд ямар их хайртай болж ард түмний болон зээлийн мөнгөөр нялуурах болоо ёстой МАЙ!!!! шүү Ард түмний ой санамж ардын намынх шиг биш шүү...
Зочин (122.201.*.*)
2017/03/09 10:26:42
Муу өмхий тэнэг дөрвөд юу ч чадахгүй арчаагүй новш МАН-ыг яах гэж сонговоо харамсаж байна
Зочин (66.181.*.*)
2017/03/09 10:26:25
ulsaa 1d tawilaa gd yriltslaga ugchihujee bas. ishshsh chaawaas. ard tumnee law 1t tawiagui. tansaglalaa hasahiig huseeguig n bododohod uneheer l 1t tawisan boldoo
Зочин (103.9.*.*)
2017/03/09 09:12:22
Төсвийн байгууллагын данхар орон тоог танах хэрэгтэй. Төрийн өмчийн кампануудад зах зээлийн үнэнээс хэд нугарсан үнээр сайд дарга нар, УИХ-ын зарим гишүүд эд материал шахаж түрийвчээ зузаалсан, мөн элдэв зээл, төслийн мөнгийг идэж ашигласан зэргийг шалган хохирлыг барагдуулж, үүнийгээ ард түмэндээ ил тод мэдээлэхийн зэрэгцээ улсын өмч, хөрөнгийг идэж уух санаа бодлоо цэгэлвэл яасан юм бэ? Бүгдээрээ их багаар идчихээд айгаад байгаа л юм биш бол шалга.
Зочин (66.181.*.*)
2017/03/09 08:55:57
ЧОЙЖИЛСУРЭН ЯАЖ УДИРДАЖ АЖИЛАХ НЬ ТЭР ХУНИЙ ХЭРЭГ ЯМАР Ч БАЙСАН МУУГУЙ САЙН ЗУТГЭЖ БАЙГАА ШУУ. АРДЧИЛСАН НАМИЙН ЭРХ МЭДЭЛЭЭ АЛДСАН УЛСАА БААХАН ЦОЛОМЧИХСОН АРДЧИЛАЛ НЭРЭН ДООР НУУГДСАН ИХ ГАРЫН ХУЛГАЙЧУУДАА ТАНУУС БООЖ УХЛЭЭ ЮУ ЗУГЭЭР ЛААЗАА ОШИГЛООД ЗОЛБИРООД ИДСЭН МОНГОО УРЭЭД БАЙЖ БАЙ ХУЦАЛГУЙ ДУУГУЙ БАЙ ТАНУУСИЙН МЭДЛЭГ ЭНЭ ТОРД ЯМАР Ч ХЭРЭГУЙ
ard tumen (112.72.*.*)
2017/03/09 06:40:54
Namiin nereer songuulid yalj toriig toloolj zasag udirdaj bgaa Choijilsuren zeel tabihaa boliochee. Sangiin yamiig udirdaj chadahgui bol ajlaa og. Bid naad tabisan ornoos chin bolj amidarlaa hogirooj chadahgui ee. Odoo unendee hetsuudej bn. Ornoos ornii hoorond amidarch bn. Arai dendnee,..........!!!!!!!!?????.....
Зочин (172.58.*.*)
2017/03/09 05:46:51
Та нар юм үзээгүй идэж уухын дон шүгэлсэн хувалз мэт түрүүчийн эрх баригч АН ынхантай ярь!! Юм хийх эх орноо авархийн тулд бүх бололцоо байдаг нөөцөө дайчлан ажилж буй хүмүүсийг ажиллах бололцоогоор хангаж үр дүнгийн дараан хар!! Эрх биш наадуулчин тийм их увиагүй шунахгүй байх
зочин (122.201.*.*)
2017/03/08 23:29:08
шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон тэтгэвэрийн насыг нэмж болохгүй тэгээд ч залгамж халаа болсон залуучууд ажлын байртай болох нь зөв
зочин (122.201.*.*)
2017/03/08 23:25:29
сангийн сайд нэг бол байхгүй нэг бол боломжгүй л гэх юм, тэгээд ард түмэнд нааштай боломжтой эерэг юм байна уу аан, тэтгэвэрийн насыг нэмнэ ч гэх шиг 7 төрлийн татвар нэмнэ ч гэх шиг ард иргэдийн банкнид хадгалуулсан жаахан хуримтлалын хүүгээс нь татвар авна ч гэх шиг, ахмадуудааа хүүхдээ ялгаварлан мөнгө олгохоор эерэг юм харагдахгүй л юм тэгээд хэдийд ман амалсан амлалтаа биелүүлж ахмадын тэтгэвэрээ үе шаттай нэмж, ард түмний амьдрал дээшлэх вэ, ард түмний амьдрал бол хүнд л байна өр зээл утаа униар гээд л
зочин (122.201.*.*)
2017/03/08 23:15:10
сангийн сайд чойжилсүрэн монгол банкны ерөнхийлөгч баяртсайхан төсвийн байнгын хорооны дарга хүрэлбаатар гээд увсчууд
man (49.0.*.*)
2017/03/08 22:10:08
Ed nar bvtehgvi ogtsoryyliiii
irgen (202.9.*.*)
2017/03/08 20:08:45
Choijilsuren chi Terbishdagvag guai ajillaa ug za sangiin said hiij chadahgui b.aCHoijilsurenee
180188 (112.72.*.*)
2017/03/08 19:33:23
Enemuu ymhii dvrwediig zailuulaach hedn dugui l zarj chadna mongol ulsiin tuluu geh uchvvhen ch setgelgui har lalar vhehdee yutai avsandaa orhii chini harnaa
зочин (202.9.*.*)
2017/03/08 18:38:32
Хямралаас гаргана ард тумнээ тэтгэнэ гэж гарч ирсэн биз дээ Лав л татвар нэмнэ ерийг ереер телне гэж яриагуй дээ .ман намыхан буур их еренд хийх л гээд байх шиг тэгээд бур хятадаас менге зээлнэ хятадын банкыг руулж ирнэ гээд байх юм хятадын ганцхан банк орж ирхэд л манайх амьдаараа залгиулна даа
zochin (202.179.*.*)
2017/03/08 14:05:43
hun aldag hurd kompani ene kazakiinh bolohoos manai mongolin shirheg ch shoroo chamd hamaagui shuu
Зочин (122.201.*.*)
2017/03/07 22:34:13
Unenshdee chinii huwiin company bishshuu nowshoo
иргэн (182.160.*.*)
2017/03/07 20:24:36
Чадахгүй байж төрийг барина гэдэг гутамшиг зайлаад өгөөч тэнэгүүд ээ. Төр барих хүн бишгүйдээ л байгаа Монгол Ардын нам эдгээр тэнэгүүдээсээ ичээч. Үнэндээ хэлэх үг олдохгүй юм. Өлбө долбо идчих зүйл байна уу гэсэн нүд нь гялалзаж, хүн лүү эгц харж чадахгүй юмнууд төр барина гэж юу байдаг юм. Төрийг цомхон чадварлаг болгохоос ажил эхлэх хэрэгтэй, мөн том том машин унаж, тусгай хангамж эдлэхээсээ татгалзах хэрэгтэй. Долоон уулын цаагуур далд ор.
Зочин (112.72.*.*)
2017/03/07 15:24:38
Choijoo chi odoo boli boli. Chinii ter nz gr bga nuhur mongoliin ediin zasag unaagui zogsson gesn. Tegeed ch odoo sergej bn. Iim bhd zeel awch ANiinhantai baritsah gd bga ymuu. bid nar ta nariin uriig tuluh uchirgui. Tatgalzaj bn ugaasaa
Зочин (124.158.*.*)
2017/03/07 15:21:21
ard tumend yaduu bn gej itguulj bid nariin busiig changalaad uursduuu zeelsen munguuruu tansaglaj ord harshdaa teriih gej bgaag n medehgui gej sanaa yu??? chuulganaar tuswiin todotgol hiihed ene asuudliig eserguutseh heregtei. IMF-ees zeel awahgui bh bolomjtoi olon hun heljaagaa shuudee
Зочин (66.181.*.*)
2017/03/07 13:50:41
Монгол улс хурд компани биш чаддагаар нь наймаагаа хийгээч улс орон удирдах чадваргүй хүмүүсээс салмаар бна ман өөр хүнээ сонгох болжээ
F (202.9.*.*)
2017/03/07 13:38:12
Үнэн. Одоо арай дэндлээ. Бүр Монголыг өрөнд дарагдаж, өтөнд баригдахыг нь харах гээд байгаа юм шиг байна. Арай л дэндлэээ...