Түгээх    
Бэлгэнд өгсөн, билэгдлийн шинж чанартай албан тушаалуудыг устгалд оруулъя

 

Монгол Улс санхүүгийн хямралд өртөж, Олон улсын валютын сангаас 440 сая ам.доллар зээлэх эхний хэлэлцээрээ амжилттай хийсэн тухай өчигдөр Сангийн сайд, Монгболбанкны ерөнхийлөгч, ОУВС-ын төлөөлөгчид тэргүүтнүүд мэдээлэл хийсэн.  Энэхүү зээлийг авахын тулд Монгол Улс ОУВС-ын тавьсан хэд хэдэн болзлыг хангах учиртай. Өөрөөр хэлбэл, санхүүгийн сахилга батыг бий болгох учиртай юм байх. Үүний тулд нийгмийн даатгалын хураамжийг 2 хувь нэмэгдүүлэх, тэтвэр тогтоолгох насыг эмэгтэй 60, эрэгтэй 65 болгож нэмэх ёстой. Үүнээс гадна хүн амын орлогын албан татвар, машины онцгой албан татвар 20-40, гаалийн албан татвар 5- 30 хувь,  шатахууны онцгой татварыг ч мөн нэмж, 2018 оныг дуустал цалин, тэтгэвэр нэмэхгүй байх зэрэг болзлыг хангах учиртай. Ингэж байж дээрх хэмжээний зээлийг авах эрх нь нээгдэх юм.

 

 

ОУВС-ынхан ийнхүү Монгол төрийн бодлогод тулган шаардалт хийж, ард түмний нуруун дээр ирэх ачааг нэмснээр иргэдийн дунд бухимдал үүсээд байна. Нөгөөтэйгүүр, Засгийн газар, УИХ- иргэдийнхээ хоолойг боомилох бус дарга нарынхаа бүсийг чангалах аргаар асуудлыг шийдэх боломжтой хэдий ч үүнийг хүссэнгүй. Тэдний хувьд бэлгэнд өгсөн, билэгдлийн шинж чанартай,  чиг үүрэг нь давхардсан албан тушаалуудыг устгалд орууулах, үргүй зардлыг танах аргаар шийдэх гарц байж л байгаа.

 

Гомдлоо тайлагсдын сэнтий буюу дэд сайдын суудал

 

 

Ардын намынхан цөөнх байхдаа “Дэд сайдын албан тушаалыг байхгүй болгож, төсөвт хэмнэлт хийх хэрэгтэй” гэж хамгийн ихээр бархирч байсныг ард түмэн мартаагүй. Дэд сайд гэдэг бол хэн нэгнийг гомдоохгүйн тулд бий болгосон, билэгдэл хэлбэрийн албан тушаал гэж тэд л анх томъолсон. Үнэхээр ч одоо байгаа дэд сайдуудыг хараад байхад үйл ажиллагааных нь чиглэл ч тодорхойгүйгээс болоод дорвитой хийсэн ажилгүй, аар саархан, шалдир булдар ажлаар өөрсдийгөө хөөргөж байна. Сайд нар нь бодлогынхоо ажилд оролцуулахгүй байгаагаас болоод өөрсдөдөө ажил олж хийнэ дэд сайд гэдэг нэрийг гутаахын нэмэр гэдгийг харамсалтай нь энэ албан тушаалд очсон нөхөд ойлгодоггүй нь харамсалтай. Зарим нь бүр салбарынхаа сайдтай шөргөөцөлдөж, яамныхныгаа 2 талцуулчихсан, чи, би дээ тулчихсан байх жишээний. Аль ч намын үед дэд сайд гэдэг албан тушаал намдаа гомдогсдын гомдлыг тайлах хэрэглүүр болж ирсэн түүхтэй. Хэн нэгний гомдлыг тайлахын тулд яамдынхаа ажилчдыг талцуулах, дээр нь жилд 1 тэрбум орчим төгрөгөөр тоглуулах хэрэг юусан. Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд дэд сайд нарын асуудлыг цэгцэлж чадвал хүссэн ч эс хүссэн ч намынх нь Удирдах зөвлөл Засгийн газрыг нь ганхуулж чадахгүй биз гэдгийг сануулах хэрэг юун.

 

Төрийн албаны данхагар бүтэц буюу "дадлагажигчид"

 

 

Төрийн алба данхайж, бүтэц нь томорсон талаар мөн л МАН-ынхан сөрөг хүчин байхдаа тэнхээ мэдэн орилж байсан. Харамсалтай нь өнөөдөр тэр үеэ мартсан бололтой. Төрийн албыг данхайлгасан асуудлыг цэгцлэх нь бүү хэл төрлийн алба болгочихсон. “Чиний хамаатан ажиллаж чадахгүй бол миний хамаатан ажиллаж чадна” гэх зэргээр нам дотроо хэрэлдээд байж байгаа нь ичгүүр сонжуураа алдсаных биз. Манай төрийн албаныхны данхагар гэдэг нь “1 хүний хийх ёстой ажлыг 3-4 хүн хийдэг” гэдэг шүүмжлэлээр илэрхий болдог. Арга ч үгүй биз аль нэг нам төрийн эрхийг авангуутаа л өөрсдийн хүмүүсийг ажилтай болгохын тулд дөнгөж мэргэшиж эхэлж байсан төрийн албан хаагчдыг халж, шинэковууд буюу дагалдангуудаар төрийн албыг дүүргэдэг. Тэд нар нь нэрээ ч зөв бичиж чадахгүй амьтад ирдэг гэж төрийн албанд насаараа ажилласан “дадлагажуулагч” нар нь шоолдог юм билээ. Энэ бол шоолох асуудал биш, Монгол төрийн эмгэнэл гэлтэй. Ямарсайндаа л шинээр ажилд орсон нэг нөхөр “Word программ дээр ажиллаж байснаа цаас нь дуусчихлаа гэсэн” хэмээн хоорондоо наргиж байхав.

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр хуулийн төсөл хэлэлцэж байх үеэр УИХ-ын хуучин гишүүд “Төрийн албан хаагчдын үг, үсгийн алдааг засах гэж энд суудаг гэж биднийг андуурдаг бололтой. Энэ хуулийн төсөл боловсруулж байгаа нөхөд анхаармаар байна. Бид хууль баталдаг болохоос биш та нарын үг, үсэг, найруулгын алдааг засддаггүй” хэмээн бухимдаж байхав. Төрийн албаны данхагар бүтэц буюу дадлагажигчдын паян үүгээр дуусахгүй нь харамсалтай.

 

Дарга нь ихэдсэн Монгол төрийн эмгэнэл

 

 

“Төрийн байгууллагуудаар орж гарын үсэг цуглуулах чинь алаан байхгүй юу” гэдэг үг моодонд ороод удаж байна. Хөл, толгой нь олдохгүй олон даргатай. Дарга нарыг нь олж гарын үсэг зуруулах гэсээр байтал өдөр өнгөрнө. Ядаж байхад цайндаа гарах цагаа Германчууд шиг барьдаг хэрнээ цайнаасаа хэдэн цагт ирэх эсэхээ мэддэггүй дарга нартай гэж байгаа. За тэгээд тэр даргын фракци, энэ даргын фракци гээд дарга ихдэхийн хэрээр ажил нь цалгардаж, ажилчид нь хуваагдах нь энүүхэнд. Дарга, орлогч дарга,  дэд дарга, дэд даргын орлогч дарга,  ......эрхэлсэн дарга, ..... эрхэлсэн орлогч дарга, ..... эрхэлсэн дэд дарга гээд л ундарч өгнө шүү дээ. За тэгээд дарга нар нь бүгдээрээ сайхан өрөөнд суухгүй бол болохгүй. Учир нь тэр фракцийнхан тийм сайхан өрөөнд сууж байхад эдний фракцийнхан дутаж болохгүй. Энэ мэтчилэнгээр төсвийн зардал, урсгал зардал, үргүй зардал урссаар л. Энэ бүхэн ард түмний хоолой дээр тулсан хутга болж байгааг дарга нарт мэдэх ямар ч сонирхол байхгүй. Тэр хэд дээгүүр орж ирж байгаа мөнгийг тэндээ эвтэйхэн зохицуулчихна. Тэдний тарьсан балгийг ард иргэд нь нуруугаа тасартал ажиллаж шимтгэл, татвар нэрээр төлж барагдуулах нь энгийн үзэгдэл болжээ.

 

 

 

У.Жанцан

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд POWER.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Сэтгэгдэлүүд
Нийт 40
Kayli (5.188.*.*)
2017/04/16 14:30:36
Hey, that's a clever way of thnniikg about it. http://cqaynof.com [url=http://wyercc.com]wyercc[/url] [link=http://bprqiga.com]bprqiga[/link]
Polly (46.161.*.*)
2017/04/15 20:53:01
Times are <a href="http://vcvtox.com">ch innagg</a> for the better if I can get this online!
Marnie (5.188.*.*)
2017/04/15 02:16:22
A bit supreisrd it seems to simple and yet useful. http://svscmyzp.com [url=http://rghczzidxil.com]rghczzidxil[ /url] [link=http://ikagrpig.com]ikagrpig[/link ]
Jane (5.188.*.*)
2017/04/14 08:02:29
A few years ago I'd have to pay someone for this <a href="http://tnvzovo.com">i naoimftron.</a>
Benon (5.188.*.*)
2017/03/18 16:45:54
Real brain power on diylsap. Thanks for that answer! http://cvpvjtkxg.com [url=http://hltzbx.com]hltzbx[/url] [link=http://wdbrhgbqbbx.com]wdbrhgbqbbx [/link]
Janesa (5.188.*.*)
2017/03/18 10:54:47
I love these <a href="http://luywxc.com">ar esiltc.</a> How many words can a wordsmith smith?
Jenibelle (5.188.*.*)
2017/03/18 03:47:12
There is a critical shortage of inmrvfatioe articles like this. http://tawujwcaqsb.com [url=http://ecfsotegxa.com]ecfsotegxa[/u rl] [link=http://gckdppj.com]gckdppj[/link]
Buff (46.161.*.*)
2017/03/15 02:51:47
Yup, that <a href="http://hilwjcso.com"> shloud</a> defo do the trick!
Kayli (46.161.*.*)
2017/03/14 06:22:57
Cá para mim, que não percebo nada de política, houve uma trocazinha de qualquer coisa, e não foi de hamburgers por habanos...E o amado, para não ser odiado pelos patrões, disse que não havia aviões nenhuns e agora, já não sabe o que há-de dizer...tal a evidência da sua patranha.E tudo isto quando se proclama a trªÃsparnancia e o combate à fraude.Estamos bem, estamos!...Mas eu não entendo nada deste chiqueiro da política, é só um palpite!Um abraço.
Зочин (150.129.*.*)
2017/03/08 07:49:45
Жишээлэхэд МХЕГ-т 10 хүнтэй хяналтын газар, тэр дотроо 3 хэлтэстэй, нэг хэлтэс нь хэлтсийн дарга, 1 байцаагчтай, өөрөөр хэлбэл 10 хүнээс 4 нь дарга гэхээр гайхмаар байгаа биз.
Иргнн (103.212.*.*)
2017/03/05 16:54:44
Илүүдэл албан тушаалтан бүх түвшинд бий. Албан тушаалтан бүр татварын мөнгөөр санхүүжнэ. Тэдний цалин бага л даа. Цалингийн зардал бол нэг их анхаарал татах зүйл биш. Мэдээж олны олон аван цэн. Нийлбэрээрээ асар их тоо гарана. Түүнээс илүү зардал нь хүн бүр өрөө, сандал ширээ, компьютер, бичиг хэргийн зардал, цахилгаан, дулаан, унаа, машин гээд явж өгнө. Энэ цалигаас хэд лэхин давна. Дээр нь юу гээч, энэ хүмүүс ажилд орохын тулд өөрөөсөө дээших албан тушаалтанд төлбөр төлнө. Энэ бараг жишиг дээ. Энэ л амьжиргааны гол эх үүсвэр дээ. үүнийхээ төлөөсөнд албан тушаал нь хувийн өмчийн шинжтэй болно. Өөрөөр хэлбэл тэд хариуцлага хүлээхгүй болно. Агуулгаараа бол хууь, дүрэм үйлчлэхээ болино гэсэн үг л дээ. Яагад гэвэл албан тушаал төрийнх биш хувийн өмч болсон, түүнийг худалдаад авчихсан юм чинь. Одоо албан тушаалаа бизнес болгох хэрэгтэй биз дээ. Тэгж байж гаргасан зардлаа нөхнө. Нэг иймэрхүү.
ha (103.212.*.*)
2017/02/28 11:59:48
50 nastaidaa yhej baihad
Ард түмэн (89.234.*.*)
2017/02/24 08:26:40
Тэтгэвэрийн насыг огцом нэмэх нь буруу шүүдээ.Сэтгэл зүйд хүнд тусаж байна. Эрэгтэй хүн 65 хүрч тэтгэвэрт гарч чадвал маргааш нь бурхан болно
Зочин (66.181.*.*)
2017/02/23 21:44:39
Энэ тухай ард иргэд маш их ярьдаг. Аль ч нам буюу үгсэж хуйвалдсан хэдэн хүн авч хэлэлцдэггүй. Гэтэл бид яагаад ийм хувиа л хичээж, хувьсгалыг дорд үзсэн новшнуудыг дэвшүүлж байх ёстой юм бэ? Шударга ёс хаачсан? Энэ хэдийн хууль нэрийн доор өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалсан гуулиар шударга ёс алга болсон. Яагаад бид ийм балиар үйлдлүүдийг хараад суугаад байх ёстой вэ? Энгийн иргэд бүгд хэлж, эд нарын дураар загнаыг хориглож, эрхээ хамгаалж тэмцэхгүй бол хэзээ ч нам нэртэй луйварчид ханаж цадахгүй, харин бүр тусгаар тогтнолыг минь үгүй хийх болно. Эрхийнхээ төлөө тэмцэцгээе ард иргэдээ
Зочин (103.26.*.*)
2017/02/23 17:51:45
Сэтгуулч гэдэг унэний дуу хоолой байх естой гэдэг.Гэтэл одоогийн манай нийгэмд олон сэтгуулчид аль нэг улс торийн нам,улс торч,албан тушаалтнуудад уйлчилж,тэдний захиалгат зуйлийг бичиж сэтгуулч гэдэг мэргэжлийг дэлхий дээрх хамгийн анхны мэргэжил гэгддэг хэцуу нэртэй мэргэжилээс ч доош тувшинд аваачиж тавьчихаад байна даа. Цаг уе нь ямар байна зан суртахуун нь тийм л байна гэдэг унэн юм даа.
ЗОЧИН (103.242.*.*)
2017/02/22 18:07:42
ТӨРИЙН АЛБЫГ ЦОМХОТГОХ ЦАГ БОЛСОН , МЭРГЭЖИЛТНҮҮДЭЭСЭЭ ИЛҮҮ ДАРГА НАР ЗҮГЭЭР СУУЖ ЦАЛИН АВНА ТӨРИЙН МӨНГӨНӨӨС ХУЛГАЙЛАХДАА МЭРГЭШСЭН,ХУВИЙН АМЬДРАЛДАА АШИГТАЙ БАЙВАЛ САНААЧЛАГАТАЙ ХАНДДАГ УЛАЙРДАГ ДАРГА НАРЫН ОРОН ТОО ИХЭДСЭН ЭНЭ ТӨРИЙН БҮТЭЦ БОЛИОСОЙ, ХӨВСГӨЛ АЙМАГ ГЭХЭД 2 ОРЛОГЧТОЙ, 1 ОРЛОГЧТОЙ БАЙХАД ХИЙХ АЖИЛГҮЙ ГАДААД ДОТООДОД ЗУГААЛСАН ХҮН БАЙДАГ БАЙСАН, ТӨР АЖИЛ ХИЙДЭГГҮЙ ЗҮГЭЭР ХҮН ЦАЛИНЖУУЛААД БАЙХАД ДАМПУУРАХ НЬ АРГАГҮЙ.
иргэн (202.9.*.*)
2017/02/22 14:54:42
Сул цалин аваад, зүгээр сууж байдаг түшмэлүүд ээ цөөлөөч. Нэг хүний хийх ажлыг 5 хүн хийж байна. Олон жил зүгээр цалин авч сурсан тэнэг гаруудаа тэтгэвэрт нь гарга.
hh (43.242.*.*)
2017/02/22 11:09:13
Юун Мэргэжлийн хяналтын байгууллага бэ энэ хэдэн байцаагч нар чини ажилаа л хийж байгаа ер нч монголчуудад хяналт шалгалт хийж байхгүй бол шудрага бус үйлдэл хийж иргэдийн эрүүл ахуй, байгаль орчинд хортой үйлдэл хийдэг. Одоо зүгээр л харагдаж байна цаашдаа гэм хортой. Харинч хяналт шалгалтын нарийвчилж хийж байх хэрэгтэй дарамт биш. Саял гэхэд 5 хүн үхсэн цаашдаа хэдэн ч хүн үхэхийн бүү мэд
Munkh (173.46.*.*)
2017/02/21 23:52:48
Shaardlagatai arga hemjeeg avahaas oor zamgui shuu dee. Amar hyalbar zamaar hundrelees garna gej yu bdag yum be untaahai mongolchuudaa.
Пунцаг (202.179.*.*)
2017/02/21 23:36:26
Төрөөс хулгай хийсэн хүмүүсийн мөнгийг эргүүлж авах,шоронд хийх төрийн төмөр нүүрийг үзүүлэх цаг болсон.Бичэг үсэг нь тайлагдаагүй олон дарга нараа ажлаас чөлөөлж толгой сайтай ажлын байрны тодорхойлолт хангасан хүмүүсийг тавих цаг болсон.
Lodoi (49.0.*.*)
2017/02/21 22:19:52
Sots nigmiin ved darga nariig medleg ,chadvar,tyrshlaga olon zuiliig harj baij tomildog baisan odoo bol mongo tolson hun darga bolj buh umiig zosni nuheer haraj mongoliin tor dampyyrch bn
МАГ БОЛ (141.0.*.*)
2017/02/21 21:31:56
Дэд сайдгүй ажиллъя.тэтгэвэрийн насыг хот хөдөөгүй ижил 60 байлгая.Дарга нар тансаглахаа болъё. Гадаадад тэнэхээ болъё.Ялангуяа УИХ, Засгийн газрын гишүүд,яам агентлаг,засаг дарга нараа)
zochin (185.182.*.*)
2017/02/21 16:55:54
niisleld umchin gazart 3 ded darga,teevrin gazart 2 orlogch uuniig bolih
Зочин (66.181.*.*)
2017/02/21 15:18:42
Mash unen kheljee . MХЕГ -g tatan buulgah heregtei deed zergiin daramtlagch nar muusain ydarsan irgediig estoi daramtalj ugdug gazar gedgiig bugd medne shuu dee
Зочин (59.153.*.*)
2017/02/21 12:27:34
Монголд дарга нарын тоо ихэдсэн дарга нараа цөөлөөчээ ингэж чадахгүй л дээ 60 тэрбумаар албан тушаал наймаалцсан юм чинь хайран 60 тэрбум энэ их мөнгөөр нам нь юу хийдэг бол
Г.Батнасан (202.179.*.*)
2017/02/21 11:00:33
Бүх шатны төрийн албан тушаал хамгийн үнэ цэнэтэй бараа болоод удаж байна даа. Худалдагч нь улс төрийн нам нэртэй бүлэглэлийн толгой луйварчид, худалдан авагч нь тухайн намын батлах өвөрлөсөн луйварчид. Худалдан авсан барааны баталгаат хугацаа 4 жил.
зочин (202.9.*.*)
2017/02/21 09:49:37
ХУДАЛДАЖ ЗАРДАГ ЭНЭ ОЛОН ДАРГА САЙД НАРАА ЦЕЕЛЕЕЧ ЭЭ МАНЫХАН ТЕРИЙН БАЙГУУЛАГА ГЭЖ ТАТВАР ТЕЛЕГЧИДИЙН МЕНГИЙГ УРГУЙ ЗАРСАН ШАМШИГДУУЛСАН ГАЗРУУДАА ТАТААЧЭЭ ГАНЦХАН ДЭД САЙДЫН ЦАЛИН ЛУЙВАР АВИЛГЫН МЕНГЕЕР БАРАГ ЦЭЦЭРЛЭГ БАРИНА ШУУ
mdm m D (73.92.*.*)
2017/02/21 08:22:36
OLON AIMAG SUMIIG TSOORUUL
сонгогч иргэн (202.179.*.*)
2017/02/21 07:20:02
МАН- хамгийн эхний ээлжид МХЕГ-аа татан буулгах гах хэрэгтэй Асар их төсөв хэмнэнэ дээрээс нв авилга багасана Алтанхуягын з/газар татан буулгах гээд улс төрчдийн эсэргүүцэлтэй тулгараад чадаагүй Одоо энэ ИХ,ЗГ-т татан буулгах боломж нь бүрэн бий шүү
Иргэг (178.88.*.*)
2017/02/21 00:41:08
Mergeiliin bus mhg yostoi he reggi Neg oron toond 3-4 baisaagsh aillj biznesmenuudiig daramtalahaas our ajilgui
Зочин (202.9.*.*)
2017/02/20 21:16:28
Аймаг сумуудыг нэгтгэж сумдын ИХ гэж дампуу байгуулгыг татан буулгах хэрэгтэй
irgen (66.181.*.*)
2017/02/20 21:01:16
Darga nar n ihedsen Tortei, Generaluud n ihedsen Armitai,Tushmed n ihedsen Yamdtai,Utaa n ihedsen hottoi, uur n ihedsen irgedtei uls bol Mongol.
Зочин (103.212.*.*)
2017/02/20 20:14:47
Мэргэжлийн хяналт ёстой хэрэггүй дарамтлагч худлаа байгууллага ажил амьдрал мэдэхгүй авилга өгч ороод шархаа нөхөх зорилготой бүлэг хүмүүс Одоо сүүлийн үед хорооныхон хандив нэрээр авилга нэхнэ Тодорхойлолт нэртэй тушаатай...
зочин (202.179.*.*)
2017/02/20 19:56:41
Хамгийн хэрэггүй байгуулага МХЕГ гэдэгтэй санал нэг бна Сонгуульд ялсан намын мэдлэг чадваргүй хүмүүсээ шахдаг газар нууц биш МХГ-н нөхдүүд бол авилга авна хүн дарамтална өөр ажилгүй хүмүүс дээр нь төсвөөс цалин цохиод суудаг МХГ байгаад яах юм хар тамхи хортой архи нь орж ирсээр монголчууд хордсоор л бна татан буулгах хэрэгтэй
Зочин (103.212.*.*)
2017/02/20 19:26:01
МХЕГ-ыг яаралтай татан буулгавал маш зөв шийдвэр болно. Байцаагч нарыг нь тухайн салбарт шилжүүлбэл маш их мөнгө хэмнэнэ.Тэрбум тэрбумаар хэмнэнэ.
зочин (59.153.*.*)
2017/02/20 17:57:54
Ажил үүрэг нь давхардсан ижил үйл ажиллагаа явуулдаг байгууллага агентлагуудыг ч нэгтгэвэл таарна. Соёлын өвийн төв, Соёл урлагийн газар нэртэй 2 агентлагийг нэгтгэх, Байгалийн түүхийн музей Үлэг гүрвэлийн төв музей 2 -ыг нэгтгэх,
Зочин (150.129.*.*)
2017/02/20 17:28:29
Цагдаагийн байгууллагад ямарч хэрэггүй олон орон тоо байнаа.Ямарч цэрэггүй машин унасан хэлтсийн дарганцар, юу хийдэг нь мэдэгдэхгүй олон нийтийн байцаагч нэртэй хүмүүс,баахан хүүхнүүд, гэх мэт.Яс юман дээрээ хийдэг нь цөөхөн шүү дээ.Олигтойхон бүтцийн өөрчлөлт хийгээд цомхтгол хиймээр юм.
ЖАГСАГЧ (59.153.*.*)
2017/02/20 16:34:46
ЦАГААН САРЫН ДАРАА ЗАВТАЙ БОЛЖ БАЙГААД ЭНЭ БҮГДИЙН ЭСРЭГ ЖАГСАЖ ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХААС. МИНИЙ ТӨЛӨӨ ХЭН Ч ХӨДЛӨХ ҮГҮЙ ЮМ ШИГ БАЙНА.
Зочин (112.72.*.*)
2017/02/20 15:39:14
Ded said nariig ustgald oruulah heregtei. Ter darwaan har gej nuhur yamar alban tushaaltaigaa ch medehgui ANiin bugsiig uhaad l umnuh ajlaa hiigeed bh yum zailuul zailuul
Зочин (124.158.*.*)
2017/02/20 14:44:56
uneen unen. ene bur arai dendej bn. ard tumen ulsturchdiin udseniig tuluh yosgui