Түгээх    
А.Зангадыг Н.Энхболдын сонгуулийн ерөнхий менежерээр ажилласан Д.Хүрэлбаатараар сольсны цаад учир

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын ерөнхий аудитор А.Зангадыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, орных нь хүнийг томилох асуудлыг хэлэлцэж байна. А.Зангад өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэж байгаа ч “Өргөдлийг нь өөрөөр нь өгүүлэх буюу хүчлэх аргыг хэрэглэсэн” гэж учир мэдэх хүмүүс ярьж байгаа юм. Д.Хүрэлбаатар нь Н.Энхболд гишүүний сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаж байсан бөгөөд Төв аймгаас ажлын гараагаа эхэлж, аймгийн Засаг даргын Тамгын газраас эхлэн яамдын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Одоо Барилга хот байгуулалтын сайдын зөвлөх, Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаагаас нь харахад Ардын намын нөлөө бүхий гишүүдийн нэгд зүй ёсоор орж таарах юм. Ямартай ч МАН-ынхан аудитын газрыг ийнхүү өөрийн болгож байна.

 

 

Энэ сарын 20-нд олон улсын валютын сангаас Сангийн яам, Аудитын газартай хамтран Монгол Улсын санхүүгийн нөхцөл байдалд шалгалт оруулах бэлтгэлийг хангаж байгаа гэх. Энэхүү шалгалтыг угтаж, ерөнхий аудиторыг яаран чөлөөлж байгаа нь энэ юм байна. Нөгөөтэйгүүр, аудитын газрыг гартаа авах нь нэн чухал асуудал гэдэг тодорхой биз ээ.

Н.Түвшин

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд TSENZURGUI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Сэтгэгдэлүүд
Нийт 2
Зочин (66.181.*.*)
2017/01/16 09:59:20
ЭНМУУ ЗАНГАД ГЭЖ ЕСТОЙ НЭГ ЮУГЭМЭЭР Ч ЮМБЭДЭЭ..... ХЭЛЭХ УГ Ч АЛГА ДАА....
Зочин (124.158.*.*)
2017/01/12 17:05:10
aydit bol hamgiin shuhal alba. eniig awahguigeer MANiinhan luawraa daldalj chadahgui l dee. ugaasaa