Түгээх    
БЗД-ийн Газрын албаны дарга асан Н.Батсүх батлан даалтад гарчээ

Хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэгдэх Баянзүрх дүүргийн Өмч, харилцааны газрын дарга асан Н.Батсүх батлан даалтад гарчээ. Түүнийг "Их цуурайтын ам"-нд газар эзэмших эрхийн гэрчилгээг БНХАУ-ын иргэн Л-д олгохдоо  200 гаруй сая төгрөгийн хээл хахууль авч байхыг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид үйлдэл дээр нь саатуулсан тухай мэдээлэл гарч байсан.

 

Түүнийг баривчлагдсаны дараа "Өглөөний сонин" дээр Н.Батсүх бус БЗД-ийн дарга нар хууль бус газар олголтын цаана байгаа гэсэн утга бүхий нийтлэл гарч байсан. Тодруулбал, түүнийг өмнө нь ГЕГ-ын орлогч даргын албан тушаалыг хашиж байхад нь мөн л арван сая төгрөгийн луйврын хэрэгт гүтгэж ажлаас нь чөлөөлж байсан тухай нь дурьдсан байдаг. Мөн түүнийг 200 сая төгрөг хэн нэгэнд өгч байсныг газар дээр нь барьсан гэгдэж байгаа ч яг харсан хэвлэлийнхэн байгаа юу гээд Н.Батсүхийг 200-хан сая төгрөгөөр өөрийн толгойг цусдах хүн биш гэдгийг ч сануулсан. Бүр цаашлаад  Н.Батсүхийг зохион байгуулалттайгаар газар зарсан гэх хэрэгт унагаж, үүний ард хэн гэгч эрх мэдэл бүхий дарга нуугдаж байна вэ гэдэг нь анхаарал татаж байна. Бүр тодруулж хэлбэл, Н.Батсүх нь эрх мэдлийнхээ хүрээнд бусдад газар олгодгийг товойлгоод  ар гэрийнхнийг хэл ам гаргаж болохгүй, тэгвэл ял нь нэмэгдэнэ гэж хуулийнхан сүрдүүлсэн гэсэн байдаг. Энэ бүхнээс харахад Н.Батсүхийн ар гэрийнхэн дээрх сонинд уг нийтлэлийг захиалж бичүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, сэжигтний ар гэрийнхэн хууль бус газрын наймаа гэгчийн цаана БЗД-ийн удирдлагууд байгаа гэж үзэж байгаа гэдэг нь илэрхий болсон.

 

Тэгэхээр өнгөрсөн хугацаанд Н.Батсүхийг ам нээх вий гэж айж байсан хүмүүс батлан даалтад авсан байхыг үгүйсгэхгүй аргагүй юм. Ямартай ч Монголын өнөөгийн нийгэмд жинхэнэ хэргийн эзэд бус гар хөл болсон нөхөд нь хэргийг үүрч, ял аваад хэдхэн жил шоронд суудаг моод дэлгэрээд байгаа. Түүх давтагдах нь уу, аль эсвэл

 

 

Н.Түвшин

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд POWER.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Сэтгэгдэлүүд
Нийт 12
ZOCHIN (202.21.*.*)
2017/01/16 22:11:20
bz dyyrgiin gazriin alba gej ashig sonirhliin zurchil byhii hymyys ajilladag baih
Зочин (202.70.*.*)
2017/01/14 18:05:20
harin tehhh. ed nariin huwid 200han l daa
Зочин (139.5.*.*)
2017/01/14 07:42:08
200 han say gechijee
Зочин (202.72.*.*)
2017/01/13 02:22:31
zoriyd zohion baigyylsan hereg gedeg n ynen baihaa.alban oreendee avilga avaad syyj baih teneg hyn baihyy.barimtgyi zyiliig telbertei bichee bolioch.
Зочин (103.212.*.*)
2017/01/12 17:56:05
Шүүхээр шийдвэрлээгүй зүйлийг төлбөртэй бичихээ болих хэрэгтэй. Баримт нотолгоотой зүйл бичихихэрэгтэй!
Зочин (124.158.*.*)
2017/01/12 16:44:52
bitii tenegteechee. ugaasaa naadah chin batzorigtoi ymarch hanaagvi. zvgeer l ANiin boohoi
иргэн (202.170.*.*)
2017/01/12 12:45:56
энэ хүн ямар мэргэжил, боловсрол, туршлагатай болоод гааль, газрын албанд ажиллаад байдаг юм бол доо.Дандаа мөнгө эргэлдсэн авилгын уурхайг тойроод байдагийг нь бодвол мөнгөнд шунасан, амтанд нь орсон хүн бололтой.Батлан даалтад гархаараа л хэргээс мултардаг туршлага бий шүү дээ.Түүнийг дээрээс нь захиалагч нар нь зохион байгуулдаг.Тэгээд л хууль гууль болоод улс хохироод л жүжиг дуусна даа...харж л байгаарай.
зочин (198.7.*.*)
2017/01/12 11:41:06
боловсрол багатай төрд сэтгэлгүй авилга бол авнаа наад хүн чинь төр төмөр нүүртэй дээ шуналтай хүн төрд тэнцэхгүй түмэн олон нүдтэй чихтэй сэтгэл байсангүй дээ хуулийн дагуу шийдэх ёстой
Зочин (103.229.*.*)
2017/01/12 11:06:59
Hanaj tsaddaggui yum baih daa
Зочин (103.229.*.*)
2017/01/12 11:04:30
Batsuh heterhii erh medelee ashiglasan jiriin irgen gazriin bichigteigee orood ochihod ene bish gej bsan hun. Uil laigaa edeldee uvuu mini arai bish bsan shh
Зочин (103.9.*.*)
2017/01/12 10:54:02
ЭНЭ ХҮН ЧИНЬ УИХ БАТЗОРИГИЙН ДҮҮ ГЭСЭН БИЗДЭЭ СЭТГҮҮЛЧЭЭ УЛМ ТӨР ХИЙХЭЭ БОЛЬМООР ЮМ
zochin (202.131.*.*)
2017/01/12 10:27:27
hahuuli abch bgaad barigdsan ni l ene bolohoos barigdaagvi gazriin albani darga nar zundu shvv de