Түгээх    
С.Наранцэцэг: “Ситинет” компани шинэчлэгдлээ

 

 

 

Интернэт үйлчилгээний анхдагч “Ситинет” компанийн 10 жилийн ой энэ онд тохиож байна. Тус компани өндөр хурдны интернэтийн үйлчилгээг айл өрх, албан байгууллагад хүргэх ажлын хүрээнд техникийн хэд хэдэн шинэчлэлийн ажлыг хийж байгаа юм. Энэ талаар тус компанийн Техникийн албаны захирал С.Наранцэцэгтэй ярилцлаа.

-Ситинет компани хэрэглэгчдэд интернэтийн үйлчилгээг хүргэх ажлыг 10 жилийн турш хийж иржээ. Энэ жил 10 жилийнхээ ойтой золгож байгаа танай компанийн өнгөрсөн хугацаанд олж авсан ололт амжилт юу байв гэдгээс яриагаа эхэлье?

-10 жил гэдэг их урт хугацаа. Манай хамт олны хувьд ололт амжилт, бахархан ярих сайхан үйл явдлууд,  алдаа оноо,  туршлагаар баялаг он жилүүд байлаа. “Ситинет” компани 2007 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Монгол Улсад анх удаа 10Гига-ийн багтаамжтай хотын (Metro Ethernet IP/MPLS) цагираг сүлжээг байгуулж Улаанбаатар хотод хамгийн их багтаамжтай, өргөн зурвасын өндөр хурдны интернэт үйлчилгээг үзүүлэх технологийг нэвтрүүлсэн. Энэ цагаас хойш бид салбартаа ихийг санаачилж, хэрэглэгчдэд өндөр хурдны интернэт үйлчилгээг үзүүлэх зорилго тавин ажиллаж байна.

-“Ситинет” компани техникийн ямар шинэчлэлийн ажлыг хэрэгжүүлээд явж байна вэ?

-2016 он “Ситинет” компанийн хувьд шинийг санаачилж, хэрэгжүүлсэн ажил ихтэй жил байлаа. Бид орон сууцны хорооллуудын хуучин сүлжээгээ шинэчлэн GPON сүлжээг нэвтрүүлсэн билээ. Хотын төвийн орон сууцны хорооллууд GPON сүлжээнд бүрэн холбогдлоо. Үүнийг цаашдаа интернэт дээр суурилсан телевиз болон бусад нэмэлт үйлчилгээг нэвтрүүлэх техникийн бэлтгэл ажил гэж бас ойлгож болно. GPON сүлжээг нэвтрүүлснээр өрхийн хэрэглэгчид “Download speed-2.5Gbps“, “Upload speed-1.2Gbps” хүртэлх хурдаар мэдээллийг хүлээн авах, дамжуулах техникийн боломжийг бүрдүүллээ. Мөн үндсэн сүлжээндээ өргөтгөлийн ажлыг хийж сүлжээний хэрэглэгчийн багтаамжийг 200.000-д хүргээд байна.

-GPON систем гэдгийг энгийн хэрэглэгчдэд ойлгомжтойгоор тайлбарлаж өгөхгүй юу?

-Монгол Улсад интернэтийн үйлчилгээ нэвтрээд 20 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд хэрэглэгчдийн техник технологийн ойлголт мэдлэг ихэд сайжирсан. Өндөр хурдтай, найдвартай, мэдээлэл дамжуулах сувгийг эрэлхийлэх хэрэглэгчдийн тоо ч өдөр ирэх бүр өсч байна. Хэрэглэгчдийн энэхүү хүсэл шаардлагыг бүрэн хангах үзүүлэлт бүхий технологийн шийдэл бол шилэн кабелийн GPON сүлжээ юм. GPON сүлжээнд холбогдсон айл өрхийн хэрэглэгчид 1000Мбит/секунд хурдаар интернэтэд холбогдон өндөр нягтаршилтай дуу, дүрс бүхий контентыг ямар нэг гацалтгүйгээр үзэх боломжтой болж байна.

-Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газраас 2015 онд гаргасан тайлан мэдээгээр нийслэлд суурин интернэт нэвтрээгүй 218.606 айл өрх байгаагийн бараг 90-ээс дээш хувь нь гэр хороололд оршин сууж байна гэсэн судалгаа байдаг. Иймд танай компанийн хувьд гэр хорооллын өрхөд өндөр хурдны интернэтийн үйлчилгээг хүргэх чиглэлээр ямар ажил хийж байгаа вэ?

-Бидний хийж хэрэгжүүлж байгаа бас нэг ажил бол гэр хорооллын өрхийн интернэтийн сүлжээний шийдлийг боловсруулах ажил юм. Бид гэр хорооллын орчин нөхцөлд нийцсэн сүлжээний хамгийн тохиромжтой шийдлийг гаргаж, туршилтын ажлыг хийсэн. Туршилт маань ч амжилттай болсон. Гэр хорооллын 100 орчим өрхийг сонгон авч шинэчилсэн сүлжээнд холбож интернэтийн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргээд явж байна. Гэр хороололд байгаа одоогийн интернэтийн үйлчилгээтэй харьцуулашгүй тогтвортой, найдвартай өндөр хурдны интернэтийн үйлчилгээг гэр хорооллын иргэд авч байгаа юм. Энэ туршилт өнгөрсөн жил хийгдсэн. Үүнийгээ бид энэ онд үргэлжлүүлж, гэр хорооллын айл өрхүүдийг үе шаттайгаар интернэтжүүлэх ажлыг хийхээр төлөвлөөд ажиллаж байна.

-“Ситинет” компанийн шилэн кабелийн сүлжээний нэвтрэлт хэр өргөн хүрээтэй байна вэ?

-Манай компани байгуулагдсан цагаасаа шилэн кабелийн холболтыг нэвтрүүлсэн. Сүлжээний хамрах хүрээ нийслэлийн орон сууцны хорооллуудад 70 орчим хувьтай. GPON сүлжээний технологийг нэвтрүүлсэнээр эцсийн хэрэглэгч бүрийг шилэн кабелиар холбож байна гэж ойлгож болно. 

-Танай компани технологийн шинэчлэлд анхаарч ажиллаж байгаа юм байна. Техник технологийн шинэчлэлийг хийхэд хөрөнгө оруулалт их чухал. Өнгөрсөн хугацаанд хэдий хэр хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн бэ?

-Ер нь аливаа техник технологийн шийдлийг нэвтрүүлэхэд зардал өндөртэй байдаг. Бид сүүлийн хоёр жилд 800 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Манай компанийн хувьд сүлжээн дэх хэрэглэгчийн багтаамжийг нэмэгдүүлж, өргөтгөсөн байгаа. GPON системийг нэвтрүүлсэн. Гэр хорооллын өрхийг интернэтжүүлэх ажилд хөрөнгө оруулалт хийсэн юм. Түүнчлэн 2013 оноос хойш манай компани Дархан-Уул аймагт өндөр хурдны интернэтийн үйлчилгээг үзүүлж байгаа. Цаашдаа ч үйл ажиллагаагаа өргөтгөж орон нутаг руу чиглэж ажиллах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна.

-Гурвалсан үйлчилгээ үзүүлэгч компаниудын хувьд дутагдалтай нэг зүйл байдаг нь интернэтийн хурд удаан байна гэсэн гомдлыг хэрэглэгчид хэлдэг л дээ. “Ситинет”-ийн хувьд тэднээс ялгарах давуу тал нь юу вэ?

-Манай компани одоогоор дан интернэтийн үйлчилгээ үзүүлж байгаа ч үйлчилгээний чанар, найдвартай байдал, өндөр хурдыг онцгой анхааран ажиллаж байна. Бүх хэрэглэгчдийн интернэт ямар нэг хэрэглээний хязгаар байхгүй. Дотоодын сайтууд руу хурдны хязгааргүй, шөнийн цагаар айл өрхийн хэрэглэгчид интернэтийг хурдны хязгааргүй ашиглах боломжтой. Гурвалсан үйлчилгээний хувьд нэг шугамаар олон үйлчилгээг хүргэж байгаа тул шугам дээр гэмтэл гарахад телевиз, интернэт, суурин утас аль аль нь тасарчих тал бий. Иймд эдгээр үйлчилгээг салгаж тус тусад нь авбал ямар нэг доголдол гарсан тохиололд үйлчилгээнүүд хамтдаа тасрах эрсдэлээс сэргийлэх боломжтой юм. Сүүлийн үед гурвалсан үйлчилгээ авч байсан айл өрхүүд манайхаас интернэт үйлчилгээг авах хандлага нэмэгдэж байна.

-10 жилийн турш “Ситинет” компанитай хамт байсан хэрэглэгчиддээ хандаж та юу хэлэх вэ?  

-10 жилийн түүхийг бидэнтэй хамтран бичилцсэн эрхэм хэрэглэгчид, харилцагчид та бүхэндээ гүнээ талархал илэрхийлж, та бүхний ажил, амьдралд амжилт хүсэхийн ялдамд, “Ситинет” компанийн үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн мэндийг хүргэе.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.