Түгээх    
Н.Амарзаяа гэдэг чинь харагдаж байгаа шигээ хүн биш, таминь ээ

 

Саяхан УИХ-ын нэгэн эмэгтэй гишүүн “Агаарын бохирдлыг хэрхэх вэ” гээд ангийнхан нь тархиа гашилгаж байхад бохь зажилж суусан юмуу даа. Тэр нь хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, сошиал ертөнцөөр нэлээд хүч авч, мань гишүүнийг олон нийтэд танилцуулсан юм байх. Харамсалтай нь олон нийт түүнийг сайнаар хүлээж аваагүй нь мэдээж. “Эргүү, тэнэг, боловсролгүй, дүнхүү” гээд л хэлэх хэлэхгүй үгээр гоочилж байна билээ. Гэхдээ энэхүү үйл явдлаас үүдэн УИХ-д Н.Амарзаяа гэдэг гишүүн байдаг. Байх байхдаа Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраатай өрсөлдөж ялсан гэдгийг нь хараад гайхаж, түүний талаар судалж үзлээ. Тэрбээр олон нийтийн дүгнээд байгаачлан тийм ч болхи “амьтан” биш бололтой юм.

Өөрийнх нь албан ёсны намтарт аймгийнхаа 1,3 дугаар сургуульд физик, математикийн багш хийж байгаад нягтлан бодогч мэргэжлээр мэргэшиж, аймгийн Засаг даргын Тамгын газарт Санхүү хариуцсан дарга хүртэл хийж, МАН-ын хорооны дарга, “Бонсайт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болсон гэжээ. Харин ойр тойрныхных нь ярьж байгаагаар Өмнөговь аймаг дахь “Содмонгол” шатахуун түгээх станцийн эрхлэгчээр багагүй хугацаанд ажиллаад сонгуулийн өмнөхөн нэр дэвшихээр ажлаа хүлээлгэж өгсөн юм байх. Гэхдээ энэ тухайгаа тэрбээр намтартаа бичүүлээгүй байсан. 10 жилийн багш байхаасаа л нам дагаж, Ардчилсан намынхны зүрхэнд шар ус хуруулсан МАН-ын идэвхитэй гишүүдийн нэг болжээ. Улмаар багшийн ажлаа орхин намын идэвхитэй гишүүн байсан нь хэсэгхэн зуур ч гэсэн аймгийнхаа МАН-ын хорооны даргын ажлыг хашихад нь түлхэц болсон байна. Энэ нь ч түүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд нь нөлөөлсөн гэнэ билээ. Э.Бат-Үүлийн хэлсэнчлэн “Ардчилсан намынхны арчаагүй байдлаас болж МАН-аас нэр дэвшсэн бор халзан төлөгнүүдэд ч ард түмэн саналаа өгсөн” гэдэг жишээг олон хүн Н.Амарзаяатай холбож эндүүрээд байх шиг байна. Тэр бор халзан төлөг биш гэдгийг Өмнөговь аймгийн Ардчилсан намынхныг хүртэл айлгадаг нэгэн байсан гээд бодохоор ямаршуухан хүн бэ гэдгийг нь түвэггүй мэдчихэж болохоор.

 Түүнийг “Содмонгол”-ын ШТС-ын эрхлэгч байсан гэхээр олон хүн  Ц.Ананбазарын утсан хүүхэлдэй гэж ойлгодог ч үнэн хэрэгтээ Өмнөговийн Засаг дарга Н.Наранбаатар, Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Баянмөнх нар цаана нь байдаг гэх юм билээ. Ямарсайндаа л хамт нэг намаас нэр дэвшиж, ялалт байгуулсан Л.Энхболд гишүүнтэйгээ үзэл бодол нийлдэггүй гээд ялгаварлан гадуурхаж байхав дээ. Хүнийг гаднаас нь хараад дүгнэх буруу гэдгийг энэ үйл явц тодхон баталчихлаа. Н.Амарзаяа гэдэг чинь олны нэрлээд байгаачлан "Өрөвдөлтэй, дүнхүү, болхи" нэгэн биш ээ. Түүнийг сонгосон Өмнөговьчууд л хөөрхийлөлтэй байна даа.

 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд TSENZURGUI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Сэтгэгдэлүүд
Нийт 13
ЗОЧИН (66.181.*.*)
2017/01/12 01:30:24
ЦУС ОЙРТОЛТЫН ЖИНХЭНЭ ҮЗҮҮЛЭН БАЙНА ДАА. ДУХАН ДЭЭР НЬ БИ ТЭНЭГ ГЭСЭН БИЧИГ БАЙНА. НЭЛЭЭН ХҮНД ГАР БАЙНА.
Hutsvaa (27.123.*.*)
2017/01/11 22:26:50
Ehleed bagsh hiij bgaad nam dagaj ajlaasaa garsan gj bgaa. Tgcheed Tamgiin gazart Sanhuugiin heltesiin darga hiisen gene uu?? Toriin alban haagch nam dagaj boldog oo??? Amarzaya?
Boli za. (27.123.*.*)
2017/01/11 22:24:20
Ugui ee ene ch odoo yaaj ch bodson tiim chuulgand bohi zajilna gedeg bolovsroltoi, soyoltoi hunii hiih uildel uu Omnogovichuud aa??? Hool idsnees ylgarah yu baihiin? Omooroh gej orovdov shivdee. Tsainii gazart suugaa bish dee ymar. Ulbar shar avgai chin. Haha
ЭМЭГТЭЙ (202.179.*.*)
2017/01/10 18:42:35
АНын эрчүүдийн зүрхэнд шар ус хуруулсан эмэгтэй гэж Амарзаяа гэх эмэгтэйг сайлаад бна уу гоочлоод бна уу. Ямартай ч ажлын цагаар бохь зажлаад утсаар ярьж бгаа нь хоёронтоо сошиолоор цацагдсан.бусдыг хүндэтгэх болон өөрийнхөө ажилд хайнга ханддаг гэж ойлгогдсон
Зочин (202.170.*.*)
2017/01/10 18:30:08
хахахаха. арай ч дээ. энийг буудаж ал
хөөрхий дөө (202.9.*.*)
2017/01/10 08:59:32
Өмнөговийнхонсч мөн ч мундаг сонголт хийж нэг бор улаан халзан төлөг гаргаж ирж дээ. Яана даа?!
Зочин (202.179.*.*)
2017/01/09 23:30:30
iimerhvv utsan hvvheldeenvvd uih dahi maniin bvlgiin diilenhen ba shinkowuud bvgd iim malnuud zvgeer awtomat konofchinguud
ЗОЧИН (139.5.*.*)
2017/01/09 21:09:24
БОЛОВСРОЛ МУУТАЙ, ЁС СУРТАХУУН ГЭЖ ЮУ Ч ГЭДГИЙГ МЭДЭХГҮЙ ОГТ СОНСОО Ч ГҮЙ, УВАЙГҮЙ ЭТГЭЭД ГЭДЭГ НЬ ИЛТ БАЙНА. ИЙМ ЮМНУУДААР УЛСАА УДИРДУУЛНА ГЭХЭЭР АРАЙ Л БИШ ЭЭ. ӨМНӨГОВИЙНХОН ЭНЭ ХҮНЭЭ БУЦААЖ ТАТ. ДӨРВӨН ЖИЛ ЮУ Ч ХИЙХГҮЙ ЭНЭ ХҮН ЧИНЬ. ТАНАЙХНЫГ УГААСАА ДЕБИЛҮҮД ГЭДЭГ НУТГИЙН ЧИНЬ НЭРИЙГ УЛАМ ГУТААЖ ДУУСЛАА.
Sos (202.21.*.*)
2017/01/09 16:30:24
Яалт ч үгүй матар харагдаад байна даа
зочин (150.129.*.*)
2017/01/09 16:14:16
Боловсрол муутай, дээр нь ёс суртахуун тааруу , хэтэрхий их улс төрждөг ийм л хүн юм байна. Аймагтаа их ажил хийсэн хүнийг ялсан гээд байдаг. Илүү ажиллахыг нь харж дээ. Өмнөговьчуудад сайн сайхныг хүсье. Бодвол өдийд Өмнөговийхан энэ хүнийхээ амлалтыг хүртээд сайхан байгаа биз.Та нар энэ хүнээ битгий муулаарай. Та нар үүнээсээ ч дор хүмүүс шүү дээ.
Зочин (124.158.*.*)
2017/01/09 15:37:14
hahahahaha
Зочин (202.179.*.*)
2017/01/09 15:16:19
vleesen bohind agaariin olon bohir naalddag tuugeeree agaar tseberlej baihad yund ni uurlaad baigaa yum genee ENE hun
Зочин (124.158.*.*)
2017/01/09 15:08:46
medeejshdee. enhiin tsagaan tagtaa bsn bol yu gej UIH-d orj irdiin. naadah chin jinhene horchnoos horchin awgai daa. gehdee odoo yaay gehew manai nutgiinhnii l hohi