Түгээх    
Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт 7 хувь, Ипотекийн зээлийнх 97 хувь

 

Ийм л байна. Хөгжлийн банкнаас гаргасан Чингис, Самурай бондоос зээл авч, үйлдвэр барина, томоохон бүтээн байгуулалт хийсэн аж ахуйн нэгжүүдийн зээлийн эргэн төлөлт 7 хувьтай байна. Харин орон сууцтай болохын тулд 20 жил зээл тавьж буй жирийн иргэдийн зээлийн эргэн төлөлт 97 хувь. Зээл авсан компаниудын цаана том дарга нарын компани, мөнгөтэй нөхдүүдийн бизнес байгаагаас биш жирийн иргэд Чингис бондоос зээл хүртэж чадаагүй. Тэгтэл энэ нөхдүүдээ зээлээ төлж чадахгүй, эргээд улсад хүндрэл учруулж байхад ипотекийн зээлтнүүд үг дуугүй л зээлээ өдөр бүр төлж байна. Хэдийгээр зээлээ төлж чадахгүй өдөр тохиох ч арай хийж авсан байраа алдчих вий гэсэн болгоомжлолоосоо болж зээлд дарлагдаж өдөр шөнөгүй ажиллаж байна. Тэгтэл бизнес эрхлэгч зарим нь үйлдвэр барина гэж бондоос зээл авсан хэрнээ ямар ч үйлдвэр барилгүй, өөрийн хувийн бизнес рүүгээ л хөрөнгө оруулчихсан байдаг юм билээ. Бас болоогүй ашиг төдий чинээ олсон хэрнээ буцаад зээлээ төлөх болох дээрээ чадамжгүй болоод суучих жишээний.

Өнөөдөр Сангийн сайд “Хөгжлийн банкны удирдлагад өр авлагын алдагдлыг бууруулах чиглэл өгсөн. Гэтэл эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр улсын төсвөөс санхүүжүүлсэн төслүүдийн өр авлагыг барагдуулахад хүнд байгаа” гээд яриад сууж байна. Хүнд байна гэдэг үгээр бондын зээлийг хааж боломгүй санагдана. АН, МАН-ын гишүүдийн аль алийнх нь эрх ашиг орсон бизнесийнхэн бондын мөнгийг хувааж “идчихээд” одоо төлж чадахгүй болчихоод байгаа нь хачирхалтай. Эрх мэдэлтнүүд зээл авч болдог төлж болдоггүй нь хаанахын зарчим бэ.

Хөгжлийн банк байгуулагдсанаас хойшхи хугацаанд олгосон нийт зээлийн 92 хувь нь төлөгдөөгүй. Үүн дотор улсын төсвөөс санхүүжүүлсэн төслүүдийн 3.2 их наяд төгрөгийн өр авлагын асуудал бий. Уг нь Чингис, Самурай бондоор нийт 1.8 тэрбум ам.доллар 580 саяын евро бонд босгож Хөгжлийн банкаар дамжуулан эдийн засгаа дэмжсэн.

Харин өнгөрсөн жилүүдэд 20 мянга, 4 жилдээ 80 мянган айлын орон сууц ашиглалтад орж, 5 болон 8 хувийн ипотекийн зээлээр иргэд худалдан авч, зээлийн эргэн төлөлт нь 97 хувьд хүрсэн. Ийм л байна. Авч болсон юм хойно төлж сурмаар даа.      

М.Төр

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд TSENZURGUI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Сэтгэгдэлүүд
Нийт 11
uovftcljua (46.161.*.*)
2017/02/17 04:15:05
XbYVni <a href="http://qggrxgonauez.com/" ;>qggrxgonauez</a>, [url=http://mbynwwtefcov.com/]mbynwwtefc ov[/url], [link=http://caqofcmwyrrn.com/]caqofcmwy rrn[/link], http://kskjcxjxwdps.com/
зочин (103.9.*.*)
2017/01/02 12:30:38
Төрийн банкнаас зээл авсан тэр нөхдүүдийг ил болгооч ээ. Ганц нэгийг нь зээлээ төлөхгүй бол хороогооч
Өнөрөө (66.181.*.*)
2016/12/28 07:18:52
Мөнгө оргүй алга болдоггүй , өөр сдөөр нь төлүүл энэ тэнд зүсийг нь хувилгаад л нуучихсан байгаа .банкны зээлийн асуудал яахаараа улсын нууц болчихдог юм . Бзнесийн эрх ашиг үйллүүлэгчийн нууц л гэж байдаг . Намын нууц гэж яри.вал таарна . Энэ нямдорж эх орны эрх ашиг бодож эхлэх болоогүй л юм байхдаа .хүн алсан хэргийг хүртэл улсын нууц болгож байна шүү ,нам нь .захиалагч нь хэн гэдгийг мэдэж л байсан шүүдээ эхнээс нь
оогий (49.0.*.*)
2016/12/27 21:02:01
ихэнх зээлийг Гарамжил, Номтойбаярын мах компани авсан гэсэн шд, тэд л төлөх ёстой биз дээ
иргэн (202.179.*.*)
2016/12/27 18:56:28
Зээл авсан авилгагчдыг зоригтой ил гаргаад улсыг хохиролгүй болгоочээ жирийн ард хөгжлийн банкнаас зээл өгөөгүй шүүдээ
ЗОЧИН (202.179.*.*)
2016/12/27 13:43:26
Засаг, төрд олон жил дахин дахин сонгогдон гарч улсын өмч хөрөнгийг шамшигдуулан өөрийн хөрөнгөө аривжуулж байгаа нөхдийг үндсээр нь өөрчлөх цаг аль хэдийн болоод өнгөрсөн шүү дээ. Ард түмэн дийлхийг больсон байна. 2016 оны сонгуулиар өөрчлөлт оруулах байсан боловч ард түмэн тэнэг сонголт хийсэн. Элгээр мөлхөх цагт сая нэг ухаан орох юм шиг байна. Тэр болтол зай байна даа. Утааны улиралд тэд болоод тэдний ар гэр ахан дүүс Монголд байхгүй байгаа шүү дээ.
иргэн (66.181.*.*)
2016/12/27 13:16:15
АН- төр барихаараа монгол улсыг сүйрүүлчих юм.Ямар зовлонтой юм бэ.Энэ нам анхнаасаа яах гэж гарч ирэв дээ.Харамсалтай байна
зочин (150.129.*.*)
2016/12/27 12:49:40
Төр төмөр нүүртэйг одоо л харуулах хэрэгтэй. Цаана нь ингээд зээл авчих санаатай улс төрчидийн араар толгойгоо цухуйлгаад байж байгаа компанууд байж л байгаа. Сургамж өгөх шаардлага зайлшгүй үүсээд байгаа биз дээ.
Зочин (66.181.*.*)
2016/12/26 19:08:41
Үүнийг бүгдийг нь тэр ипотекийн зээлд өгсөн бол өдийд барилгын компаниуд хямралд орохгүй бас улс ч хямрахгүй амьдрал сайхан явах байсын
zochin (124.158.*.*)
2016/12/26 16:44:56
davarchihsan yum odoo tegeed ard tumnii tatvariin munguur zeelee tulnushd tiim yum gej yu bdiin zeel avsan bol zeeliig ni tuluul!!! zovson irged zeelend darlulj zeelee tuluh gej ajillaj bhad yu be davarchihsan yum
P...sdaaaaa (185.38.*.*)
2016/12/26 15:20:49
muusain nowshnuud viliin laigaa uuruu bish yumaa gehed vr hvvhed ni edeleh bolno doo...