Ардчилсан намын гишүүдийн дунд ийм яриа өрнөсөн гэх юм. Яагаад гэх шалтгаан нь ч тодорхой. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил тусгаар улсын сайд атлаа Хятадаас уучлал хүссэн нь ийнхүү түүнийг огцруулах яриа гарах шалтгаан аж. Өнгөрсөн долоо хоногт онцлох үйл явдал нь манай улсын Гадаад харилцааны сайд Хятадаас уучлалт гуйсан нь байв. Хятад улстай харилцаагаа сайжруулахын тулд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын Гадаад хэргийн яамны дэд сайд Ван И-тэй уулзалт хийж, “Далай ламын айлчлал бол зөвхөн шашны холбоотой айлчлал байсан. Улс төрийн зорилго агуулаагүй. Монголын тал Хятадын улс төрийн бодлогыг дэмжиж, Төвд бол Хятадын хэсэг гэж хүлээн зөвшөөрдөг. Иймд Далай лам Монголд дахин айлчлахгүй” хэмээн мэдэгдсэн. Үүнийх нь хариуд Хятад улс дахиж ийм алдаа гаргахгүй байхыг сануулсан. Энэ үйл явдлыг иргэдийн хувьд таатай хүлээж аваагүй. Өөрсдийн цахим хуудсаараа ч илэрхийлсэн.
Тусгаар тогтносон улс атлаа эдийн засгаа аврахын тулд Хятадаас уучлалт гуйхаас аргагүйд хүрсэн. Энэ үүрэг одоогийн Гадаад хэргийн сайдад оногдсон нь яахын аргагүй үнэн. Түүнээс биш асуудал Ц.Мөнх-Оргилдоо биш болов уу. Харин Ардчилсан намынхан үүнийг Ц.Мөнх-Оргилд үүрүүлж, хариуцлага тооцох ёстой гэж үзсэн бололтой.
Далай лам айлчилсны төлөө асуудал хоёр улсын хоорондын харилцаанд сэв суулгаж, улмаар Хятад эдийн засгаар боомилсны бурууг Хятад улсад бус өөрсдөөсөө хайх цаг нь болсон. Учир нь бид урд хөршөөсөө гуйхгүйгээр дотооддоо үйлдвэрлэдэг, өөрсдийгөө тэжээдэг байсан бол ам бардам Хятадад “үгүй” гэж хэлж чадах байлаа. Гэтэл өнөөдрийг нөхцөл байдалд Монгол бол үйлдвэрлэгч биш. Үйлдвэрлэгч болохоор Аж үйлдвэрийн яамыг байгуулан бодлогоор ажилласан боловч, өнөөдөр тэр яамыг нь татан буулгачихсан. Жижиг эдийн засагтай ч гэлээ дотооддоо үйлдвэрлэл эрхэлж, гаднаас хараат бус байж чадвал бид сая уучлалт гуйх хэмжээнд хүрэхгүй байсан. Үүнийг улстөрчид, эрх баригчид мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч, ийм байдалд хүргэчихээд өөрсдөө уучлалт гуйгаад сууж байгаа нь юутай харамсалтай.
- 2018/04/14 18:38
"Хөшигний" цаанаас Б.Одхүү тэргүүтэй гэмт хэрэгтнүүдийг турхирч суугаа дархан аваргын үнэн нүүр төрх
- 2018/03/31 21:35
Хөрөнгөтнүүдийн өмнө төр хэдий болтол хүчин мөхөсдөх вэ
- 2018/03/09 08:58
Н.Цэрэнбат сайд хэвлэлийнхэнд хандаж уриалга гаргалаа
- 2018/03/05 08:59
Богд уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас мэдэгдэл гаргажээ
- 2018/01/30 11:42
“Хот суурин газрын ус намгархаг газрыг хөгжүүлэх нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг ирэх сарын 2-нд зохион байгуулна
- 2017/10/11 16:42
Тэд энэ Засгийн шилдэг менежерүүд байх чадвартай бүсгүйчүүл
- 2017/09/01 09:22
Яасан ханадаггүй шунал тачаал вэ, Бямбацогт оо?
- 2017/08/31 13:23
Будаач, будаач гэхээр сахлаа будчих юм аа, Су.Батболд
- 2017/08/31 11:26
Алдарт концессийн эзэн С.Бямбацогт сайд Азийн тэргүүн баячуулын эгнээнд орлоо гэв үү
- 2017/08/30 16:42
МАН Ц.Сандуйгаасаа салах уу
- 2018/03/31 21:35
Хөрөнгөтнүүдийн өмнө төр хэдий болтол хүчин мөхөсдөх вэ
- 2018/01/27 18:51
Ууланд авирахын нууцыг “ууЛус” баримтат киноноос мэдээрэй
- 2017/12/18 16:53
Дуурийн дуучин Ж.ХИШИГБАТЫГ Хилийн ЦДБЧ ГОЦЛОЛ ДУУЧНААР урьжээ
- 2017/12/04 12:50
Шинэ засгийн газар сарын хугацаанд хийсэн ажлуудаа танилцууллаа
- 2017/08/15 16:50
Ямар бүсгүй “зоргол нүд”-тэй байдаг вэ?