Түгээх    
Ч.Сайханбилэг VS О.Орхон

 

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг болон Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон нар өчигдөр Ардын намынхны “9 эрүү шүүлт”-эд оров. Хоюул зэрэгцэж сууж байгаад Эрдэнэт үйлдвэрийг Худалдаа хөгжлийн банк хэрхэн худалдаж авсан талаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүдэд тайлбар хийсэн юм. Уг нь бол тэд нэг тал тэднийг “байцааж” байгаа Ардын намынхан 1 тал болох байсан ч хэлэлцүүлгийн явцад Ч.Сайханбилэг, О.Орхон нар амиа бодож эхэлснээр Ардын намынхан зорилгоо биелүүлсэн гэж хэлж болно.

 

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хэлж байгаагаар Худалдаа хөгжлийн банк, TDB Capital компанийн гүйцэтгэх захирал О.Орхон хэмээгч эрхэм ОХУ Эрдэнэтийн 49 хувийг худалдах гэж байгааг олж мэдээд “Ростек” компанийн удирдлагуудтай очиж уулзан зөвхөн Худалдаа хөгжлийн банкнаас зээл авсан гэгдэх “Монгол зэс” корпорацид худалдахаас өөр аргагүй байдалд оруулсан  арга саам сүвэгчилчихсэн юм байх. Тиймээс ОХУ-аас Монгол Улсын Засгийн газарт Эрдэнэт үйлвэрийн 49 хувийг худалдах гэж байгаа тухайгаа мэдэгдэхдээ “Бид зөвхөн “Монгол зэс” корпорацид л 49 хувиа худалдана. Үүнийг зөвшөөрөхгүй бол цаашид Монгол Улсын Засгийн газрыг ч оролцуулаад ямар нэгэн байдлаар наймаа хийхгүй” гэдэг анхааруулгыг өгсөн юм гэнэ. Тиймээс л Монгол Улсын Засгийн газар ОХУ 49 хувиа худалдана гэж дугарч байгаа дээр нь ХХБ-наас 400 сая ам.долларын зээл олгосон гэгдээд байгаа “Монгол зэс” корпорацид Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авах үүдийг нээж өгсөн гэдгийг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг онцолж байсан юм. Тэдэнд үүнээс өөрөөр Эрдэнэт үйлдвэрийг монголдоо авчрах ямар ч арга байгаагүй гэнэ. Өөрөөр хэлбэл, тэд шахаанд орсон бололтой.

 

Гэтэл Худалдаа хөгжлийн банк, TDB Capital компанийн гүйцэтгэх захирал О.Орхон  өнгөрсөн хугацаанд Худалдаа хөгжлийн банк Монгол Улсын Засгийн газраас гаргасан бүх л бондын ихэнхийг авдаг байсан тухай цухас дурьдав. Магадгүй Ч.Сайханбилэгийн “Энэ хүн, эдний банк” хэмээн өөрийг нь тэс хөндлөнгийн танихгүй хүн шиг нэрийдсэнд дургүйлхсэн үү, ямартай ч энэ 2 хүний харилцаа олны нүдэн дээр илт нэг нэгэн рүүгээ асуудлыг чихэх маягаар муудсаныг танхимд суусан хүмүүс бүгд ажигласан биз ээ. Тэр дундаа МАН-ынхны бах тав нь нэлээд ханасан бололтой харагдаж байсан.  О.Орхон ч энэ үеэр Худалдаа хөгжлийн банкны хуулийн салбарын даргаар ажиллаж байсан Ц.Пүрэвтүвшин гэгчийг 1 сая төгрөгийн дүрмийн сантай компани байгуулж туурга тусгаарлаад, Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авах гэхэд нь банкнаасаа 400 сая ам.долларын зээл олгосон учраа тайлбарлахдаа “Зөв зүйл хийж байна гэдгийг нь мэдэж байсан учраас дэмжихийг хүссэн” хэмээсэн. Банкууд бусдад ч гэсэн иймэрхүү байдлаар зээл олгодог болчихвол мөн ч сайхан аа. Гишүүд асуулт асууж дууссаны дараа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хуралдааныг орхин гарч, О.Орхон гишүүдийн үгийг сонсохоор үлдсэн.

Ямартай ч өнгөрсөн хугацаанд хамгийн ихээр өргөжин тэлж, Монгол Улсын Засгийн газрын бүх л бондыг худалдан авснаараа санхүүгийн дэмжлэг үзүүлсэн гэгдэж Засгийн газрын баталгаагаар олон улсын хөрөнгийн зах зээлээс их хэмжээний мөнгө босгож байсан Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон Ц.Нямдорж гишүүний хэлдгээр том хүн гэдгээ өчигдөр ч УИХ-ын гишүүдийн өмнө дахин баталлаа. Хэрэв Монголын Засгийн газар Худалдаа хөгжлийн банкнаас зээл авч, ОХУ-аас Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан компаниас энэ хувийг нь худалдаж авах юм бол 100 сая ам.долларыг ОХУ-д төлөх ёстой гэдгийг ч тэрбээр сануулаад амжсан.

У.Жанцан

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд POWER.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Сэтгэгдэлүүд
Нийт 24
Зочин (5.136.*.*)
2017/01/29 14:49:05
Хрөнгийг нь битүүмжлээд шоронд явуулья... Дараагийн луйварчид гарч ирэх үүдийг хаах хэрэгтэй.. Бас тэр 1-р хүнийг шалгах хэрэгтэй
ZOCHIN (133.96.*.*)
2016/12/16 10:09:50
ENE HUNII TSAANA TARVAGAN HUNII HORT BODLOGO NUUGDAJ BGAA N TODORHOI
Зочин (182.160.*.*)
2016/12/16 09:48:08
putin shig shuud turiin esreg bosson geed shorond hii tur tumur nuurtei baidag bizdee odoo hungun tsgaaan nuurtei bolchihson ymuu haashaa ym
зочин (119.40.*.*)
2016/12/16 08:42:01
2 сздаг шоронд хийх дээрээс хужаа Баярцогтыг ЗИ-тэй хамт мөглөнд хийж чөмгийг таш.Идэж хандаггүй бэрдүүд
Зочин (139.5.*.*)
2016/12/15 20:52:29
Ebe enend hamaagui ee. Hamgiin tsaad taliin hun n badamjunai m.enkhbold 2 bgaa haha
онио (202.9.*.*)
2016/12/15 20:13:40
онио болж
Зочин (202.9.*.*)
2016/12/15 20:12:33
Сайханбалаг гэж нэг өөдгүй гар байх юм
zochin (203.59.*.*)
2016/12/15 20:03:18
BID TERTEI TERGUI ORTEI.100 SAYIIG N TOLOOD BUTCAAGAAD AVAH HEREGTEI.GOL N TEDNII BURUU GARAAR BANK HUICHILJ AVSANIIG N HARIN ULSIIN ORLOGO BOLGOH N ZOV.BUHEL BUTEN MONGOL TUMNEE BASAMJILJ DEERELHEJIINESHDEE OORSDOO GUIJIIJ 100 SAY GEJ BICHUULEE.
zochin (78.182.*.*)
2016/12/15 18:35:37
naaduuliigaa ysiig ni tsaital shalga ene saihanbileg zasgiin gazriin hereg erhlehiin darga bhdaa ooriin shadar dargaa unagaj orond ni eronhii said bson iim l golog tegd zasggaiin erh abaad dubain gereeg aild hiisen daraa ni erdenetiig luibardaj absan ene hund ulsaa ulsiin erh ashgiig bodoh bodol tui ch bhgui tiim uchraas buh hohirliig baragduul jiriin irgen bol odoo tsaaziin yl absan iim shudra es bhuu shalga shalga
Зочин (66.181.*.*)
2016/12/15 17:09:29
Хилийн цэргийн хуулийн төсөл Элбэгдорж, М.Энхболд, Бөө Батбаяр нарын дэглэлтээр явагдаж одоо батлагдах гэж байна.Учир нь энэ гурван эрхмийн нэгдмэл ашиг сонирхол, лицензүүд Өмнөговийн гов гурван сайхан, Баянхонгорын \ нэрийг нь мартжээ \ гэх газруудад байгааг Сэргэлэн гэгч гардан гүйцэтгэж хилийн зурвасаас гаргаж байгаа нь энэ.Сэргэлэнг энэ албанд томилсны учир ердөө л энэ.Харин Энхтүвшин, Энхбаяр нар нэг шоудаад өөрсдөдөө ашигтайгаар "бууж өгсөн" болно.
шшш (122.201.*.*)
2016/12/15 16:19:17
Элбэгдорж үнэхээр хорчин гар юмаа, мөнх наслах биш ингэж цусалж юугаа хийнээ
irgen (202.21.*.*)
2016/12/15 15:44:50
EBI-n EELJIT LUIVAR baisan um bainaa
irgen (62.167.*.*)
2016/12/15 14:51:33
Yadagch baisan 2-laa buruutai ni haragdaj baina, shyyhed shiljyyl,,,yaliig ni ogch, ulsiig hohirolgui bolgo !!!
Зочин (202.179.*.*)
2016/11/28 18:37:36
badamsuren ywj ywj ochloodoo huurhii
Champ (188.143.*.*)
2016/11/23 05:33:32
A minute saved is a minute eadren, and this saved hours! http://ipxxzbg.com [url=http://jyubmaxho.com]jyubmaxho[/url ] [link=http://hqpbnrnhcrb.com]hqpbnrnhcrb [/link]
Lyndall (188.143.*.*)
2016/11/20 07:49:54
I <a href="http://mrtrrsn.com">s upsope</a> that sounds and smells just about right.
Bobs (188.143.*.*)
2016/11/18 01:53:25
That's a smart answer to a tricky quseiton http://fflzbislz.com [url=http://tvnfeic.com]tvnfeic[/url] [link=http://rhlmjzb.com]rhlmjzb[/link]
Polly (188.143.*.*)
2016/11/15 18:20:35
Most help articles on the web are inaccurate or <a href="http://zetaast.com">i nhneercot.</a> Not this!
Зочин (112.72.*.*)
2016/11/15 17:39:55
АН ын луйварчид түүний удирдага нэртэй хулгайч нар монгол орныг бүхэлд нь сүүрүүлсэн байна Зартай луйварчин захчин Чимидийн муухайбалаг монгол орныг худалдахаар бэлтгэж байсан НОТЛОГДСОН БАЙНА
Zaylin (188.143.*.*)
2016/11/15 09:00:00
&#034;People with college degrees have their kids in an average of five hours of activities per week (as opposed to people who dropped out of high school who have their kids in two hours per week.)&#034; Any idea if income was taken into coraidenstion here? It does make sense though that people with degrees would value learning in a class setting more than those who did not pursue learning in a class setting beyond what was legally required as a minor.
zochin (202.179.*.*)
2016/10/27 12:01:00
uu huurhii hoorondoo oilgoltsoj chadahgui sandarsandaa neg negenruugee ingej buhah gejdeee hahaha
Зочин (122.201.*.*)
2016/10/27 11:24:52
shnbileg ch muuhai buhsandaa huurhiig
Зочин (112.72.*.*)
2016/10/26 11:47:23
Yanaa hudaldaa hugjliin banknii noyrhol togtoj bgaam bndaa mgld. Zasgiin gazriig n shahaltad oruulaadaahdaa yahuudee. Gartsgui bolgoj bgaad awtsiim bshooo
Зочин (66.181.*.*)
2016/10/26 10:45:00
eeeen ugaasaa naad orhnii chin tsaana zoljargal l bgaashdee. Mongolbankiig hoosruulj TDBg huchiig n awguulsn gar shuu dee. Naad ner n yrigdaad bgaa nuhudtei chin ui zaigui nzuud. TDB bol luivriin argaar tomorson. Odoo buhel buten media grouptei bolsn. teruugeeree uursdiiguu umguuluulj hamgaaluulj bn. Unuudur mongold hamgiin ih mungu ergeldej bgaa gazar bol TDB. odoo ch MANgaruud shuusiig n shahah bhdaa