Түгээх    
Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд татвараа урьдчилж төлжээ

 

 

 
УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн өгсөн мэдээлэлтэй холбоотойгоор “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэн болон албаны хүмүүс өчигдөр мэдээлэл хийж, няцаалт өгсөн юм.

“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН ЗАХИРАЛ Ц.ДАВААЦЭРЭН: Өнгөрсөн жил Засгийн газраас боломжтой бол татвараа урьдчилж төлөөч ээ гэж хүссэн

-“Манай үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа. 2016 оны эхний 9 сарын байдлаар өмнөө тавьсан зорилтуудаа биелүүлж ажиллалаа. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж  “Эрдэнэт” үйлдвэрээс улсын төсөвт оруулах ёстой татвар бага байна гэсэн агуулгатай мэдээлэл хийсэнтэй холбогдуулан үнэн зөв бодит мэдээлэл өгөхөөр болсон нь энэ. Оны эхний найман сарын байдлаар “Эрдэнэт” үйлдвэр улсын төсөвт 60 тэрбум, орон нутгийн төсөвт 70 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Нийтдээ 134 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлсэн. Орон нутагтаа бид 8 төрлийн татвар төлдөг.Бид оны эх ний найман сарын байдлаар орон нутгийн төсөвт 70 тэрбум төгрөг төлчихсөн байгаа. Улсын төсөвт жилд 64 тэрбум төгрөг оруулах ёстой байдаг. Үүний 40 тэрбумыг нь 2015 онд урьдчилаад төлчихсөн байсан. Энэ онд 20 тэрбумыг төлөөд байгааг Ц.Нямдорж гишүүн бага татвар төлсөн гэж буруу ойлгосон байх. 2016 оны эхний долоон сарын байдлаар бид улсын төсвөөс авлагатай явж ирсэн. Улс орон эдийн засгийн хүнд нөхцөлд байхад манай үйлдвэр байнга хамтарч ажиллаж ирсэн. 2015 оны сүүлчээр Засгийн газраас боломжтой бол татвараа урьдчилж төлөөч ээ гэж хүссэн. Бид дотоодын банкнаас зээл авч төсөвт төвлөрүүлсэн. “Эрдэнэт” үйлдвэр төлөх ёстой татвараа төлөөд, ажилчдынхаа цалинг цагт нь тавиад явж байгаа. Энэхүү мэдээллээс болж “Эрдэнэт” үйлдвэр дампуурч байгаа тухай яригдах боллоо. Тиймээс үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явж байхад та бүхэн битгий улстөржүүлээч ээ гэж хүсмээр байна" хэмээсэн юм.


Сангийн яамнаас Эрдэнэт үйлдвэрийг 2016 онд төлөх мөнгөө урьдчилж төлөхийг шаардсан албан бичиг
 
Сангийн яамнаас Эрдэнэт үйлдвэрийг 2016 онд төлөх мөнгөө урьдчилж төлөхийг шаардсан албан бичиг



Сангийн яам тус үйлдвэрийг 2016 онд төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс 70 тэрбум төгрөгийг урьдчилж төлөхийг шаардсны дагуу “Эрдэнэт” үйлдвэр 2015 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр банкнаас өндөр хүүтэй зээл авч урьдчилан төлсөн аж. Гэтэл УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржоос эхлээд улстөрчид янз бүрийн мэдээлэл хийснээс болж “Эрдэнэт” үйлдвэр дампуурч байгаа тухай яригдах болсон нь тус үйлдвэрийн ажилчдад хүндээр тусч байгаа гэнэ. Ямартай ч үйлдвэрийн удирдлагууд улс төрийнхөө үйл ажиллагааг үйлдвэрийн ажилтай холбохгүй байхыг улстөрчдөөс хүсч, мөн 49 хувийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн нь үйлдвэрийн үйл ажиллагаанд нөлөөлөөгүй гэдгийг ч мэдэгдсэн юм.

Н.Гэрэл

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд TSENZURGUI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Сэтгэгдэлүүд
Нийт 10
qjukkmgxxd (46.161.*.*)
2016/12/06 22:38:39
Sv9f4P <a href="http://aawbavqoskbt.com/" ;>aawbavqoskbt</a>, [url=http://hdxidlvjuvoa.com/]hdxidlvjuv oa[/url], [link=http://fgdaqxrbooty.com/]fgdaqxrbo oty[/link], http://mszqvjfiawda.com/
Gracyn (188.143.*.*)
2016/11/23 05:33:48
I'm so glad that the inreentt allows free info like this! http://ekyhxi.com [url=http://zpwtluif.com]zpwtluif[/url] [link=http://kuqiphxn.com]kuqiphxn[/link ]
Justus (188.143.*.*)
2016/11/20 07:50:21
That really <a href="http://mxhwmoa.com">c areupts</a> the spirit of it. Thanks for posting.
Sharleena (188.143.*.*)
2016/11/18 01:54:17
This was so helpful and easy! Do you have any arilctes on rehab? http://ogytgbo.com [url=http://bycjeijswn.com]bycjeijswn[/u rl] [link=http://gqlawfltabf.com]gqlawfltabf [/link]
Maisyn (188.143.*.*)
2016/11/15 18:21:32
<a href="http://eohrpee.com">E cniomoes</a> are in dire straits, but I can count on this!
Mickey (188.143.*.*)
2016/11/15 09:22:50
No doubt bro, Rec-ettkBinkiser is totally throwing them kickbacks on every patient they get to take Suboxone, I agree with the depression too cuz I had it. I switched from Suboxone to Subutex 4 years ago and even though I have a Subutex habit, I still would never go back to Suboxone. Now with the Suboxone strips on the market, the doctors tell you &#8220;Oh the first 8 (or whatever) are free, yeah&#8230;.Then you pay out the fucking ass for the rest of your script. Fuck that.
Зочин Tundr (103.242.*.*)
2016/10/10 18:54:07
Ер нь бол Монголчуудын өмч Монголчууддаа ирж байхад уурлаад байх хүн Нямдорж, МАН-ынхнаас өөр байхгүй л байх.За тэр 27 настай хүүхэд энэ тэр гээд байгаа нь зүгээр л шалтаг. Тэр хүүгийн ард аав нь юмуу ах нь байж л таараа. Харин Монгол уу Хятад уу гэдэг нь л шалгах асуудал.Хамгийн гол нь олигархиудын шахааны бизнес дампуурах гээд эд нар боож үхчих гээд байна шүү дээ.
zochin (202.179.*.*)
2016/10/10 11:34:58
nyamdorj yu bolood bgaan beee nam dotor ni l asuudal bgaan bishvvv haha
Зочин (112.72.*.*)
2016/10/06 11:06:50
Hahahahha. Naadah 49 huwiig huwichildag chin badamjunain hvrgen an iin sn nz erdenebilegiinhiisn ajil. Tiim bhd nyamdorj guai yund namiinhaa esreg guaglana we???
Зочин (150.129.*.*)
2016/10/06 10:03:59
Орсуудыэ авдаг байсан 49 хувийн ногдол ашгийг монголчууд авдаг болсонд Нямдорж боож үхэх гээд байгаа юм байна л даа. Өөрөө хүртэж чадахгүй байгаа болохоороо хахаха