Түгээх    
Ж.Сандагсүрэн: Сонгинохайрхан дүүргийн 300 мянга гаруй иргэнд тохирсон төсвийг шударга хуваарилах нь чухал байна

Монгол Улсын хүн амын 10 хувь, нийслэлийн нутаг дэвсгэрийн 25 хувийг эзэлдэг том дүүрэг бол Сонгинохайрхан юм. Тус дүүрэг сар гаруйн өмнө шинэ Засаг даргатай болсон. Энэ хүн бол Ж.Сандагсүрэн. Түүнийг Сонгинохайрханчууд андахгүй. Дүүрэгтэйгээ ажил, амьдралаа холбоод 10 гаруй жил болж байгаа түүний хувьд Сонгинохайрхан дүүргийн тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх шаардлагатай ажил, бүтээн байгуулалт гээд олон ажилд анхаарлаа хандуулж хийхээр төлөвлөжээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын хариуцлагатай ажил үүргийг авсныхаа дараа та “Өнөөдрийн шийдэл, ирээдүйн хөгжил” сэдэвт хөгжлийн форумыг зохион байгуулсан. Чухам яагаад үүнээс ажлаа эхлэв?

-Миний хувьд 2001 онд дүүрэгт ажиллаж байсан. Мөн 2012 онд дүүргийн Иргэдийн төлөөлөгчөөр ажилласан. Иймдээ ч Засаг дарга болоод Сонгинохайрхан дүүрэгтэй танилцах, иргэдийн аж амьдралыг мэдэх шаардлага надад байгаагүй л дээ. Дүүргийн санхүүгийн чадамж муу, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу гээд олон асуудал жилийн жилд л яригддаг. Энэ асуудлыг бага багаар шийдвэрлэдэг ч бүрмөсөн арилгаж чадаагүй байна. Дүүрэгт бий болсон бүхий л асуудлын эх үүсвэр нь санхүүтэй холбоотой. Дүүргээ гоё сайхан болгоё, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлье гэвэл эхлээд бид яаж мөнгөтэй болох вэ гэдгээ бодох ёстой болж байгаа юм. Иймээс миний хамгийн түрүүнд хийсэн ажил бол “Өнөөдрийн шийдэл, ирээдүйн хөгжил” форумыг зохион байгуулсан. Ингэхдээ Сонгинохайрхан дүүргийн эдийн засгийг сайжруулах, хөрөнгө оруулалт татах, төсвийн шударга хуваарилалтыг бий болгох нь дүүрэгт үүсээд буй асуудлыг шийдвэрлэх гарц юм байна гэж харж байгаа. Ийм учраас үүнд гол анхаарал хандуулан ажиллаж байна.

-Энэ дүүргийн хувьднийслэлээс татаас авдаг. Гэсэн хэдий ч иргэдийн амьжиргааны түвшин доогуур, тохижилт, бүтээн байгуулалтын ажлаараа бусад дүүргээсээ хоцорч байгаа гээд дурьдвал олон асуудал байна. Эдгээрийн шалтгаан юундаа байна вэ?

-Манай дүүргийн 1200 км.кв газар нутагт Монгол Улсын хүн амын10 хувь нь амьдарч байна. Хүндрэлтэй, тулгамдаж буй олон асуудал бий. Жишээ дурьдахад, гурван ээлжээр хичээллэж байгаа хүүхдүүдийн 60 хувь нь манай дүүрэгт байдаг. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт сургуулиудыг хоёр ээлжтэй болгох тухай орсон. Энэ нь алсуураа манай дүүргийн том асуудлыг Засгийн газрын хөтөлбөрт тусгасны дагуу шийдвэрлэнэ гэсэн санаа юм. Мөн дүүргийн хүнамын 27 хувь нь орон сууцанд, үлдсэн 73 хувь нь гэр хороололд амьдарч байна. Сүүлийн жилүүдэд ажилгүйдлийн түвшин нэмэгдсэн.  Иргэдийг ажилд зуучлах ажлыг зохион байгуулж, бүртгэлтэй ажилгүй иргэдийг хамруулдаг. Гэвч бүртгэлгүй ажилгүй иргэд байсаар байдаг. Дүүргийн нутаг дэвсгэрт сүү, махны томоохон үйлдвэрүүд байдаг. Тийм боловч эдгээр үйлдвэр дүүрэгтэй харьцаж, дүүргийн төсөвт мөнгө оруулдаггүй. Харин дүүрэг хүү торгуулийн орлого, тэмдэгтийн хураамж, хогны мөнгө, бууны албан татвар, үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогын албан татвар зэргээс төсвөө бүрдүүлдэг. Өршөөлийн хууль гараад хүү торгуулийн орлого орохгүй байна. Тэмдэгтийн хураамж төлдөг байгууллага бол ерөнхийдөө төрийн байгууллага. Манай дүүрэгт бусад дүүрэгт байдаг шиг төрийн байгууллага байхгүй. Тэгэхээр үүнээс орох орлого байхгүй ээ гэсэн үг. Энэ мэтчилэн бүрдэж буй орлогоор Сонгинохайрханчуудад тулгамдаад байгаа асуудлыг бүрэн шийдвэрлэх хүндрэлтэй.  Дүүргээ хөгжүүлэх олон ажил, санал санаачилга бүгд л эдийн засаг санхүүтэй яах аргагүй холбогдоод байна.

-Дүүргийн эдийн засгийг сайжруулах ямар гарц байна гэж та харж байгаа юм бэ?

-Сүүлийн 20-оод жил татварыг нэмэх замаар Сонгинохайрхан дүүрэг өөрөө өөрийгөө тэтгэх зорилгыг тавьж ирсэн. 20 гаруй жил тавиад биелдэггүй зорилго гэж юу байх вэ дээ. Энэ нь цаагуураа буруу зорилго байна аа л гэдгийг илтгээд байгаа юм шүү дээ. Бидний ярьж байгаа хамгийн эхний гарц бол газар нутагт нь, хүн амд нь тохирсон хөрөнгө оруулалтыг хийгээчээ л гэдэг байна. Бусад дүүрэг татвараа бүрдүүлээд, хөрөнгө оруулалтаа хийгээд яваад байгаа. Гэтэл манай дүүрэг бусад шиг явах төсөв хөрөнгө алга. Энэ бүгдийн учир шалтгаан нь анх дүүргийг хуваахдаа эдийн засгийн чадамж, нөхцөл боломжийг нь хараагүйгээс шалтгаалж байна. Тиймээс миний яриад байгаа зүйл бол Сонгинохайрхан дүүргийн 300 гаруй мянган иргэнд тохирсон хөрөнгө оруулалт төсвийг шударга хуваарилалтын зарчмаар хийгээч ээ гэдгийг л эрх барих хүмүүст хэлээд байгаа юм. Улс орны эдийн засаг хүнд хэцүү байгаа учир мөнгө байхгүй гэж ярих байх. Бид байгаа төсвөө хүн ам, газар нутгийн хэмжээтэй нь харьцуулж хуваарилаасай гэж хүсээд байна. Бид ядаж л сургуулийн хүүхдүүд хоёр ээлжээр хичээллэж, чөлөөт цагтаа дуртай зүйлээ сурах боломжийг олгомоор байна. Урт хугацаандаа аж ахуйн нэгжүүдэд давуу боломж олгож дүүрэгтээ татъя, гадны хөрөнгө оруулалт оруулъя гэх мэт олон ажлуудыг төлөвлөн ажиллаж байна.

-Дахин төлөвлөлтийн ажлын маргаан Сонгинохайрхан дүүрэгт нэлээд гарч байсан. Энэ ажил ямар байдалтай байна?

-Дахин төлөвлөлтийн хувьд ажил зогсчихсон байгаа. Иргэд дахин төлөвлөлтөд орсон гээд хашаа байшингаа зарж эдийн засгийн эргэлтэд оруулж болохоо байчихсан. 5 дугаар хороо гэхэд дахин төлөвлөлт хийгдэнэ гээд шинээр хөрөнгө оруулалт хийхгүй байна. Уг нь бол энэ ажил буруу биш юм. Гэхдээ эдийн засгийн эрүүл тогтолцоонд үндэслэвэл цаашаа зөв явна. Сонгинохайрханд нийслэлийн төв байгуулна гээд л хашаа барьсан. Бараг гурван ч удаа нээлт хийсэн байх аа. Гэтэл өнөөдрийг хүртэл бахь байдгаараа л байна. Энэ төв бидний яриад байгаа эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх гарц мөн үү гэвэл мөн шүү дээ. Хот нүүж ирэх асуудлыг бид ч мөн ярьсаар байна. Ажил хэрэг болгохын төлөө урт хугацаандаа дэмжиж ажиллах төсөл.

-Дүүрэгт тулгамддаг асуудлын нэг нь сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж. Үүнийг шийдэхдээ төрийн өмчийн ашиглагдахгүй байгаа барилгыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглахаар ажлын хэсэг гарчихсан яваа гэсэн. Ийм боломж байгаа юм уу?

-Дүүрэг цэцэрлэгийн хүрэлцээ маш муугаас сугалаа сугалуулж хүүхдийг нь цэцэрлэгт авдаг байдал үргэлжилж байна. Энэ бол арга ядсан л арга. Хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадахгүйгээс шууд болон дам олон нөлөө гарч байна. Гэртээ цоожлогдоод үлдсэн хүүхэд эрсдэлд орж, сурч хөгжихгүй байгаагаас гадна залуу гэр бүлүүд хамтдаа ажил хийх боломжгүй учир эдийн засагт нь ч нөлөөлчихөж байгаа юм. Цэцэрлэгүүд баригдах үйл явц хугацаа алдахаар байгаа учир орон нутгийн өмчид байлаг барилгуудад холбогдох байгууллагуудын хяналт дүгнэлт гаргаж, цэцэрлэг байгуулах боломжтой бол багш болон урсгал зардлыг нь шийдээд цэцэрлэг болгочихъё л гээд байгаа юм. Төрийн өмчийн гурван барилгуудыг стандартад нийцэх эсэхийг шалгах ажил хийгдэж байна. Хэрэв ингэх боломжтой бол хурдан цэцэрлэгтэй болох боломж бүрдэнэ. Мөн байр түрээслэх, хувийн цэцэрлэгүүдтэй хамтран ажиллах зэргээр өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан цэцэрлэгийн барилгын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна даа.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

 

Ц.Энх

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд POWER.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Сэтгэгдэлүүд
Нийт 6
ycaswylqy (46.161.*.*)
2017/01/13 21:14:09
MbPWV9 <a href="http://dtvsghhfkakl.com/" ;>dtvsghhfkakl</a>, [url=http://ksoihtrdcfnd.com/]ksoihtrdcf nd[/url], [link=http://rkekvqwjeykl.com/]rkekvqwje ykl[/link], http://tqxjuogqfxtj.com/
Shirl (188.143.*.*)
2016/11/15 09:42:13
that Keanu Reeves is gaW2;#82?1&yell, a client we had JUST signed a contract with saw that and called me on Monday to say he didn&#8217;t want to work with a company whose CEO is a bigot. I had NO idea what he was talking about. He went on to say he saw that tweet and nothing I could change his mind. We lost the business, which ended up being OK in the long run, but it was an EXCELLENT lesson for me.
Otgon (211.36.*.*)
2016/10/05 16:42:38
Amjilt hvsie zuv bodoltoi hvn shvv ilvv hicheej amjilt gargaj ajillaarai
5r horoonii irgen (103.10.*.*)
2016/10/04 20:30:06
manai horoo tsetserlegtei bolchwol olon aaw eej ajil hiih bolomjtoi bolj olon ailin amjirgaa deeshlene de
1312 (103.9.*.*)
2016/09/28 13:47:10
төрийн албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг бас шийдэх хэрэгтэй
munkh (202.179.*.*)
2016/09/28 11:31:44
songinohairhanchuudad anhaarchee tur zasag, duurgee busad duureg shig hugjuulmeer l bnshdee. zasag darga zuv yrij bn