Орон нутгийн сонгууль хаяанд ирсэн энэ үед дүүргийн намуудын дотор хөлөө жийлцсэн байдал даамжирч байгаагийн том жишээ нь Сүхбаатар дүүргийн МАН гэнэ. Тус намынхан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарынхан, Г.Төмөрбаатарынхан гэсэн 2 хэсэгт хуваагдаж, хөл толгойгоо олохоо байжээ. Г.Төмөрбаатар тус намын дарга болсноосоо хойш нэлээд хэл аманд орооцолдож, намынхаа удирдлагуудын дургүйг хүргэсний улмаас Сү.Батболдын фракцид өөрийн байр суурийг алдсанаар Д.Цогтбаатар сонгуулийн өмнөхөн тус намын даргын албан тушаалыг авсан юм.
Г.Төмөрбаатарын хувьд МАН-ыг дагаснаас хойш Сүхбаатар дүүргийн МАН-ын даргын суудал дээр багагүй хугацаанд сууж, дүүргийн Засаг ноёноос эхлээд Автобус баазын дарга, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч хүртэл дэвшив. Сүхбаатар дүүргийн Засаг дарга байхдаа архидан согтууралт, зодоон цохионы асуудалд байнга шахам нэр нь холбогдож, намынхныхаа хагаралын эх үндсийг тавьсан гэгддэг ч энэ эрхэм өөрийн гэсэн үнэнч нөхдийг Сүхбаатар дүүргийн МАН-д бий болгосноор асуудал үүсчээ.
Д.Цогтбаатарын хувьд Сүхбаатар дүүрэгт УИХ-ын сонгуулиар нэр дэвшиж, ялалт байгуулсан нь шинэхэн даргын хувьд дүүргийн намын хороонд нэр нүүрээ өсгөх томоохон боломж болсон. Өмнө нь төв намын удирдлага, УИХ-ын гишүүн, сайдын албан тушаалуудад тухалж явсан ч гэлээ дүүргийн нам дотроо бол Г.Төмөрбаатартай эн зэрэгцэж чадахгүй байгаа нь олон жил том дарга хийж явсных нь ид шид гэлтэй.
Тус дүүргийн ИТХ нь 35 төлөөлөгчийн суудалтай бөгөөд горилж буй нэр дэвшигчдийг тодруулах хуралдааны уур амьсгал нэлээд ширүүхэн болж Г.Төмөрбөөтарын тал ялалт байгуулснаар арай олон тодруулбал, ганц хоёрхон хүний давуу байдалтайгаар горилогчдоо нэр дэвшүүлэхээр болсон юм байх. Г.Төмөрбаатар, Д.Цогтбаатар гэдэг 2 эрхэм өөрсдийн багийнхыг тусгаарлаж, нам дотроо бужигнаан, замбараагүй байдал үүсгэснээс болоод Сүхбаатар дүүргийн АН-ынханд ашигтай нөхцөл байдал үүсч магадгүй болоод байгаа гэнэ. Тус дүүрэгт УИХ-ын сонгуулиар нэр дэвшсэн эрхмүүдийн ихэнх нь ялалт байгуулсан ч Багануур дүүрэгт унасан гэсэн тооцоо байгаа учир орон нутгийн сонгуулиар Сүхбаатар дүүргийг цэнхэртүүлэх бдологыг тус дүүргийн АН-ын дарга Д.Баттулга баримталж байгаа аж. Нөгөөтэйгүүр, Д.Цогтбаатар болон Г.Төмөрбаатар нарын зодоон дундуур Д.Баттулга цойлон гарч ирэх боломж өндөр байгаа юм. Д.Баттулга дүүргийнхээ асуудалд анхаарал тавихгүй нийслэлийн АН-ын даргын суудалд зүтгэж байгаа нь ийм учиртай биз ээ.
- 2018/04/14 18:38
"Хөшигний" цаанаас Б.Одхүү тэргүүтэй гэмт хэрэгтнүүдийг турхирч суугаа дархан аваргын үнэн нүүр төрх
- 2018/03/31 21:35
Хөрөнгөтнүүдийн өмнө төр хэдий болтол хүчин мөхөсдөх вэ
- 2018/03/09 08:58
Н.Цэрэнбат сайд хэвлэлийнхэнд хандаж уриалга гаргалаа
- 2018/03/05 08:59
Богд уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас мэдэгдэл гаргажээ
- 2018/01/30 11:42
“Хот суурин газрын ус намгархаг газрыг хөгжүүлэх нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг ирэх сарын 2-нд зохион байгуулна
- 2017/10/11 16:42
Тэд энэ Засгийн шилдэг менежерүүд байх чадвартай бүсгүйчүүл
- 2017/09/01 09:22
Яасан ханадаггүй шунал тачаал вэ, Бямбацогт оо?
- 2017/08/31 13:23
Будаач, будаач гэхээр сахлаа будчих юм аа, Су.Батболд
- 2017/08/31 11:26
Алдарт концессийн эзэн С.Бямбацогт сайд Азийн тэргүүн баячуулын эгнээнд орлоо гэв үү
- 2017/08/30 16:42
МАН Ц.Сандуйгаасаа салах уу
- 2018/03/31 21:35
Хөрөнгөтнүүдийн өмнө төр хэдий болтол хүчин мөхөсдөх вэ
- 2018/01/27 18:51
Ууланд авирахын нууцыг “ууЛус” баримтат киноноос мэдээрэй
- 2017/12/18 16:53
Дуурийн дуучин Ж.ХИШИГБАТЫГ Хилийн ЦДБЧ ГОЦЛОЛ ДУУЧНААР урьжээ
- 2017/12/04 12:50
Шинэ засгийн газар сарын хугацаанд хийсэн ажлуудаа танилцууллаа
- 2017/08/15 16:50
Ямар бүсгүй “зоргол нүд”-тэй байдаг вэ?