Түгээх    
Голомтын Баясгалан ханаж, цадахаа мэдэхээ больсон уу
 

Төрийн ордны зүүн талд байрлах хэвлэх үйлдвэрийн барилгын газар дуудлага худалдаагаар 23 тэрбум төгрөгт хүрсэн. Тэгвэл энэхүү газрын замын эсрэг талд орших, хотын захиргааны байрлаж буй газрыг Голомтын Баясгалан 1 ч төгрөг зарцуулалгүйгээр авах тохироо хийсэн гэнэ.

 

Голомтынхон хотын захиргааныхны толгой дээр заларна

 

 

 “Голомт фаннэйшнил групп” ХХК нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуучин байрыг буулгаж өөрийн хөрөнгөөр, төмөр бетонон карказан хийцтэй 6 давхар, нэгдсэн зоорийн 1 давхартай, нийт 17 037 м2 талбай бүхий барилга барихаар болжээ. Гэхдээ энэхүү барилгынхаа 1-3 давхарыг л нийслэлийн өмчид шилжүүлэх гэнэ. Харин үлдсэн давхаруудыг нь тухайн компани барьж өгснийхөө хөлсөнд хүртэх бололтой.

Уг нь тус компани нь концессын гэрээгээр энэхүү ажлыг хийнэ. Энэ нь ажлаа эхлээд өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэснийхээ дараа зарцуулсан хөрөнгөө нийслэлээс буцаан авах ёстой гэсэн үг. Гэтэл НИТХ-ын тэргүүлэгчид “Голомт фаннэйшнил групп” ХХК-д тухайн барилгыг барьсных нь төлөө өмчлөх, ашиглах эрх олгох шийдвэр гаргасан байна.

 

 

Тодруулбал, НИТХ-ын тэргүүлэгчид тавдугаар сарын 6-нд болсон хуралдаанаараа НИТХ-ын 2015 оны 32/31 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Энэ нь Нийслэлийн Засаг захиргааны нэгдүгээр байр буюу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуучин байрыг буулгаж шинээр барих гэж батлагдсан Концессын гэрээтэй холбоотой тогтоол бөгөөд үүнд нэмэлт өөрчлөлт оруулсан нь олны анхаарлыг татаж байгаа юм.

НИТХ-ын тэргүүлэгчид “Голомт фаннэйшнил групп” ХХК-д тухайн барилгыг барьсных нь төлөө өмчлөх, ашиглах эрх олгох шийдвэр гаргасан байна. Учир нь уг тогтоолд заасан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрыг гэх заалтанд дээр нь “спорт заалны хамт” хэмээх үгийг нэмж оруулсан байна. Мөн “Зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх” гэж батлагдсан Концессын төрлийг “Зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх, өмчлөх, ашиглах” гэсэн заалт оруулсан нь өнөөх концессын гэрээгээр ажил гүйцэтгэхээр болсон “Голомт фаннэйшнил групп” ХХК-д барилга барьсных нь төлөө ашиглах, өмчлөх эрх олгох боломжийг бүрдүүлж өгчээ. Ийнхүү гурванхан давхар барилгыг нийслэлийн өмчлөлд шилжүүлэхийн тулд НИТХ-ын тэргүүлэгч тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулан “Голомт фаннэйшнил групп” ХХК-д хуульд заагаагүй давуу эрх олгож байгааг гайхах хүн олон байгаа юм.Түүнчлэн төслийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газраас Концесс олгох уралдаант шалгаруулалтыг зарлаж шалгаруулалтад “Голомт фаннэйшнил групп” ХХК шалгарсан гэдгийг албаныхан мэдээлсэн. Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар шалгаруулалтын урилга олон нийтэд хүрээгүй бөгөөд хотын захиргаа хавиар болоод өнгөрчээ. Ингэхээр энэ ажил эхнээсээ зохион байгуулалттай эрх ашгийн зөрчилтэй хийгдсэн ажил гэдгийг ч хэлэх хүн олон байгаа юм.

 

Хүүхдийн паркийн газрыг энэ аргаар авсан

 

Хүүхдийн паркийн газрыг ашиглаж байгаа “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК нь хачир дээрээ нийслэлийн өмчит гэгддэг ч үнэн хэрэгтээ “Бодь” группын мэдлийнх гэдэг нь батлагдаад байгаа. АСЕМ-ын зочдод зориулж Шангрила зочид буудал руу парк дундуур авто зам барих асуудал хөндөгдөж эхлэхэд ЭМ СИ ЭС болон “Бодь” группынхны хооронд маргаан дэгдсэн талаар хэвлэлийнхэн бичиж байгаа. Угтаа бол Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн 24 хувь нь нийслэлийн, үлдсэн хувь нь Бодь группынх гэгддэг. Гэтэл олон улсын томоохон хуралд ирэх зочдод зориулж зам барих асуудлыг нийслэл зохицуулж чадахгүй байдалд орчихоод байгаа нь парк хэний өмч вэ гэдгийг бэлхнээ гэрчилж байгаа юм.

Одоогоос 10-аад жилийн өмнө Бодь группынхан “Монголын үндэсний соёл амралтын хүрээлэн” төслийг японы “Иточу” корпорацитай хамтран нийслэлийн өмчит хэлбэрээр үргэлжлүүлэхээр болсон байдаг.

Тухайн үед “Бодь” групп паркийг шинэчлэх төслийг боловсруулж, хамтарсан компани байгуулах саналыг НИТХ-ыг тэргүүлэгчдэд тавьж, Улаанбаатар хот Японы “Иточу” корпорацийн хамтарсан компани байгуулжээ. Ингээд Нийслэлийн Засаг даргын 2005 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 397, 420 дугаар захирамжуудаар “Үндэсний соёл  амралтын хүрээлэн” ХК байгуулагдаж, нийслэлийн Засаг дарга даргын 2009 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн 21 дүгээр захирамжаар “Монголын үндэсний соёл амралтын хүрээлэн” ХК-д  амралт зугаалгын цогцолборын зориулалтаар 32 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, гэрээ байгуулж, газар эзэмших гэрчилгээ олгосон байдаг.

Дээрхээс харахад паркийн газрыг “Бодь” групп нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрыг авах гэж байгаа зарчмаар авсан нь тодорхой болж байгаа юм. Амташсан хэрээ 13 дахина гэдгийн үлгэрийг ханаж, цадахаа мэдэхээ больсон Голомтын Баясгалан бодит жишээгээр ийнхүү үзүүлж байгаа бололтой юм.

 

 

У.Жанцан

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд POWER.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Сэтгэгдэлүүд
Нийт 3
Зочин (66.181.*.*)
2017/02/18 15:08:42
арай дэндсэн аймшгийн ппп вэээ оросууд шиг нухаад хаячих цаг нь ирждэээ
зочин (139.5.*.*)
2016/05/24 10:16:36
Энэ газрын асуудал, хувьчлалын асуудал хэтэрхий эрээ цэрээгээ алдсан. Хүүхдийн парк, Бамбрууш кафе...бүд хүүхдийн эсрэг эрх баригчдын шийдвэр байсан. Ханаж цадахгүй Бэрдүүд...Бамбрууш кафе гэж хүүхдүүдийн ордог байсан газар сүүлд пивоны газар болоод хөлчүү нөхдүүд л сууж байдаг байсан. Одоо дэлгүүр ажилладаг юм билээ
Зочин (150.129.*.*)
2016/05/21 13:02:26
шэйр хийж болохгүйн яаж бган бол