Түгээх    
Д.Оюунхорол уйлж яваа сурагтай

 

Намын нэрийн жагсаалтад өөрийгөө баттай орно гээд итгэчихсэн явсан тэрбээр уйлахаас өөр яахав. Завханд нэр дэвших тойргоо аль хэдийнэ Ш.Сайхансамбуугийн дүү Ш.Батсамбуутай тохиролцоод өгчихсөн гэгдээд байсан Д.Оюунхорол гишүүн тойроггүй болж байгаа учраас намынхаа удирдлагуудын араас уйлан, дуулан нэхэл дагал болж яваа сурагтай.

УИХ-д хамгийн удаан сууж байгаа эмэгтэй гишүүн тэрбээр УИХ-ын 2012 оны сонгуулиар Ш.Сайхансамбууг тойроггүй болгон байж нэр дэвшсэн. Үүнийхээ ачаар ялалт ч байгуулсан. Д.Оюунхорол гишүүнээс болж Ш.Сайхансамбуу намынхандаа багагүй гомдож, намаасаа гарсан нь бий. Ш.Сайхансамбуу одоо Г.Уянга гишүүний намд элссэн. Энэ намаас УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр горилж байгаа. Д.Оюунхорол гишүүний хувьд ахыг нь тойроггүй үлдээсэн гэмээ ухамсарласан уу, ямартай ч дүүд нь тойргоо амалчихсан байсан нь түүнийг өнөөдөр уйлахаас өөр аргагүйд хүргэв бололтой. Завханд Ардын намаас Ш.Батсамбуу, Б.Энхболд нар нэр дэвшихээр хэдийнэ тохирсон ч намын нэрийн жагсаалтад найдаж явсан Д.Оюунхорол гишүүн Завхан руу нүд, сэтгэлээ унагаж байгаа сурагтай. Ингэлээ гээд чиг яахав. Намын нарийн жагсаалтад найдаад өнгөрсөн 4 жилийн хугацаанд тойргоо тоогоогүй гишүүдийн нэгд та зүй ёсоор багтаж байгаа. Одоо тоохоос нэгэнт оройтсон болохоор өөр тойрогт горилох юм уу, энэ удаа өнжсөн нь дээр байлгүй дээ.

У.Жанцан

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд TSENZURGUI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Сэтгэгдэлүүд
Нийт 7
wmiumcmnczv (46.161.*.*)
2016/11/28 14:09:22
kjJaxF <a href="http://uoldllmynwke.com/" ;>uoldllmynwke</a>, [url=http://cgxmhwtvbljr.com/]cgxmhwtvbl jr[/url], [link=http://flujedbfansg.com/]flujedbfa nsg[/link], http://hcnayfkcbevc.com/
Баагий (49.0.*.*)
2016/05/23 14:07:15
Сайн улс төрч эмэгтэй гэж хэн хүэгүй боддог. Яахав Баянзүрх дүүрэгт хүрээд ир Арвиныг бол хөөгөөд явуулна урваж шаравсан тул. Харин чамайг бол ямарч баясан гаргах байхаа.
Зочин (150.129.*.*)
2016/05/21 13:03:34
hahahahha
Зочин (103.229.*.*)
2016/05/20 09:50:09
Bolidoo yuch chadakhgui baij
Зочин (202.21.*.*)
2016/05/19 14:01:14
alban tushaald yunch durtaindee. yer n oyunhorol geltgvi bvgd ingej bgaa bhdaa
Зочин (103.212.*.*)
2016/05/19 12:53:35
kkkkkkkk
иргэн (112.72.*.*)
2016/05/19 12:17:37
энэ олон жил яг юу бvтээсэн билээ дээ?одоо боль эмээгээ хий тэр нь илvv буянтай сайхан ажил.!