Түгээх    
Т.Ганди Сүхбаатар аймагт нэр дэвшинэ гэнэ үү

Унгар улсад Монгол Улсаас суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар ажиллаж байгаад албан тушаалаа хүлээлгэн өгөөд байгаа Т.Ганди төрсөн нутаг болох Сүхбаатар аймагтаа МАН-аас нэр дэвшихээр болсон сурагтай.

Хэдийгээр Ардын намаас Сүхбаатарт МАХН-ыг орхиж, төрхөмдөө буцаж ирсэн Ч.Улаан гишүүнийг дэвшүүлэх яриа гараад байгаа ч “урвагч”-ийг Н.Энхбаяр зүгээр тавиад явуулчихгүй гэдгээ хэдийнэ хэлсэн. Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар анхан шатны үүртээ мэдэгдэж, МАХН-аас гарах ёстой бөгөөд одоо хашиж байгаа албан тушаалыг нь Бага хуралдайгаараа шийдэж өгсөн учир Бага хуралдай хуралдах учиртай гэж үзэж байгаа. Ингээд Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-аас гарч МАН-д орсон гэсэн нэрийг л зүүснээс биш байнд ч үгүй, банзанд ч үгүй хоцорч байх шиг байна.

Ч.Улааны хувьд Сүхбаатар аймагт нэр дэвшсэн ч одоо ямар ч нэр, нүүргүй болсон учир Ардчилсан намаас нэр дэвшүүлэхээр зэхэж буй аймгийн Засаг дарга Ж.Батсуурьтай эн тэнцүүхэн өрсөлдөгч байж чадахгүй. Харин Т.Гандигийн хувьд Ч.Улаан гишүүнтэй нутгийн ах дүүгийн барилдлагатай гэдэг ч намынхаа нэр хүндийг ч бодсон, өөрийнхөө цаашдын карьерийг ч хөөсөн шийдвэрээсээ няцахгүй байх нь зөв байж мэдэх юм. Эмэгтэйчүүдийн квот багадсан гэж гоншигнож байгаа энэ үед нь Т.Ганди Сүхбаатар аймагт нэр дэвшвэл сонин, содон хүн. Нөгөөтэйгүүр, улс төрийн арвин туршлагатай. Юмны наадах, цаадахыг мэддэг гэдэг утгаараа Ж.Батсуурийн жинхэнэ өрсөлдөгч болох магадлал өндөр байгаа юм.

Ж.Батсуурийн хувьд өнгөрсөн хугацаанд УИХ-ын сонгуульд бэлтгэж, Дүүриймаагийн шилэн хоргон дахь ямаа гэдэг шиг л аймгаа бөөцийлсөн нэгэн. Тэр ч утгаараа энэ удаагийн сонгуульд ялалт байгуулна гэдэгтээ итгэчихсэн яваа. М.Зоригт гишүүн ч түүнд тойргоо өгөөд өөрөө хоосон хоцорч байх жишээний. Эн тэнцүү өрсөлдөгчдийн дундаас л гал гардаг гэдгийг Ардын намынхан юу эс андахав.

 

У.Жанцан

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд TSENZURGUI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Сэтгэгдэлүүд
Нийт 3
Зочин (150.129.*.*)
2016/05/21 13:02:50
paaaa ene odoo boli boli
Зочин (202.21.*.*)
2016/05/19 14:02:32
hvvyee gandiig demjii shvv. shn hvvhen shvv dee. shn amitandaa
Зочин (103.212.*.*)
2016/05/19 12:52:57
ene avgai ugui bizdee.