Түгээх    
Увсын хязгаар цэнхэртэхээсээ өнгөрөв үү

 

Увсын улаан хязгаарыг цэнхэртүүлнэ хэмээн ам гарсан Увс аймгийн Ардчилсан намын дарга, ТЭСО корпорацийн захирал О.Цогтгэрэлтэй холбоотой мэдээлэл сүүлийн үед олны анхаарлын төвд байна.

 

 

УИХ-ын гишүүн Ц.Хүрэлбаатарыг ТЭСО компанид бүртгэлтэй компьютераас гүтгэсэн болохыг цагдаагийнхан тогтоож, шалгаж байгаагаа мэдэгдсэн байдаг. Үүнээс үзэхэд тэрбээр өөрийн компанийн ажилтнуудаар дамжуулан өрсөлдөгчөө муулуулж, гүтгүүлдэг байж магадгүй гэсэн таамаглалыг хуулийн байгууллагынхан гаргаад байгаа бололтой юм. Ямартай ч Э.Бат-Үүл баатарын хэлснээр ТЭСО-д нүүрээ нуусан лаларууды зарим нь ажиллаж байгаа гээд хэлчихэд буруутахгүй нь ээ.

 

 

Энэ асуудал нь намжаагүй байхад "ТЭСО"-гийн салбар компани болох  "АГЬ" ХХК-ийн импортолдог “Слава” будаа өтсөн тухай асуудал шуугиан дэгдээв. Нэгэн худалдан авагч задлаагүй будаан дотор шавж үүрлэсэн байхыг бичлэгээр баримтжуулсан  байгааг дээрх бичлэгээс харж болох биз ээ. Тус компанийн импортолдог гэгдэх "Сакура" будаа ч өмнө нь яг ийм асуудал дагуулж байсныг хэрэглэгчид хэлдэг.

 

 

Импортынх нь бүтээгдэхүүнээс гадна тус компанийн үйлдвэрлэдэг “Зөв” аарцны ундаа, Милко сүү нь асуудал дагуулж байсан талаар цахим ертөнцийн хэрэглэгч нар байнга гомдоллодог. Харин ТЭСО корпорацийнхан хэрэглэгчидтэй тохиролцох байдлаар асуудлыг шийддэг гэдгийг асуудал дэвшүүлсэн хүмүүсийн цахимд бичсэн болгоноос нь харж болохоор байдаг.

 

“ТЭСО” корпораци Хятадын зах зээлд нэвтэрч, Монголын бүтээгдэхүүнийг хятадууд хэрэглэж байгаа нь сайшаалтай ч иймэрхүү байдлаар элэг нэгтнүүдээ үл ойшоож, өтсөн будаагаар хангаж, муудсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг нь ойлгоход бэрх байгаа юм.

“Бие засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг байтал тус корпорацийн захирал О.Цогтгэрэл УИХ-ын гишүүн болж, улс орны бодлогыг тодорхойлж чадах уу гэдгийг бодолцох л хэрэгтэй. Монголчууд импортын хүнсэнд хордож гүйцэж байхад эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүн нь хүртэл хордуулсаар байх уу.

У.Жанцан

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд POWER.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Сэтгэгдэлүүд
Нийт 1
Зочин (202.21.*.*)
2016/05/18 15:08:42
bi ypond ywjaahdaa yah argagvi ednii zairmagiig harsiim daa. ypond gardimu??? ali eswel yponoos copydsonu???